Ховд аймаг дахь "Хөгжил" политехник коллеж таны өмнө нээлттэй

АЛСЫН ХАРАА:

Хөгжил Политехник коллеж нь мэргэжилтэй ажилтан бэлтгэх тэргүүлэх сургууль болохын төлөө тэмүүлнэ.

ЭРХЭМ ЗОРИЛГО НЬ:

Хөдөө аж ахуй, Барилга, Үйлдвэр үйлчилгээний салбарын хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн чадамжтай ажилтанг чанартай сургалт явуулж, түншлэлд тулгуурлан бэлтгэнэ.

Хөгжил политехник  коллежийн түүхэн хөгжил

Хөгжил Политехник Коллеж нь анх 1944 онд Мал эмнэлэгийн 2 жилийн сургууль нэртэйгээр байгуулагдсан.

 Монгол улсын Засгын Газрын  2010 оны 1-р сарын 20 –ны өдрийн тогтоолоор Ховд аймаг дахь Хөгжил Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн төв, Хөдөө аж ахуйн Их Сургуулийн Ховд аймаг дахь Алтайн бүсийн салбар сургуулийг нэгтгэснээр Ховд аймаг дахь Хөгжил Политехник Коллеж болон өргөжиж, 74 дахь жилдээ сургалтын үйл ажиллагаагаа зохион байгуулж  байна.

Хүний нөөц

                Ховд аймаг дахь Хөгжил политехник коллеж нь нийт 131 багш, ажиллагсадтай. Үүнээс 70 багш ажилладаг.

            Манайд доктор 1, докторант 1, магистр 29, магистрант 2, бакалавр 29, зөвлөх зэрэгтэй 5, тэргүүлэх зэрэгтэй 10, заах аргач зэрэгтэй 44 багш ажиллаж байна.

Сургалтын үйл ажиллагаа

                Манай сургууль барилга уул уурхай, ХАА, үйлдвэрлэл үйлчилгээ гэсэн 3 үндсэн төрлөөр чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

Сургалтын чиглэл:

  1. Техникийн боловсрол
  2. Мэргэжлийн боловсрол
  3. Мэргэжлийн сургалт

            Техникийн боловсролын 6 мэргэжлээр 1,5-3 жил, мэргэжлийн боловсролын 13 мэргэжлээр 2.5 жил, насанд хүрэгчдэд 17 мэргэжлээр 1 жил сургалтын үйл ажиллагаа явуулдаг. 

ХАА-н чиглэлээр-8, Барилгын чиглэлээр-8, үйлчилгээний чиглэлээр -9, уул уурхайн чиглэлээр-2, нийт 25 мэргэжлийн сургалт явуулж байна. Манай сургуулийн төгсөгчийн ажил эрхлэлт жил бүр тогтмол 70 орчим хувьтай байдаг.

Сургалтын орчин

 750 хүүхдийн суудал бүхий хичээлийн 2 байр,

 350 хүүхдийн хүчин чадалтай 2 дотуур байр,

 Симулятор лаборатори 3,

 Мал эмнэлгийн иж бүрэн лаборатори 2, Сантехникийн лаборатори 1,

 Жимс хүнсний ногоо дахин боловсруулах үйлдвэр 1,

 Дадлагын газар 25,

 Биеийн тамирын заал 1,

 50 хүний суудалтай 23000 ном бүхий номын фонд уншлагын танхим 2,

 150 хүний суудалтай урлагийн өргөө,

 207 га хашиж хамгаалсан сургалт судалгаа үйлдвэрлэлийн тариалангийн талбай,

 371 толгой мал

 

2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД  ЭЛСЭЛТ АВАХ МЭРГЭЖЛҮҮД

 

Мэргэжлийн боловсрол олгох сургалт /2.5 жил/

 

Мэргэжлийн нэр

Суралцах хугацаа

Элсэгчид тавих шаардлага

Тогооч

2.5 жил

 

 

 

 

Суурь боловсрол эзэмшсэн байх   /9-р анги төгссөн/

Үсчин

 

Гэр ахуйн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин

2.5 жил

Талх, нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан

2.5 жил

Гоо засалч

2.5 жил

Оёмол бүтээгдэхүүнийн оёдолчин

2.5 жил

Модон эдлэлийн мужаан

2.5 жил

Барилгын өрөг угсрагч

2.5 жил

Барилгын засал чимэглэл

2.5 жил

Барилгын сантехникч

2.5 жил

Бетон арматурчин

2.5 жил

Гагнуурчин

2.5 жил

Фермерийн аж ахуй эрхлэгч /ГТ-МАА/

2.5 жил

 

 

Техникийн боловсрол олгох сургалт /3 жил/

 

Малын бага эмч

3 жил

 

Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх /12-р анги төгссөн/

Зоотехникч

3 жил

Агротехникч

3 жил

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний техник технологи

3 жил

Иргэний барилгын техникч

1.5 жил

Тухайн чиглэлэээр мэргэжлийн боловсрол эзэмшсэн

Сантехник, халаалт, агааржуулалтын төхөөрөмжийн техникч

1.5 жил

 

Мэргэжлийн сургалт /1 жил/

 

Мэргэжлийн нэр

Суралцах хугацаа

Элсэгчид тавих шаардлага

Тогооч

1 жил

 

 

 

 

 

 

 

 

 

 

Насанд хүрэгчид

 

/Боловсрол, нас харгалзахгүй/

Үсчин

1 жил

Нягтлан бодох бүртгэл, тооцооны ажилтан

1 жил

Талх нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан

1 жил

Гоо засалч

1 жил

Оёмол бүтээгдэхүүний оёдолчин

1 жил

Зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний ажилтан

1 жил

Архивын ажилтан

1 жил

Мэргэшсэн жолооч

1 жил

Барилгын мужаан

1 жил

Барилгын өрөг угсрагч

1 жил

Барилгын засал чимэглэл

1 жил

Барилгын цахилгаанчин

1 жил

Барилгын сантехникч

1 жил

Бетон арматурчин

1 жил

Гагнуурчин

1 жил

Хүнд машин мехнизмын оператор

1 жил

Хүнс ногооны фермер

1 жил

Ойжуулагч

1 жил

Жимс жимсгэнэ, хүнсний ногоо, самар боловсруулан даршлагч үйлдвэрлэлийн технологийн ажилтан

1 жил

Малчин

1 жил

Эрчимжсэн мал аж ахуйн фермер

1 жил

Хүлэмжийн аж ахуй эрхлэгч

1 жил

Ноос ноолуур боловсруулалтын технолгийн ажилтан

1 жил


Мэргэжлийн
боловсрол сургалтын байгууллага сонгосны давуу тал, боломж

  • Олон жилийн туршлагатай
  • Суралцагч бүр 70000 төгрөгийн тэтгэлэгтэй суралцдаг
  • Сургалтын үйл ажиллагаа үнэ төлбөргүй
  • Сургалтын тохилог орчин, материаллаг бааз сайтай
  • Чадварлаг багш нартай
  • Дэвшин суралцах боломжтой
  • Дотуур байр үнэгүй
  • Дотуур байрны суралцагсад хоолны мөнгө олгодог (сар бүр 70000 төгрөг)
  • Сургалтын хөтөлбөр уян хатан
  • Дараагийн шатны их, дээд сургуульд дэвшин суралцах боломжтой
  • 2,5 жилийн сургалтаар бүрэн дунд боловсрол, мэргэжлийн боловсрол давхар эзэмших боломжтой.
  • Техникийн боловсрол олгох сургалтаар диплом, ромботой төгсгөдөг.
  • Төгсөгчийн 64,3 хувь нь ажлын байраар хангагддаг
  • Мэргэжилтэй ажилтны цалин өндөр
  • Өөрөө өөртөө ажлын байраа бий болгох боломжтой
  • Суралцах хугацаандаа орлого олох боломжтой
  • Мэргэжилтэй ажилтны үнэлэмж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн
  • Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдах боломжтой
  • Төгсөгчид “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд хөнгөлтэй 3-5 сая төгрөгийн зээлд хамрагддаг.

Нэмэлт мэдээллийг дараахь утсаар аваарай.

70432212, 95118026, 99906812

 

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд