“Бид байгалийн хөтөч”

Өнгөрөгч 10 дугаар сард Ховд аймгийн Жаргалант сумын II сургуулийн бага ангийн багш нар хамтран, БСШУСЯ-нд хандаж, “Бид байгалийн хөтөч” нэртэй төслийн санал боловсруулж хүргүүлсэн нь дэмжигдэж, уг төслөө 2018 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийн хүрээнд бага ангийн байгалийн ухааны кабинетийг байгуулж, үйл ажиллагаа явуулах боломж бүрджээ. Тус кабинет нь 2-5 дугаар ангид байгалийн ухааны хичээлд ашиглахад зориулагдсан бөгөөд сурагчид хичээл дээрээ  өөрийн биеэр сорих, турших, ажиглах дадлагыг хийж, шинэ санаа дэвшүүлэхэд нь шаардлагатай багаж хэрэглэгдэхүүнээр хангагдсан ажээ. Сургалтын үйл ажиллагаандаа тус багаж хэрэглэгдэхүүнийг ашигласнаар сурагчийн идэвх сонирхол нэмэгдэж, байгалийн шинжлэх ухааны  онол аргазүйн мэдлэгийг нас сэтгэхүйн онцлогт нь тохируулан эзэмшүүлэх боломжтой болж байгаа юм. Сурагчид уг кабинетэд дадлага хийх, тэмдэглэл хөтлөх зэрэг үйл ажиллагаагаар дамжуулж олон чадвар эзэмших юм. Ингэснээр хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд таатай нөхцөл бүрдэж байна хэмээн хариуцсан багш нар нь ярьсан юм. .

 

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд