Аз жаргалын бэлэг

Тус сургуулийн “Сурагчдын өөрөө удирдах зөвлөл”-өөс санаачилсаны дугуу “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо”-той хамтарч, “Аз жаргалын бэлэг” аяныг зохион байгуулдаг уламжлалтай. Аяны  зорилго нь Ховд аймагт амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэтгэлийн дэм өгөх, шинэ жилийн баярыг нь аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн тэмдэглэхэд чиглэгддэг. Сурагчид маань хувь хүмүүс болон албан байгууллагуудаас бэлэг цуглуулан, түүнийгээ үнийн хувьд ойролцоо болгон боож,  хүүхдүүддээ хүргэдэг юм. Аз жаргалын бэлгээ цуглуулсаны дараа “Цастай инээд” шинэ жилийн баярыг  Прогресс сургуулийнхаа спортын зааланд 150 хүүхэд мөн тэдний эцэг эх асран хамгаалагчидтай хамтдаа тэмдэглэдэг. Энэ үйл ажиллагаан дээр өвлийн өвгөн аав, аз жаргалын бэлгийг гардуулан өгдөг уламжлал тогтоод байгаа билээ.

Мөн “Аз жаргалын бэлэг”-ээ “Цастай инээд” баярын үйл ажиллагаан дээр гардуулаад, үлдсэн бэлгээ Ховд аймгийн эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүд, Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн иргэд, хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд, түүнчилэн төрөх тасгийн шинэ төрсөн бяцхан иргэдэдээ хүргэж, шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлдэг  уламжлалтай.

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд