Ховд их сургуулийн гучинтав дахь удаагийн төгсөлт боллоо

38 жилийн түүхтэй Баруун бүсийн ууган их сургууль болох Ховд их сургууль 35 дахь удаагийн төгсөлтийн "Эрдмийн баяр"-аа зохион байгууллаа. Тус сургуулийг энэ хичээлийн жилд 872 оюутан төгсөж байна.

Төрийн өмчийн, магадлан итгэмжлэгдсэн, Алтан гадас одонт Баруун бүсийн боловсрол, соёл, шинжлэх ухааны төв Ховд их сургуулийн 35 дахь удаагийн Эрдмийн баярын үйл ажиллагааг Байгалийн шинжлэл, технологийн сургууль, Оюутны холбоо хамтран зохион байгууллаа. 2016-2017 оны хичээлийн жилд ХИС-ийг бакалаврын түвшинд 700, магистрын түвшинд 172 оюутан тагсөж энгэрийн тэмдэг, дипломоо гардан авав. Нийтдээ 872 оюутны 18 нь үеийн нөхдөө манлайлан суралцаж, “Улаан диплом”-оо хүндэтгэлтэйгээр сургуулийн удирдлагуудаас гардан авсан байна.

Тус сургуулийн "Эрдмийн баяр"-ын нээлтэд ХИС-ийн ТУЗ-ийн дарга Г.Нямдаваа, ТУЗ-ийн гишүүд, ХИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч  В.Сайнбаяр, захирал асан М.Алтанбагана, бүрэлдэхүүний сургуулийн захирлууд, дэд захирлууд, багш ажилчид, төгсөх ангийн оюутнууд оролцлоо.

Баярын үйл ажиллагааг нээж ХИС-ийн ХИС-ийн ТУЗ-ийн дарга Г.Нямдаваа, ХИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч В.Сайнбаяр, болон албаны бусад төлөөлөгчид төгсөгчдийнхөө цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүслээ. Мөн шилдэг тэргүүний оюутнуудад шагнал гардуулав.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд