ХОВД АЙМГИЙН СОЁЛЫН АЖИЛТНЫ АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН “СОЁЛ УРЛАГ-ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛ ” ЗӨВЛӨМЖ

2018.11.04.

Монгол орныхоо, Ховд аймгийнхаа соёл, урлагийн хэтийн хөгжлийн төлөө хамтран зүтгэгч байгууллага, уран бүтээлчид, ажилтан албан хаагчид та бүхэн төрийн албаны ёс зүй, хариуцлагаа ухамсарлан, төрийн албаны хууль, төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөнөөс гарсан зөвлөмж, засгийн газар болон орон нутгийн төрийн байгууллагын бодлого шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд манлайлан ажиллаж, “Соёл урлаг-Орон нутгийн хөгжил” аймгийн соёлын ажилтны анхдугаар зөвлөгөөнөөс гарсан дараах зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллахыг уриалж байна.

Нэг. БСШУСЯ, ЗГХА СУГ-т

  1. Соёл, урлагийн байгууллагын бүтэц, хэв шинжийг орон нутгийн онцлогт тулгуурлан өөрчлөх эрх зүйн үндсийг бүрдүүлэх
  2. Соёлын салбарын дутагдалтай байгаа боловсон хүчнийг гадаад дотоодод бэлтгэх бодлогын баримт бичгийг боловсруулан хэрэгжүүлэх
  3. Соёлын урлагийн ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулах хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, хэвшүүлэх
  4. Соёл урлагийн салбарын байгууллагад шаардлагатай байгаа техник тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх
  5. Соёл нь бүх нийтийн үйл хэрэг гэдгийг бодолцон, тухайн чиглэл дэх бүх хэвшлийн харилцаа, хамтын ажиллагааг үүсгэх, эрчимжүүлэх, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэд олон нийтийн оролцоог идэвхжүүлж, бэхжүүлэхэд чиглэгдсэн бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх

Хоёр: Аймгийн захиргааны болон өөрөө удирдах ёсны байгууллага, БСУГ-т

  1. Орон нутгийн хэрэгцээ онцлогт тулгуурласан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бий болгох, түгээх, эгэх харилцаа үүсгэхэд чиглэгдсэн зорилтуудыг хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн дагуу, холбогдох бүх салбарын бодлого, төлөвлөгөөнд тусган идээшүүлэх
  2. Соёл нь бүх нийтийн үйл хэрэг гэдгийг бодолцон, тухайн чиглэл дэх бүх хэвшлийн харилцаа, хамтын ажиллагааг үүсгэх, эрчимжүүлэх, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэд олон нийтийн оролцоог идэвхжүүлж, бэхжүүлэх 
  3. Хүний нөөцийн бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж, орон нутагт шаардлагатай байгаа соёлын ажилтан, уран бүтээлчийг захиалгаар бэлтгэх;
  4. Соёлын ажилтан, уран бүтээлчдийн нийгмийн хамгааллын асуудлыг орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд тусган хэрэгжүүлэх
  5. Орон нутгийн онцлогийг илэрхийлэх соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцан солилцох, соёл урлагийн гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёлын бренд бүтээгдэхүүнийг дэмжин хөгжүүлэх
  6. Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар нь зөвлөмжийг түгээх, холбогдох төрийн болон төрийн бус соёл, урлагийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийн үр дүнг олон нийтэд сурталчилна.
  7. Соёл, урлагийн байгууллага нь өөрийн чиг үүргийн хүрээнд зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, зөвлөмжийн агуулга, хэрэгжилтийн үр дүнг олон нийтэд сурталчилна.

Гурав: Сумдын ИТХ, Засаг дарга

  1. Сум орон нутгийн онцлогт тулгуурлан соёл урлаг, соёлын өвийг хадгалж хамгаалах чиглэлийн хөтөлбөрийг сумын ИТХ-аар батлуулан хэрэгжүүлэх
  2. Сум орон нутгийн соёл урлагийн байгууллагын ажиллагсдыг мэргэшүүлэх бодлого барин ажиллаж, тэдний чадваржуулахад бүх талаар дэмжиж ажиллах
  3. Сумын соёлын өвийн бренд бүтээгдэхүүн ажил үйлчилгээг бий болгох
  4. Орон нутгийн соёлын биет болон биет бус өвийн бүртгэл мэдээллийн сангийн үйл ажиллагааг сайжруулж, хүүхэд багачууд, иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх

Дөрөв:Соёлын байгууллагын удирдлага, нийт ажилчид

  1. Байгууллагын урт, дунд хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулан батлуулж хэрэгжүүлэх
  2. Төрийн албаны тухай хууль, Монгол улсын засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01 тоот албан даалгавар, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/288 дугаар тушаал, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулан, аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгжүүлж байгаа “Төрийн үйлчилгээ-Авилга хүнд сурталгүй” аймаг болох зорилтын хүрээнд хэрэгжүүлж байгаа “Хариуцлагатай, тунгалаг төр” хөтөлбөрийг хэрэгжүүлэн манлайлж ажиллах
  3. Оролцоог сайжруулах, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, бусад хэвшлийн байгууллага, уран бүтээлчидтэй бүх талаар идэвхтэй хамтран ажиллах
  4. Соёлын байгууллагын ажилчдыг мэргэжилтэй болгох, мэргэшүүлэх сургалтад үе шаттай хамруулах, чадваржуулах
  5. Мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх;
  6. Соёлын үйлчилгээг иргэнд мэргэжлийн төвшинд чанартай хүргэх,
  7. Соёл, урлагийн ажилтны ёс зүйн дүрмийг чанд мөрдөх;
  8. Үндэсний уламжлалт соёл, соёлын өвийг хадгалж хамгаалах, өвлөн уламжлуулах үйл хэрэгт олон нийтийг татан оролцуулах
  9. Эзэмшсэн мэдлэг, ур чадвар, аливаа үйл ажиллагаа бүхнээрээ үлгэр дуурайлалыг бий болгож, чин үнэнчээр ажиллахаа иргэдийг соён гэгээрүүлэх үйл хэрэгт зориулах.

Тав: Иргэд олон нийтэд

  1. Соёлын өвийн үйл ажиллагааг хадгалан хамгаалах, өвлүүлэн үлдээх, сурах сурталчлахад өөрийн үүргээ ухамсарлан бүтээлчээр оролцох

Соёлын даяаршлын шинэ эрэн үед ард иргэдийг  соёл урлагаар дамжуулан хөгжүүлэх, соёлын өвийг өвлүүлэн үлдээх, хадгалан хамгаалах, судалж сурталчлах их  үйлсдээ улам их амжилт гаргаж, улс түмнийхээ хөгжил дэвшилд  бодит хувь нэмэр оруулахыг нийт соёл урлагийн салбарын бүх шатны ажилтнуудад хүсэн  ерөөе

ХОВД АЙМГИЙН СОЁЛЫН АЖИЛТНЫ АЙМГИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨНИЙ ТӨЛӨӨЛӨГЧИД

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд