Ерөнхий боловсролын бүсийн зөвлөгөөн

 “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” бүсийн зөвлөгөөнийг Ховд аймагт энэ сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулав. 2007 оноос хойш 11 жилийн дараа зохион байгуулагдаж буй улсын II зөвлөгөөн бөгөөд улсын хэмжээнд бүсчилэн зохион байгуулж байгаа юм. Зөвлөгөөнд Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтнуудаас бүрдсэн 300 гаруй төлөөлөл оролцов. Аймаг сум бүрийн ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчдын өмнө нийгмийн асуудлаас эхлээд сургуулийн орчин, дэд бүтэц, дотуур байр, ном сурах бичигтэй холбоотой тулгамдсан олон асуудал байгааг хэрхэн шийдэх тухайд зөвлөгөөнд оролцогсод санал солилцож, зөвлөлдсөн нь үүний нэг гол ач холбогдолтой зүйл нь байв.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд