Гар утасны хэрэглээг зохицуулсны үр дүнд

Ховд аймгийн төвийн “Прогресс” дунд сургуулийн захиргаанаас Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын сайдын А/43 тушаалыг үндэслэн, сургуулийн орчинд ухаалаг утас хэрэглэхгүй байх мэдэгдэл гарган хэрэгжүүлж байна. Үүний улмаас  сурагчдын хичээлдээ анхаарал тавих нь сайжирч, сурагчид хоорондын болон багш сурагчдын харилцаанд амьдлаг, дотно сайхан шинж төлөв бий болж, сурагчид завсарлагааны цагийг илүү үр дүнтэй өнгөрөөдөг болсон. Мөнхүү сурагчдын бичих, унших чадвар илт сайжирсаны учир гэвэл тэд гэрийн даалгавар зэргийг бичиж тэмдэглэхээсээ залхуурч, утсаар дарж авдаг, эргээд түүнийгээ ашиглах нь бага байсан бол ухаалаг утас хэрэглэхгүй болсноор тэр бүгдэд анхааралтай, хичээнгүй хандацгааж эхэлсэн нь ажиглагдаж байгаа юм.    

Сурагч болгон гар утас хэрэглэх болсонтой холбоотойгоор гэмт хэрэгт холбогдох, утас барьцаалах, фэйсбүүк, зэрэг цахим сүлжээг ашиглан нэгнийгээ, бас өөрийгөө эвгүй байдалд оруулах сөрөг зүйлс их гардаг байсан. Тэгвэл гар утасны хэрэглээг хязгаарласнаар дээрх таагүй зүйлсээс сэргийлэх, бэлэнчлэх сэтгэлгээнээс зайлсхийх бүтээлч сэтгэлгээ нь илүү хөгжих боломжтой болж байна.  

Хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчид ч үүнийг дэмжин ажиллаж, утсаар холбоо барих зайлшгүй шаардлагатэй тохиолдолд хүүхдүүдэд зөвхөн товчлууртай утас хэрэглүүлж хэвших тухайд нийтээр санал нэгдэн ажиллацгааж байгаа юм.  

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд