“Аливаа сургуулийн нэр цуу нь сурагчдынхаа тоогоор биш суралцагч төгсөгчдийнхөө алдраар хэмжигдэнэ”

Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургууль

Түүхийн хуудаснаа:

1923 оны 09 сарын 27-нд Ховд хотноо 2 багш, 25 сурагчтайгаар 4 гэрт ард олны үр хүүхдэд бичиг үсгийн боловсрол олгохоор үүдээ нээсэн бага сургууль нь баруун бүс нутгийн соёл боловсролын байгууллага үүсэн хөгжихийн үндэс болж ардын засгийн 1925 оны 05 сарын 02-ны өдрийн хурлаар Улаангомын сургуулийн тахимыг Ховдод шилжүүлснээр 2 бага сургууль нэгдэн бэлтгэл дунд сургууль болжээ.

Үе үеийн төр засгаас боловсролын талаар авч хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд сургуулийн бүтэц, материаллаг бааз өргөжин бэхжиж 1927-1928 оны хичээлийн жилд бэлтгэл дунд сургууль, 1936-1937 оны хичээлийн жилээс 7 жилийн сургууль, 1946-1947 оны хичээлийн жилээс 10 жилийн сургууль болон өргөжиж, 1949 онд анхны X ангийн 14 сурагчдад бүрэн дунд боловсрол олгожээ. Улмаар 2006-2007 оны хичээлийн жилээс 11 жилийн 2008-2009 оны хичээлийн жилээс 12 жилийн дунд сургууль болон өргөжлөө. Манай сургууль нь түүхийн хугацаанд III-IV ангийг 68 удаа, Х ангийг 57 удаа, XI ангийг 2  удаа, XII ангийг 9 удаа төгсгөж 60000 гаруй охид хөвгүүдэд бага дунд, бүрэн дунд боловсрол олгоод байна.

Сургуулийн эрхэм зорилго:

Эх хэл бичгээ дээдэлсэн, эрдэм мэдлэгтэй, авьяаслаг, эрүүл  чийрэг “Зөв Монгол хүүхэд” төлөвшүүлнэ.

Манай сургуулийн төгсөгчдөөс:

Улсын баатар -2,  Хөдөлмөрийн баатар -7, Төрийн соёрхолт -10, Ардын цолтон -9, Гавъяат цолтон – 86

Доктор, профессор -252, Спортын мастер -150, Салбарын тэргүүний ажилтан 504 гаруй төрөн  гарсан нь бид бүхний бахархал юм.

Манай хамт олноос Гавъяат багш 10, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт 21, Алтан гадас одонт 21, Хөдөлмөрийн хүндэт медальт 9, Боловсролын тэргүүний ажилтан 80 гаруй төрөн гарчээ.

2017-2018 оны хичээлийн жилд манай хамт олон 85 багш, 5 удирдлага, 29 ажилтан, 58 бүлэгт нийт 1840 сурагч хичээллэж байгаа болон манай багш нарын дунд зөвлөх багш 9, тэргүүлэх багш 40, заах аргач багш 25, нийт багш нарын 83,1% нь мэргэжлийн зэрэгтэй.

            Сургууль, хамт олны амжилтаас:

  1. 1975 онд Засгийн газрын хүндэт жуух бичиг
  2. 2003 онд “Хэрэглэгчдийн найдвартай түнш” сургууль
  3. 2004 онд улсын “Шилдэг менежменттэй ТОП-20” сургуулийн нэг
  4. 2004 онд “Хэрэглэгчдийн ХААН алдарын алтан од” шагнал
  5. 2005 онд “Клиник” сургууль
  6. 2007 онд “Эко сургууль” төсөл
  7. 2008 онд “Эрүүл мэндийг дэмжигч” сургууль
  8. 2008 онд “Спортлог сургууль”
  9. 2008 онд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”
  10. 2006-2012 онуудад аймгийн “Шилдэг үнэлгээтэй сургууль”
  11. 2010 онд “Байгальд ээлтэй” сургууль
  12. 2011 оноос эхлэн шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Үндэсний лаборатори” сургууль
  13. 2012 онд “Шилдэг үнэлгээтэй сургууль”
  14. 2012 онд “Хүүхдийн эрхийг дээдэлдэг” сургууль
  15. 2010-2012 онд аймгийн “Тэргүүний уншигч хамт олон”
  16. 2013 онд “Алтан гадас” одонт сургууль
  17. 2014 онд “ТОП үнэлгээтэй” сургууль
  18. 2015 онд “Сурагч бүр нь зорилготой” сургууль
  19. 2015 онд БОНХЯ, ахмад багш нарын холбооны “Эко” сургуулиар шалгарч II байр
  20. 2015 онд Монголын боловсрол нийгэмлэгийн“ТОП СТАНДАРТ” сургууль
  21. 2015-2016 онд аймгийн “Тэргүүний уншигч хамт олон”
  22. 2016 онд “Хүүхдэд ээлтэй” сургууль
  23. 2016 онд “Өсвөрийн аврагч” тэмцээний аварга сургууль
  24. 2016 онд “ТОП” үнэлгээтэй сургууль
  25. 2016-2017 онд аймгийн “Тэргүүний уншигч хамт олон”
  26. 2017 онд “ТОП” үнэлгээтэй сургууль

              2017-2018 оны хичээлийн жилд

Ажлын 5 өдрийг нэрэмжит өдөр болгон дараах зохион байгуулалтаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

Даваа- Олон нийтийн оролцооны өдөр,

Мягмар- Туршлага солилцох өдөр,

Лхагва- Цахим ертөнцөөс татгалзах өдөр,

Пүрэв- Талархалын буюу сайшаан магтах өдөр,

Баасан- Гэр бүлийн өдөр

  1. 2017 оны 09-р сарын 19-нд “Сурагчдын ухаалаг хэрэглээ- сургалтын үйл ажиллагаанд” сэдэвт сурган хүмүүжүүлэх илтгэлийг багш нарын дунд зохион байгуулж түүх нийгмийн ухааны багш Б.Мягмарбат 1-р байр, математикийн багш Ш.Отгонбаяр 2-р байр, монголхэл-уран зохиолын багш Б.Оюун-Эрдэнэ нар 3-р байр тус тус эзэлсэн байна.
  2. Залуу багш нарыг багшлах ур дүй, арга барил, заах аргад суралцуулах, харилцан туршлага судлах, багшийн санаачлага, бүтээлч байдлыг өрнүүлэх зорилго бүхий “Чадварлаг багш-2017” ур чадварын уралдаан нь 2 ангилалаар 18 залуу багш, дунд үеийн 14 багш ур чадвараа сорин, арга зүй технологи, шинэлэг санааг өрнүүлэн өрсөлдөж “Залуу багш” ангилалд хөгжим бүжгийн багш Ц.Баярхишиг I байр, химийн багш Ц.Гантуяа II байр, бага ангийн багш И.Амарзаяа III байр, түүх нийгмийн багш Г.Ганзориг тусгай байр эзэлсэн байна. “Ахмад багшийн арга зүйгээс суралцъя” ангилалд бага ангийн багш М.Отгонцэцэг I байр, гадаад хэлний багш Я.Сосорбарам II байр, математикийн багш А.Чинзориг III байр, биологийн багш Х.Баянбулгаа тусгай байр эзэллээ.
  3. Багш нарын баярыг угтан сургуулийн захиргаа, монгол хэлний секцийн багш нар хамтран эх хэлний мэдлэгийг сорьсон “Тунгаамал” уралдааныг багш нарынхаа дунд амжилттай зохион байгууллаа.Тэмцээн 5 үе шаттай явагдаж “Титэм плаза “ ивээн тэтгэв. Үүнд:
    1. I байр 12,5 оноогоор Н. Энхжаргал ахлагчтай Y секц, алтан медаль, үнэ бүхий зүйл,
    2. II байр 12 оноогоор Б. Маасүрэн ахлагчтай
    3. III секц, мөнгөн медаль, үнэ бүхий зүйл
    4. III байр 12 оноогоор Ц. Лхамсүрэн ахлагчтай
    5. IY секц , тус тус байранд орж , хүрэл медаль үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.
  1. “Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд “Алтан өв Чадварлаг залуу багш” урлагийн анхдугаар наадамд Ховд аймгийн нийт 23 сургууль, СӨБ-ын 4 нийт 27 багийн 270 гаруй

багш оролцсоноос тус сургуулийн багш нарын баг I байр эзэлж, өргөмжлөл, алтан медаль, үнэ бүхий зүйлээр шагнуулан, сайхан амжилт гаргала

  1. "Универсиад-2017" урлаг спортын анхдугаар наадмын хүрээнд "Гар бөмбөг", "Хөзөр" болон  "Буухиа" уралдаан зохион байгуулсан нь сонирхолтой, ач холбогдолтой арга хэмжээ байв.   2017 оны 08-р сарын 23-27-ний өдрүүдэд аймгийн БСУГ-тай хамтран Ховд аймгийн 24 сургуулийн 373  багшид “Багш-удирдах ажилтны ёс зүй” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг хийв..
  1. “Сурагчдын өөрийн удирдлагын байгууллагын нэг өдөр” зохион байгуулж, гишүүн шинээр элсүүлэх аян өрнүүлэн, өнгөрсөн хичээлийн жилийн ажлын тайлангаар үзэсгэлэн гаргалаа. Сургуулийн хэмжээнд дараах СҮСБ ажиллаж байна. Үүнд:
  2. СӨУЗ – Б.Жимсээ,
  3. Өсвөрийн цагдаа – Б.Мягмарбат,
  4. Өсвөрийн аврагч – Я.Өлзийжаргал,
  5. Цэцэгхэн – Б.Одонтуяа,
  6. Цэвэрхэн – Ц.Гантуяа,
  7. Ногоон шинэчлэл – Б.Болормаа,
  8. Улаан загалмай – Д.Дашдорж,
  9. Номын гэгээ – Ж.Цэвэлмаа нар чиглүүлэн ажиллаж байна.
  10. Төгсөх 12-р ангийн 7 бүлгийн сурагч, багш, эцэг эхтэй сургуулийн захиргаа хамтран ЭЕШ-нд хэрхэн бэлтгэх, яаж амжилтанд хүрэх талаар 7 бүлгийн нийт 158 сурагч, 115 гаруй эцэг эхтэй дөрвөлсөн гэрээгээ байгуулж, эх хэл бичиг, математик, нийгэм, монгол хэл, хими, газарзүй, физик, англи хэл, биологийн хичээлүүдээр хуваарийн дагуу хяналтын шалгалт  авч байгаа нь үр дүнгээ өгч байна
  11. Ногоон гэрэл - цагаан шугам - 2017 тэмцээнд амжилттай оролцож багаараа III байр эзэлж, 300000 төгрөг, өргөмжлөлөөр шагнагдлаа.

 

Түгээн дэлгэрүүлэлт”-ийн тус нэмэр 

Багшийг ажлын байран дээр нь чадваржуулах, хөгжүүлэх, хамтран ажиллах, туршлага солилцох зорилгоор манай сургуулийн зөвлөн туслах баг 2017.11.22-ноос 12 сарын 19-ны хооронд Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн II, VII, VI, III, Прогресс,  “Цаст-Алтай” цогцолбор сургуульд түгээн дэлгэрүүлэлт хийж, зөвлөн туслаж ажилласан бөгөөд  96 багш, мөн 680 гаруй сурагчдад хичээл зааж, харилцан туслалцса нь хамтын ажиллагааны үр өгөөжтэй, шинэлэг хэлбэр байснаас гадна өөрийн сургууль дээр байгаа сайн тал, арга туршлагаа өргөн цар хүрээтэйгээр нийгэмд түгээх, бусдаас суралцах гэх мэт олон талын ач холбогдолтой юм. 

Байгалийн ухааны ангинийтийн олимпиад

2018 оны 01 сарын 26-нд Ховд аймгийн БСУГ-аас манай сургуультай хамтран аймгийн төвийн болон сумдын сургуулиудын дунд “Байгалийн ухааны анги” нийтийн анхдугаар олимпиад” явуулсан ба үүнд Жаргалант сумын нийт 22 бүлэг оролцсоноос Жаргалант сумын лаборатори  1 дүгээр сургуулийн 9в анги, 51.77 хувийн гүйцэтгэлтэйгээр тэргүүн байрыг дэд байр, Прогресс сургуулийн 9б анги 47.67 хувийн гүйцэтгэлтэйгээр дэд байр, Цаст-Алтай цогцолбор сургуулийн 9а анги 46.07 хувийн гүйцэтгэлтэйгээр гутгаар байр эзэлж , цом, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.

Амжилтын буухиа

Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих, массын сургалтын чанарыг сайжруулах  зорилгоор БСУГ-тай хамтран 7 дугаар сургуулийн нэрэмжит аймаг, сумын 24 сургуулийн 3-р ангийн сурагчдын дунд “Уран сайхан уншицгаая” анги хамт олны уралдаанд Б.Маасүрэн  багштай 3а анги 2-р байр эзэлсэн бол “Номын гэгээ” дэд хөтөлбөрийн хүрээнд БСУГ-аас зохион байгуулсан ЕБС-ийн багш нарын дунд зарласан “Ном бүтээх” уралдаанд 2-р ангийн багш нарын бүтээсэн “Өнхрүүш 3D үлгэр”, 3-р ангийн багш нарын бүтээсэн “Сурагч насны уянгын хэлхээ” дамран ном, 3-р ангийн багш нарын бүтээсэн “Баринтагласан монгол ардын үгэн тоглоом” ном, 5-р ангийн багш нарын “Эх хэлний дасгал ажлын дэвтэр” бүтээлүүд аймагт  “ТЭРГҮҮН” байр эзлэв. Түүнчлэн Ц.Оюунчимэг багштай 12 в ангийн сурагч Ц. Төгөлдөр “Алтан унжлагат хэмээх тахиа жилдээ үeийн нөхдөө манлайлан жаргалант сумын 9 алдартан, шилдэг сурагчаар тодорлоо.

Таеквондогийн олон улсын “Khartsaga cup” тэмцээнээс Ц.Лхамсүрэн багштай 4б ангийн сурагч Н.Маралмаа хүрэл медаль хүртэж таеквондогийн дэд мастерийн болзол хангажээ.

Сургалтын орчинг сайжруулахын тулд ... 

БСШУСЯ-наас зарласан дэлхийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл“ сэдэвт төсөл сонгон шалгаруулах тэтгэлэгт хөтөлбөрт манай сургуулийн байгалийн ухааны кабинетийнхны боловсруулсан “Бяцхан туршигчид” төсөл шалгаран амжилттай хэрэгжив. 7,496,000 төгрөгийн санхүүжилт бүхий энэ төслийн хүрээнд бага ангийн сурагчдын туршилттай хичээлийг явуулах кабинетыг иж бүрэн тохижуулсан юм. Мөн Дэлхийн банк, БСШУСЯ, БМДИ-ийн санхүүжилт, дэмжлэгээр 7,854,200 төгрөгний үнэ бүхий, I-V ангийн 32 багц хэрэглэгдэхүүнтэй STEM боловсрол олгох кабинет байгуулсан нь БСУГ-ын даргын 2017 оны 10 сарын 30-ны өдрийн А/63 тоот тушаалаар батламжлагдав.

Сургуулийн сантехникийн хэсэгчилсэн засварын тендерт “Баруун жонон” ХХК шалгаран, засварын ажлыг 2017 оны 10 сарын 16-наас 11 сарын 17-ны хооронд гүйцэтгэсэн ба, I, II, III давхар, биеийн тамирын заал, урлагийн заалны босоо шугамуудыг шинэчилсэн юм үүнд БСШУС-ын яамны сайдын багцаас 30.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт батлагдан, зарцуулагдсан байна. Мөн хичээлийн II байранд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан, нийт 125,000 төгрөгийн үнэтэй,  4 шат байрлуулж угсарч бэлэн болгов. Замын хөдөлгөөнд соёлтой оролцуулах, аюулгүй ажиллагааг хангах, тэмдэг тэмдэглэгээг ойлгуулах, ашиглуулах зорилгоор "Сургуулийн орчимд" хоёр ширхэг замын тэмдэг хийж   байршуулсан нь хүүхдүүдэд эрсдэл үүсэхээс сэргийлсэн ач холбогдолтой ажил болсон юм.   

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд