Прогресс сургуулийн сурагчид “Эв эеийн өндөрлөг”, Баатархайрхан уулын орчмыг цэвэрлэв

Б.Дуламсүрэн багштай 10А ангийн хамт олон Богочийн рашаан - "Эв эеийн өндөрлөг" гэсэн маршрутаар үүргэвчтэй аялал хийхийн дашрамд өндөрлөгийн орчны хогийг цэвэрлэсэн юм.  
Тэр орчимд хогийн сав байхгүй байсан болохоор сурагчид маань уг газраас түүсэн зургаан уут хогоо Газар хөдлөлтийн станцын хогийн цэгт хүргэж хаясан. Өндөрлөгийн орчимыг хогоор дүүргэж буй ухамсаргүй үйлдэлд анхаарал, хяналт тавиасаа гэсэн санаагаар П. Отгонням багштай 11А ангийн сурагчдын хог хаягдлаар бүтээсэн "Хог хаягдлын амьдрах хугацаа" нэртэй бодит үзүүлэн самбар, мөн Б.Эрдэнэбилэг багштай 11Б ангийн сурагчдын хаягдал хуванцар саваар хийсэн гурван ширхэг хогийн савыг "Өндөрлөг"-т байршуулж, тамхи татах цэг байгуулсан нь үр өгөөжтэй санаачлага болсон юм.
Прогресс сургуулийн сурагчдын "Хоггүй Ховдын төлөө” уриалгыг Ховд аймгийн иргэд нийтээр анхааран дэмжинэ гэдэгт найдаж байна. 

Үүнээс гадна Н.Пүрэвсүрэн багштай 9А анги, Д. Оюунсүрэн багштай 9б ангийн хамт олноос санаачлан, аймгийн төв дэх “Олон улсын нисэх буудал”-ын хамт олонтой хамтран, “Баатархайрхан” уулын  орчимд цэвэрлэгээ хийсэн. Сурагчдын түүж, цэвэрлэсэн хогийг нисэх буудлын газрын хамт олон ангилан ялгаж, зайлуулсан ба сурагчид маань нисэх буудлын газрын үйл ажиллагаатай танилцаж, танин мэдэхүйн тэмцээн явуулсан нь сонирхолтой байлаа.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд