II сургуулийн сурагчид сургуулийнхаа өмнө тулгамдсан зарим асуудлуудыг шийдэхээр хичээж байна

Тус сургуулийн хамт олон энэ хичээлийн жил “Иргэний боловсролын төв”—тэй хамтран сургууль дээрээ “Иргэн” төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд түүх-нийгмийн ухааны багш Б.Батцэцэг, С.Нарангэрэл нар уг үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж байгаа юм байна. Түүнчилэн Д.Батчулуун багштай 9б анги, Б.Батцэцэг багштай 6б анги, Б.Байгалмаа багштай 10б ангийн сурагчид энэ үйл ажиллагаанд манлайлан ажиллаж байгаа аж. Тухайлбал Б.Батчулуун багштай 9б ангийнхан нийт сурагчдын өмнө тулгарч буй чухал асуудлын нэг болох сургуулийн ариун цэврийн өрөөг сайжруулах талаар аймаг, орон нутгийн удирдлагууд, олон улсын байгууллагууд, хувь хүмүүст хандаж, төсөл бичиж, санал хүсэлтээ илэрхийлсний үр дүнд Жаргалант сумын Орон нутгийн хөгжлийн сангаас  1,5 сая төгрөгийн дэмжлэг, авахаар болсноос гадна  Дэлхийн зөн олон улсын байгууллага тэдгээр сурагчдын хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллахаар болсон. Б. Батцэцэг багштай 6б ангийн сурагчид аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Арстантай ангийнхаа ширээ сандлыг шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх тухай уулзаж, дэмжлэг авахаар болсон, Б.Байгалмаа багштай 10б ангийн хамт олон сургуулийн гадна талбайд дугуйн зогсоол хийх төсөл бичиж, зохих шатны хүмүүстэй уулзаж дэмжлэг авахаар хөөцөлдөж байгаа гэхчлэн үр бүтээлтэй ажлуудыг сурагчид санаачлан хийж байгаа нь нэн олзуурхууштай, үлгэр жишээ болохуйц зүйлүүд юм.   

Тус сургуулийн хүүхдүүд өрнүүлж буй ажлынхаа талаар Монголын үндэсний радиод ярилцлага өгч, өөрсдийнхөө өмнө тулгарч байгаа асуудлыг шийдэх сурагчид ч адилхан санаачлагатай ажиллавал боломж байна гэдгийг бүх сурагчдад таниулж уриалсан нь олон хүний зүрх сэтгэлд хүрч тэдний талархалыг хүлээж чаджээ.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд