Төгсөгчдийн ухаалаг санаачлага – үлгэр дууриал

Ховд аймгийн төвийн Математик-Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Прогресс сургуулийн 2017 оны төгсөгчид болох        Д.Дэлгэржаргал багштай 12а, Г. Мөнхцэцэг багштай 12б, Х.Лхамсүрэн багштай 12в ангийн сурагчид санаачлан, “Хонхны баяр”-ыг тэмдэглэхдээ баяр цэнгэл, зугаалга хийхээс илүүтэйгээр 12 жилийн турш сурсан мэдсэнээ тайлагнах “Эрдмийн баяр” болгон тэмдэглэхээр болж, үе тэнгийн найз нөхөд, нийт төгсөгч нартаа уриалсан билээ. Тэрбээр энэ уриалгын хүрээнд:

  1. Хонхны баяраа тэмдэглэхдээ ресторанд сууж, зугаалахын оронд ачит багш, ангийн нөхөдтэйгээ 12 жилийн дурсамж, сэтгэлийн үгээ хэлэлцэж өнгөрүүлэх “ДУРСАМЖ” арга хэмжээ  
  2. Их, бага Буянт голын дундах хогийг цэвэрлэж, ангилан ялгаж, Прогресс сургуулийн захиргаанаас портер машин гарган ачиж, хогийн цэгт буулгах  “ХОГГҮЙ ХОВДЫН ТӨЛӨӨ” арга хэмжээ    
  3. Эрдмийн баяраараа элдэв янзын гоёлд мөнгө зарахгүйгээр, сурагчийн дүрэмт хувцасаараа гоёх уриалга гарган, үе тэнгийнхэн дүү нартаа үлгэр дууриалал болох “ХАМГИЙН САЙХАН ГОЁЛ” санаачлага .
  4. “Хайрт багш нарынхаа сэтгэл, зүтгэлийн хариуд нь хүссэн сургуулиа авч, эх орондоо гэрэл гэгээ нэмсэн иргэн болж бэлэг барьцгаая” уриатай “СЭТГЭЛИЙН БЭЛЭГ” аян  
  5. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, “Ногоон Ховд”-ыг бий болгохын тулд хүн бүр, жил болгон мод тарин, арчилж, ургуулж чадвал эргээд дурсахад хамгийн сайхан дурсамжтай гэдгийг сануулсан. “ТӨГСӨГЧДИЙН ТӨГӨЛ” байгуулах” санаачлага гэсэн гэгээлэг зорилтуудыг өмнөө тавин, бүгдийг төлөвлөсний дагуу, бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадсан юм.  

Тэрчилэн төгсөгчид маань эрдмийн баяраа тэмдэглэхдээ хүүхэд бүр 35.000 төгрөгөөс илүү их мөнгө  зарцуулахгүй байхаар санал нэгдсэн.  Тодруулбал насан туршдаа хадгалах зургийн цомог хийлгэхэд нэг хүүхэд 25.000 төгрөг, мөн мод авах, хонх захиалах, дөрвөн зүг гаргах зэрэгт 10.000 төгрөг зарцуулахаар тохирчээ.   

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд