Сургуулийн ахмадын бүлэг эцэг эхчүүдийг идэвхжүүлнэ

Сургуулийн үйл ажиллагааг чанаржуулахад эцэг эх, олон нийтийн оролцоо чухал хэдий ч амьдрал дээр сургууль маань эцэг эхчүүд болон байгууллага хамт олон, олон нийттэй түншлэн ажиллаж тэдний дэмжлэг, нөлөөг ашиглах талаар ямар нэг санаачлага бараг л гаргадаггүй байсан нь дэгс биш юм. Түүнчлэн сургууль өөрийнхөө үйл ажиллагааг хянахад хөндлөнгийн хяналт үнэлгээ илүү үр дүнтэй гэдгийг сүүлийн үеийн гадаад тодоодын сайн туршлагууд баталж байна.

Дээрх үр дүнтэй, шинэлэг аргууд нь сурагчдын сурлагын ахиц, амжилт, хөгжил, төлөвшилөөр зогсохгүй, орон нутгийн хүний хөгжилд ч шууд болон шууд бусаар нөлөөлж байдаг гэдгийг бид “Нийгмийн эгэх хариуцлага” төслийн хүрээнд Ховд аймагт хэрэгжүүлж буй “Олон нийтийн оролцоот сургууль” төслийн семинар сургалтаас олж мэдсэн юм. Сургууль нь эцэг эх олон нийтэд мэдээллээ тогтмол, ойлгомжтой байдлаар хүргэхдээ тааруу, ёс төдий, эцэг эх, олон нийттэй харилцахдаа хэт хуучинсаг, хэлбэрдсэн, албадлагын шинжтэй ханддаг нь эцэг эхчүүдийн идэвх санаачлагыг өрнүүлэхэд саад чөдөр болж буй нь ч ажиглагддаг. .

Багш нар хичээлээ хэрхэн заадаг, хүүхэд нэг бүрт ямар байдлаар ханддаг, ямар арга барилаар хүүхэдтэйгээ ажилладаг талаар эцэг эхчүүдэд хангалттай мэдээлэл байдаггүй, сургуулийн үйл ажиллагаанд олон талт, хөндлөнгийн хяналт үнэлгээ хийх зохицуулалт байдаггүй, багш нарын хичээлийн цаг харилцан адилгүй, жигд биш зэрэг анхаарах шаардлагатай зүйлүүд бидэнд бишгүй бий.

Олон нийтийн оролцоот сургууль төсөл нь биднийг дээрх нийтлэг дутагдал, сайжруулах шаардлагатай зүйлүүдээ олж харж, хамтын оролцоотойгоор хэлэлцэн тодорхойлж, тодорхой зорилт дэвшүүлэн үр дүнд хүрэхэд зааж чиглүүлсний учир манай сургууль эцэг эхчүүд болон хамтран ажиллагч түншлэгчдийн төлөөллүүдтэйгээ хамтран

Сургалт болон сургуулийн үйл ажиллагаанд хүүхэд бүрийн оролцоог хангах

Сургалтыг дэмжих үйл ажиллагааны цагуудыг бодитой, хүртээмжтэйгээр хөтлөн явуулах

Ахмадын идэвхтэй бүлгээр дамжуулан эцэг эх, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын чадваржсан багийг бий болгох

Хүүхдийнхээ сурлага, хөгжил, төлөвшилд төдийлөн анхаарал хандуулдаггүй, сургуулиас зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанд тааруу оролцдог эцэг эхчүүдийг сургуулийн үйл ажиллагаанд татан оролцуулах

Сургуулийн удирдлагууд болон багш ажилтнуудын хариуцлага ажлын чанар түүнчилэн сургуулийн үйл ажиллагааг дээрх олон нийтийн чадваржсан багаар үнэлүүлэх гэсэн нэн шаарлагатай асуудлууд байгааг тодорхойлон гаргасан юм.

Эдгээрийг дахин нарийвчлан үзсэний үндсэн дээр хүүхдийнхээ сурлага, хөгжил, төлөвшилд анхаарал муу хандуулдаг, сургуулийн зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд тааруу оролцдог 80-100 эцэг эхийг идэвхжсэн ахмадын бүлгээр дамжуулан, сургуулийн үйл ажиллагаанд татан оролцуулах асуудлыг сонгон авч “Ахмадын бүлэг” дэд төслийг хэрэгжүүлэхээр болсон.

Ахмадын бүлэг” тэтгэлэгт дэд төслийг хэрэгжүүлснээр сургуулийн үйл ажиллагаанд сайн засаглал, олон талт түншлэлийг бий болгож, боловсролын үйлчилгээний чанар сайжирч, сургуулийн аливаа мэдээлэл, хяналт үнэлгээ нээлттэй, ил тод болж, эцэг эх, олон нийтийн санал хүсэлт, дэмжлэг, оролцоо, хамтын ажиллагааг баяртайгаар хүлээн авдаг эхлэл бий болно.

Улмаар идэвхтэй эцэг эхчүүдийн өргөтгөсөн бүлгийг бий болгож, орон нутагтаа загвар “Сайн” сургалтыг дэмжих үйл ажиллагааны цагуудтай болох, СДҮА-ны цагийн арга зүйг туршин хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. .

Сургууль дээр эцэг эх, олон нийтийн бие дааж, хамтран ажиллах нөхцөл бололцоог нэмэгдүүлэхийн тулд “Ахмадын бүлэг” нэртэй өрөөг дотоод нөөц бололцоондоо түшиглэн гаргаж, тогтмол үйл ажиллагаатай болгохоор зорилт тавив. Ахмадын бүлгийн үйл ажиллагаагаар дамжин сургууль дээрх эцэг эх, түншлэгчид болон олон нийтийн үр өгөөжтэй хамтын ажиллагаа идэвхжсэнээр сурагчид хичээл, үйл ажиллагааны цагуудыг сайн ашигладаг болох, өөрийгөө нээх, ёс зүйн сайн, сайхан зан чанарт суралцах, эцэг эх, түншлэгчдээс үлгэр дууриал авах, сурагч, багш, эцэг эх, түншлэгч олон нийтийн харилцан ойлголцсон, тусархаг, хамтач үйл ажиллаанууд өрнөж, сурагчдын хөгжил болон сургуулийн үйл ажиллагаанд дэвшилттэй сайн чиг хандлагийг авч ирнэ гэсэн хүлээлттэйгээр ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд