ХОВД ИХ СУРГУУЛЬ ТАХИА ЖИЛД

СИМПА-Олон улсын зуны сургалт

Ховд их сургуулийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба оюутан залуус, сурагчдын гадаад хэл сурах идэвх сонирхлыг нэмэгдүүлэх, хэлний мэдлэгийг дээшлүүлэх, тухайн хэлээр яригч ард түмний соёл, зан заншилтай танилцуулах зорилготой Олон улсын зуны сургалт зохион байгууллаа.

Сургалт солонгос, герман, орос, япон, англи, хятад монгол хэлний төрлөөр бүх шатны хөтөлбөрөөр боловсруулагдан баруун бүсийн аймаг сумдын дунд сургуулиудад суралцагсад болон ОХУ, БНХАУ, Солонгос, Япон улсаас суралцагчид хамрагдаж байна.

                                                                                                          Универсиад наадам

Ховд их сургууль оюутны “Универсиад-2017” их наадмын “шилжин явах цом”-ын эзэн боллоо. Монгол Улсын Орон нутгийн мэргэжлийн боловсролын их дээд сургууль, коллежийн оюутны спорт, урлагийн “УНИВЕРСИАД-2017” уламжлалт XX их наадам Ховд хотноо 09 сарын 24-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан юм.

                                             ОХУ-д болсон ОУЭШ-ний хамтарсан хурал

ОХУ-ын Барнаул хотын Алтайн их сургууль дээр зохион байгуулагдаж буй “Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, ард түмний түүх, соёл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний XIII бага хурал явагдлаа.

                                                                                                        Цаг-Уурын ажиглалтын талбай байгуулав

Ховд их сургууль БНХАУ-н Шинжлэх ухааны академийн Шинжаан дахь “Газарзүй-экологийн хүрээлэн”-тэй хамтран цаг уурын байнгын ажиглалтын станцыг суурилууллаа. Ийнхүү сорилт туршилтын талбай олон улсын жишигт нийцсэн цаг уурын байнгын ажиллагаатай станцтай болсон юм.

                                                                                                         Оюутны байрыг засварлав

Ховд их сургуулийн оюутны I байр 249,8 сая төгрөгийн их засвар хийгдэж, хүлээн авлаа.

                                                                                                        Гадаад айлчлал

ХИС-ийн багш нар ОХУ-ын Алтайн БНУ, Алтайн хязгаарын их, дээд сургуулиудтай харилцаа холбоо тогтоох, мэргэжлийн тэнхимүүдээс туршлага судлах, хуваалцах, эрдэм шинжилгээ болон судалгааны төсөл, хөтөлбөрт хамтран ажиллах боломж бололцоог судлах, профессорын хүрээнд их сургуулиудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор ХИС-ийн багш, ажилтнуудаас бүрдсэн 11 хүний бүрэлдэхүүнтэй баг ОХУ- ын Алтайн хязгаар, Алтайн Бүгд найрамдах улсыг зорьж, хамтран ажиллагч их сургуулиудад туршлага судаллаа. Мөн захирал В.Сайнбаяр тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Чинхай мужийн Шинин хот дахь Хөхнуурын үндэстний их сургууль, Ганьсу мужийн Ланьжоу хот дахь Баруун хойтын үндэстний их сургуульд тус тус ажлын айлчлал хийж, туршлага судаллаа

                                                                                          М.Ганболд оны шилдэг багш болоо

ХИС-ийн багш, доктор, профессор М.Ганболд “ОНЫ ШИЛДЭГ БАГШ” болсон баярт үйл явдал тохиолдлоо.

                                                                                      Хөгжлийн бодлогоо шинэчлэн батлав

Ховд их сургуулийн Эрдмийн зөвлөл хуралдаж "Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөө", "Зарим тэнхим нэгжийн бүтэц, нэршил өөрчлөх тухай" асуудлыг хэлэлцэн баталсан юм.

                                                                             Оюутны ажил эрхлэлтийн төв байгуулна

Аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас “Оюутны ажил эрхлэлтийн төв” байгуулах 10 сая төгрөгийн төсөв батлууллаад байна

                                                                                 "АЯЛЪЯ-ТУРШЪЯ-МЭДЬЕ" аян

Ховд их сургуулиас ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хүсэл сонирхол, ур чадвараа үнэн зөв тодорхойлоход нь дэмжлэг үзүүлж мэргэжлээ зөв сонгоход нь туслах, мэргэжлийн боловсролын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор "АЯЛЪЯ-ТУРШЪЯ-МЭДЬЕ" танилцах аяллыг зохион байгууллаа. Энэхүү аялалд Жаргалант сумын Ерөнхий боловсролын 12 жилийн төгсөх ангийн нийт 7 сургуулийн нийт 678 сурагч оролцсон юм.

                                                                                      Номын сангийн аян

Дэлхийн номын баярын өдөрт зориулан “Ном, хэвлэлээ бүтээлчээр ашиглаж сурцгаая” аяны хүрээнд зохион явуулсан “Номоо эмчилье” 7 хоногийн аян зохион байгуулагдлаа.

Багш В.Янжиндулам БНХАУ-д

Зочин багшаар ажиллаж байна

БНХАУ-ын Баруун хойтын үндэстний их сургуульд ХИС-аас зочин багш ажиллуулахаар гэрээ хэлцэл хийгдсэн ёсоор тус сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Хэл, зохиолын тэнхимийн багш, доктор В.Янжиндулам БНХАУ-ын Баруун хойтын үндэстний их сургуульд зочлон, тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, магистрант, докторантурын оюутнуудад Монгол хэлний нээлттэй хичээл зааж байгаа юм.

                                                                                                 Тайваны тэтгэлэг

ХИС-ийн оюутнууд анх удаа Тайваний засгийн газрын тэтгэлэг хүртлээ. ХИС-ийн БШТС-ийн Багш, мэдээлэл зүй-математикийн 2 дугаар ангийн оюутан Д.Ундармаа, ГХСС-ийн Багш, орос-англи хэлний 3 дугаар ангийн оюутан Б.Саранчимэг нар Тайваний Засгийн газрын тэтгэлэг хүртсэн юм.

                                                                                     Онлайн сургалтын төв нээгдэв

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй "ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ" төслөөр байгуулсан “Зайны сургалтын төв”-үүд 01 сарын 25-ны өдөр нээлтээ хийсэн. Үүний хүрээнд Ховд их сургуулийн “Зайны сургалтын төв” нээлтээ мөн хийж бусад төвүүдтэй хамтран ажиллах боломжтой болсон юм.  

                                                                                  Гадаадад сурах боломж цуврал сургалт

Сургуулийн захиргаа, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны зүгээс багш, ажилтнуудыг гадаадад тэтгэлэгтэй суралцахад бүх талаар дэмжих бодлого барьж ажиллаж байгаа бөгөөд цаашид ч тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээ, мэдээллийг цаг тухайд нь хүргэх, материал бүрдүүлэлтэд зөвлөгөө өгөх, уулзалт, сургалтуудыг тогтмол зохион байгуулах талаар анхааран ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд өдрвөн удаагийн сургалт зохион байгуулаад байна.

                                                                          Монгол. Англи хэл дээр ном болон цахим хуудас  

Орчин үеийн шинэлэг техникийн дэвшил бүхий Ховд их сургуулийн Khu.edu.mn  сайтыг шинээр хийж, бүх мэдээллийг шинэчлэн бүрэн ашиглалтад оруулсан. Монгол Англи хэл дээр хийснээрээ дэвшилттэй болсон юм. Тэрчлэн

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд