"Ховд" ИС-ийн харьяа “Математик, байгалийн ухаан, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль”

Ховд их сургууль нь дэргэдээ БСШУЯ-ны суурь, бүрэн дунд боловсролын газраас 2016 оны 7-р сарын 01-ны өдөр олгосон тусгай зөвшөөрлийн дагуу орон нутгийн эрэлт хэрэгцээ, их сургуулийн боловсон хүчин, анги танхим, лаборатори, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, ном сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний нөөц боломжиндоо тулгуурлан “Математик, байгалийн ухаан, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль” байгуулан 2 дахь хичээлийн жилдээ сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.

Сургуулийн эрхэм зорилго

Ахлах сургуулийн эрхэм зорилго нь суралцагчдыг эрдэм боловсролтой, хүмүүнлэг, эрүүл чийрэг бие бялдартай, бүтээлч сэтгэлгээтэй, бие даан суралцах, ажиллах, амьдрах чадвартай, цаашид өөрийгөө нээж хөгжүүлэх эрмэлзэл, хандлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд оршино.

Сургалтын хөтөлбөр

Лицей сургууль дараах хоёр хөтөлбөрөөр сургалт явуулдаг.

а. Заавал судлах хичээлийн хөтөлбөр: БСШУС-ын сайдын 2017 оны 7 сарын 04-ны өдрийн А/61 тоот тушаалаар баталсан сургалтын төлөвлөгөөний дагуу заавал судлах хичээлүүдийг судалж стандартаар тогтоосон бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн сургалт үдээс урагш I ээлжинд хичээллэдэг.

б. Гүнзгийрүүлэн судлах хөтөлбөр: Сурагчдын сонгосон хичээл тус бүрээр тусгайлан боловсруулсан гүнзгийрсэн нэмэлт мэдлэг, чадвар, дадал олгох зорилтот хөтөлбөр. Гүнзгийрүүлсэн хөтөлбөрөөр сурагчид сонгосон хичээлээрээ үдээс хойш II ээлжинд под группээр хичээллэдэг.

Багшлах боловсон хүчин

Тус сургуульд заах арга зүй, ур чадвар сайтай, олон жилийн дадлага туршлагатай аймаг, улс, олон улсдаа мэргэжлийн ур чадвар нь хүлээн зөвшөөрөгдсөн ЕБС-ийн багш нар, гадаадын зочин багш, мөн их сургуулийн доктор, профессор багш нар сургалтын үйл ажиллагааг удирдан явуулдаг.

Сургалтын орчин нөхцөл, давуу тал

  • Хичээлийн тохилог анги танхим, лабораториудад сургалтын үйл ажиллагаа явагддаг.
  • Их сургуулийн заах аргазүй, дидактикаар мэргэшсэн доктор профессор багш нар хичээл заадаг.
  • Интернетэд бүрэн холбогдсон.
  • ХИС-ийн сургалтанд хэрэглэгдэж байгаа
    • Математикийн кабинет
    • Гадаад хэлний кабинет
    • Програм хангамжийн лаборатори
    • Физикийн лаборатори
    • Хими, химийн загварчлалын лаборатори
    • Биологийн лаборатори
    • Газарзүй, газарзүйн мэдээллийн системийн лабораториудыг ашиглах боломжтой.
  • Мэргэжил тус бүрийн заах арга дидактикийн хэрэглэгдэхүүнүүд ашигладаг.
  • Математик-Физик, Хими-биологи, Гадаад хэл-Монгол хэл-Нийгэм судлалын чиглэлээр тусгайлан бэлтгэсэн 3 бие даалтын өрөөнд сурагчид сонгосон чиглэлээрээ болон бие даан сууж хичээллэдэг.
  • Лицей сургуулийн номын сан суух боломжоор хангагдсан.
  • ХИС-ийн оюутны адил
  • Оюутны бие даалтын төв
  • Номын сан, цахим каталоги
  • Интернет төв
  • Эрүүл мэндийн сургалт, сурталчилгааны төв
  • Урлагийн заал
  • Биеийн тамирын заал
  • Сагсан бөмбөг, хөлбөмбөгийн талбайгаар үйлчлүүлэх бололцоотой
  • Хөдөө орон нутгийн сурагчид ХИС-ийн оюутны дотуур байранд амьдрах боломжтой.
  • Өдөр сургууль дээрээ хооллох боломжоор хангагдсан.
  • ХИС-тай хамтын ажиллагаатай гадаад, дотоодын их дээд сургуулийн эрдэм шинжилгээний хурал болон бусад үйл ажиллагаанд ХИС-ийн оюутны нэгэн адил оролцдог.
  • Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд ОУ-ын “Найрамдал” зусланд амрах боломжтой.

Бидний амжилт

Сурагчид

  • 2017 оны 1 сар: ХИС-ийн Европ хэлний тэнхимээс зохион байгуулсан “Орос дууг хэн сайн дуулах вэ?” уралдаанд 11-р ангийн сурагч Б.Азбаяр III байр
  • 2017 оны 2 сар: 11 аймаг, 9 дүүргийн 450 сурагч оролцсон “Ирээдүй Мянгад” улсын уралдаанд 11-р ангийн сурагч М.Чингүүн II байр, Э.Болортунгалаг III байр
  • 2017 оны 3 сар: Аймгийн Физикийн олимпиадад 11-р ангийн сурагч Э.Болортунгалаг III байр
  • 2017 оны 3 сар: ХИС-ийн нэрэмжит Математикийн олимпиадад 12-р ангийн сурагч Б.Хэрлэн I байр, Д.Энхжин III байр
  • 2017 оны 3 сар: ХИС-ийн нэрэмжит Сэтгэх чадварын олимпиадад 12-р ангийн сурагч Ц.Идэр I байр
  • 2017 оны 3 сар: ХИС-ийн нэрэмжит Газарзүйн олимпиадад 11-р ангийн сурагч М.Хонгорзул I байр
  • 2017 оны 3 сар: ХИС-ийн нэрэмжит Нийгмийн ухааны олимпиадад 12-р ангийн сурагч Э.Энх-Оюун III байр
  • 2017 оны 12 сар: Аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Оюунлаг сурагч”- аар 12-р ангийн сурагч М.Чингүүн
  • 2017 оны 12 сар: Аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын “Алтан медаль”-аар
    • 12-р ангийн сурагч Э.Болортунгалаг
    • 12-р ангийн сурагч Г.Бадамгарав
    • 12-р ангийн сурагч Б.Золбоо
  • 2018 оны 3 сар: Аймгийн Физикийн олимпиадад онолын бодлогын төрөлд 12-р ангийн сурагч Э.Болортунгалаг IV байр, туршилтат бодлогын төрөлд I байр
  • 2018 оны 3 сар: Аймгийн Математикийн олимдиадад 12-р ангийн сурагч М.Чингүүн III байр
  • 2018 оны 3 сар: ХИС-ийн нэрэмжит Англи хэлний олимпиадад 12-р ангийн сурагч М.Чингүүн I байр
  • 2018 оны 3 сар: Аймгийн Англи хэлний олимпиадад 12-р ангийн сурагч Э.Есүйхэн I байр
  • 2018 оны 3 сар: Аймгийн Математикийн олимпиадад 10-р ангийн сурагч Э.Отгонсүх I байр
  • 2018 оны 3 сар: Аймгийн Физикийн олимпиадад 10-р ангийн сурагч Э.Отгонсүх I байр
  • 2018 оны 3 сар: 1997 оны төгсөгчдийн нэрэмжит Математикийн олимпиадад 10-р ангийн сурагч Э.Отгонсүх I байр
  • 2018 оны 3 сар: Аймгийн Математикийн стандартын олимпиадад 12-р ангийн сурагч М.Чингүүн II байр, Б.Анхномин II байр, А.Болормаа II байр тус тус эзэлсэн.
  • 2018 оны 3 сар: Аймгийн Монгол хэлний хичээлийн олимпиадад 12-р ангийн сурагч Б.Анхномин II байр
  • 2018 оны 3 сар: ХИС-ийн нэрэмжит Түүхийн хичээлийн олимпиадад 12-р ангийн сурагч А.Нандин-Эрдэнэ II байр
  • 2018 оны 3 сар: Аймгийн Сэтгэх чадварын олимпиадад 12-р ангийн сурагч Б.Анхномин III байр
  • 2018 оны 3 сар: Аймгийн Биологийн хичээлийн олимпиадад 12-р ангийн сурагч Д.Гэрэлтуяа II байр

Багш нар

  • 2017 оны 3-р сар: Аймгийн физикийн багш нарын мэргэжлийн олимпиадад багш Н.Энхтөр I  байр
  • 2017 оны 3-р сар: Аймгийн нийгмийн ухааны багш нарын мэргэжлийн олимпиадад багш С. Хишигтогтох I байр
  • 2017 оны 3-р сар: Аймгийн Англи хэлний багш нарын мэргэжлийн хичээлийн олимпиадад багш Д. Шүрэнцэцэг  IV  байр
  • 2016-2017 оны хичээлийн жилийн ЭЕШ-нд биологийн хичээлийн нийлбэр дүнгээр багш О. Бямбадорж бэлтгэсэн шавь нар  621 оноогоор  аймагтаа  2-р байранд шалгарсан
  • 2018 оны 3 сар: Аймгийн Англи хэлний багш нарын мэргэжлийн хичээлийн олимпиадад багш Д.Лхамзаяа I байр
  • 2018 оны 3 сар: Аймгийн Физикийн багш нарын мэргэжлийн олимпиадад онолын бодлого төрлөөр багш Н.Энхтөр II байр, туршилтын бодлого төрлөөр I байр тус тус эзэлсэн.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд