Жаргалант сумын ЕБС-ийн II сургуулийнхан эцэг, эхчүүдийн оролцоог улам сайжруулна

Жаргалант сумын II сургуулийн хамт олон 2016-2017 оны хичээлийн жилд “Олон нийтийн оролцоот сургууль” төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ төслийн үйл ажиллагаанд Ховд аймгийн “Эрдмийн оргил” ахмад багш нарын холбооны 15 ахмад багшийг урин оролцуулж, “Ахмадаасаа суралцъя”, “Оролцоог хөгжүүлье”, “Хамтдаа хөгжье” гэсэн гурван чиглэлээр багш сурагчдын сэтгэлд хүрсэн олон үйл ажиллагаануудыг зохион байгуулжээ. “Төслийн анхдагч, жишиг загвар, түүчээ нь болсондоо туйлын их баяртай байгаа. Энэ хичээлийн жил төслийн үр өгөөжийг сургуульдаа наалдуулахад идэвхийлэн анхаарч, ангиудын эцэг, эхийн зөвлөлийн дарга нар болох 37 эцэг эхийг хамруулсан “Хамтдаа суралцъя”, “Оролцоог идэвхжүүлье” уриатай чадавхжуулах оролцоог дэмжих ажиллагааг үргэлжлүүлэн явуулахаар ажлаа эхлээд байгаа. Өнгөрсөн жилд хэрэгжүүлсэн “Ахмадаасаа суралцъя” үйл ажиллагааны үр нөлөөг бид одоо бүх эцэг эхчүүддээ хүртээж ажилласнаар сургуулийн бүхий л үйл ажиллагаанд эцэг эхчүүд маань нээлттэй оролцож, тэдний дуу хоолой, үзэл бодол санал, хүсэлтийг үйл ажиллагаандаа тусгаж сурагчдын хүмүүжил, төлөвшил, урлаг спорт, сурлаганд ахиц гарна гэж найдаж байна хэмээн сургууийн захирал Ц.Цэрэнлхам ярьж байна.  

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд