Дэлхийн хоёрдугаар дайны түүхтэй холбоотой тэвчиж, өнгөрөөж боломгүй нэгэн зүйл

Халхын голын дайны (байлдаан) ялалтын 80 жил, дэлхийн II дайны ялалтын

74 жилийн ойд зориулан бэлтгэсэн энэхүү үгүүллийг орчуулан толилуулж байна.

 

2020 оны цаг тооны бичигт улаан өнгөөр тэмдэглэгдэж буй цөөн өдөр буй нь хүн төрөлхтний түүхэнд гарсан онцгой үйл явдлыг сануулна.

Эдгээр нь 1945 оны 5 сарын 9-нд Берлинд дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийг зарласан явдал, мөн оны 9 сарын 2-нд милитарист Япон үг дуугүй бууж өгөх актанд гарын үсэг зурсан явдал болно. Японы түрэмгий үйл ажиллагааг бут цохисноор бараг 10 жилийн турш айдас, түгшүүр, дарангуйлалд автаж байсан Ази тивийн 500 сая хүн аюулаас гэтэлсэн юм. Дэлхийн дайн, мөргөлдөөний түүхийг судалдаг хүрээлэнгийн мэдээллээр Наран улс зөвхөн Хятадад хийсэн түрэмгий ажиллагаагаараа гол төлөв хөгшид, эмэгтэйчүүд, хүүхдүүдээс бүрдсэн 35 сая хүнийг алан хядлагын золиос болгосон нь дэлхий ертөнц дэх цэрэг дайны түүхэнд гарч байгаагүй үзэгдэл.

Түүнчилэн “731 дүгээр отряд” гэгдэж байсан хорлон сүйтгэгч хүчний асуудлыг одоо хүртэл бүрэн гүйцэд илрүүлж судлаагүй байна. Түүний золиос бологсод бараг бүгдээрээ илрээгүй, гагцхүү 1939-1945 оны үед олзлогдогсдын лагерт байсан хятад, монгол, вьетнам, орос, тува, хакас, алтайн уугуулууд, солонгос, энэтхэг, төвдийн олзлогдогчид болон жирийн иргэдийг тэд хүн бус туршилтынхаа золиос болгодог байсан гэдэг нь маргашгүй зүйл болсон. Тэрбээр зөвлөлтийн арми болон тэнгисийн цэрэг, монголын морьт болон явган цэргийн, мөн хятадын партизануудын тусламжтайгаар квантуны харгис цэргийг хоромхон зуур бут цохисны дараагаас л энэ бүхнийг судлаж, олж мэдэх боломжтой болсон.

Өдгөө түүнээс хойш 74 жил өнгөрчээ. Гэтэл өнөөгийн Японы Засгийн газар “бид ЗХУ болон түүний гол залгамжлал болох ОХУ-тай “энхийн гэрээ” байгуулах гэдэг зүйл хийгээгүй, хэрэв Сталин, Рузвельт, Черчиль нар үгсэн хуйвалдаж, “золгүй япончуудын эсрэг хүнлэг бус, харгис хэлцэл” өрнүүлээгүй бол дэлхийн хүн төрөлхтөн төдий чинээ их хохирол үзэхгүй байсан” гэж мэлзэх өнгө аяс цухалзуулах нь сонсогдох болсон. Энэ нь мэдээж 1945 оны 8 сарын 6-9-нд Хиросима болон Нагасаки хотод атомын бөмбөг хаясан явдалтай холбоотойгоор хэлж буй үг. Тэгэхээр хэн тэдний дунд ийм “худлаар амталсан”  солиу гажуу үзэл бодлыг бий болгож, өөгшүүлэв гэдэг нь сонин. Үндэсний батлан хамгаалах хүчин болон цэрэг дайны түүхийн судалгааны хүрээлэнгийн салбар дахь шинжлэх ухааны хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Томоюки Ханада гэгчийн тухайд хэн ч бараг анзаардаггүй. Тэрбээр нэгэн удаагийн олон улсын эрдэм шинжилгээний бага хурал дээр дэлхийн хоёрдугаар дайны үеийн Орос, Японы харилцааны талаар задлал хийсэн тухайгаа үгүүлсэн байдаг. Тэгвэл түүний тухай дэлхийн судлаачид хэр мэдэх вэ?

Тэр 2000 онд Хоккайдогийн их сургуулийн хуулийн факультетийг дүүргэж, 2001-2002 онд Санкт-Петербургийн их сургуулийн уран зохиолын факультетид дадлагажигч, дагалдан судлаачаар ажилласан. 2004-2006 онд Японы шинжлэх ухааны хөгжлийг дэмжих нийгэмлэгт (DC2) дагалдан судлаачаар ажиллах зуураа, 2005-2006 онд Москвагийн Улсын их сургуулийн түүхийн факультетид гадаадын судлаачдын хөтөлбөрт хамрагдан суралцсан. 2010 онд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалж, үргэлжлүүлээд Японы батлан хамгаалах, цэргийн түүхийн судалгааны хүрээлэнд ажиллах болсон. 2015-2016 онд Оросын шинжлэх ухааны академийн гадаадын судлаачидтай хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд Оросын ШУА-ийн Дорно дахины судалгааны хүрээлэнд уригдан ажилласан байна. Тэрээр Оросын улс төр, дипломатын түүх, Оросын хаант засгийн үеийн түүх, мөн түүнчилэн Орос, Японы түүхэн харилцааны асуудлыг барьж авч судалсан, мэргэжлийн хувьд сайтар бэлтгэгдсэн нэгэн бөгөөд хангалттай олон судалгааны үгүүлэл бичиж, янз бүрийн оронд 150 гаруй удаа лекц уншсан аж. Уншсан лекцүүд дотор нь “Номонханы хэрэг явдлын (будилаан) талаарх ЗХУ-ын үзэл бармтлал, мөн энэ үйл явдлын талаар түүхийн сурах бичгүүдэд байгаа үзэл баримтлал”, “Номонханы мөргөлдөөн болон Халхын голын дайныг Японы болон Зөвлөлтийн цэргийн удирдагчид шатлан өргөжүүлсэн үйл явц”,   “Өнөө цаг дахь Халхын голын дайны түүхийн асуудлууд”, мөн “Манжуурт Зөвлөлтийн цэргийг оруулж, 1945 оны 8 дугаар сард Японы хаант засаг задран унасан үйл явдалд ЗХУ-ын болон Японы батлан хамгаалах үндэсний комиссуудын гүйцэтгэсэн үүрэг” гэсэн сэдвүүд  бий.   

Томоюки Ханада судалгааны сэдвээ аль болох өргөн хүрээнд барихыг зорилго болгодог гэж болно. Тэрээр өнгөрсөн зууны түүхэн үйл явдлуудыг дэс дараатайгаар задлан  шинжлэхийг хичээсэн боловч урьдчилсан дүгнэлт хийж, урьдчилан илэрхийлэх хандлага  давамгайлдаг. Гайхмаар нэг зүйл бий нь тэрхүү цэгцтэй, дэс дараатай гаргаж буй үгүүллүүд нь цэрэг дайны түүхэн ойг тэмдэглэх хугацаатай тухай бүрд нь амдаж тааруулсан мэт тохирдог явдал. Өнгөрсөн 2014 онд тохиосон Халхын голын байлдааны 75 жилийн ой, 2015 онд тохиосон Ази номхон далайн талбарт агуу их эх орны дайн төгсгөл болсны 70 жилийн ой гэх мэт. Өдгөө Халхын голд Квантуны армийг бут цохисны 80 жилийн ойн босгон дээр Томоюки Ханада аанай л өөрийн гаргаж ирсэн шинэ дүгнэлтээ сөргүүлэн тавихаар оролдож байгаа. Дэлхийн нэртэй их сургуулиудын судлаачдын бүтээлд Томоюки Ханадагаас авсан эшлэлүүдийг аваад үзэхэд бүх тохиолдолд  сөрөг дүгнэлт байдаг. Тэгвэл 2018 оны 9 сард Олон улсын цэргийн түүхийн 44 дэх конгрессд тавьсан илтгэлдээ юу үгүүлсэн бэ.  Эл үгүүлэлдээ зохиогч Ази-Номхондалайн дайны төгсгөл үед Зөвлөлт Холбоот улсаас Японтой харилцахдаа баримтлаж байсан бодлогын талаар авч үзсэн байдаг. Түүхэн материалуудын эмхэтгэл болоод албан ёсны баримтуудыг ашигласнаас гадна Зөвлөлт улс Манжуурын бүсэд цэргээ оруулахтай холбоотой төлөвлөгөөг задлан, шинжиж үзсэн байж болох. Түүний үгүүлсэн нь: “Японы эсрэг цэрэг дайны бэлтгэл 1945 оны 3 сараас Германы ялагдал хүртэл үргэлжилсэн гэдэг. Гэтэл түүнээс бүр өмнө 1943 оны 11 дүгээр сард Тегеранд болсон хэлэлцээрээр  Сталин болон АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт, Их Британы Ерөнхий сайд Уйнстон Черчилль нар Гитлерийн эсрэг гурван улсын эвсэл байгуулсан гэж тэмдэглэсэн байдаг. Энэ нь чухамдаа Японыг өөрийгөө хамгаалах хүчгүй болсны дараа нь довтлон буулгаж авах тухай гэрээ байгуулагдсан болж таарч байна. 1944 оны 9 дүгээр сард энэ гэрээг дахин  нарийвчлан тодотгож, улмаар 1945 оны эхээр болсон Ялтын бага хурлаар гурван талын харилцан зөвшилцөлд хүрсэн. Нууц протоколд бичсэнээр Германыг буулгаж авсаны дараа Японы эсрэг томоохон дайныг гэнэтийн байдлаар, заавал эхлүүлэх тохироо хийгдсэн. Түүгээр ч зогсохгүй 1904 оны сүүлчээр Монголын газрын зургийг өөрчлөх санал тавьж байсан. Нэгэнт үгүй болсон Оросын хаант Засаглалын урьдны эрхийг сэргээн тогтоохын тулд гурван тал тохиролцон, ЗХУ-ын эзэмшилд байсан тэдний хилийн орчим дахь арлуудыг Өмнөд Америкид буцаан өгөхөөр шийдвэрлэсэн. 1904 оны дайнд ялагдсаныхаа дараа Орос улс Хятад дахь нэн тэргүүний эрх ашиг, сонирхолоо хамгаалан бэхжүүлэх зорилгоор тэнд СССР-ийн тэнгисийн цэргийн бааз байгуулахаар болсон. Орос, Хятадын хамтарсан үйлдвэр байгуулж, төмөр замын тээвэр бий болгохын тулд Ойрхи дорнот болон өмнөд Манжуурыг холбосон төмөр замыг хамтран ашиглах асуудлыг нэг мөр болгосон ба Манжуурын бүс нутгийг Хятадад бүрэн эзэмшүүлэх нууц тохироо хийгдсэн байсан” гэжээ.

Тэгвэл 1943 онд  Японы эсрэг тийм хурц асуудал хөндөгдөөгүй, тийм хэмжээний яриа хэлэлцээ ч хийгдээгүй болох нь мэдээжийн ив илхэн зүйл. Харин энэ үед Европд хоёрдугаар фронт нээх асуудал хамгаас чухлаар тавигдаж байв. Тэр болтол Гитлерийн Германы хуримтлуулсан хүч илт давуу байдалтай байсан хийгээд Их Британи, АНУ-ын аль, аль нь тодорхой байр сууриа илэрхийлээгүй байсан. 1944 оны 6 сарын 6-ыг хүртэл СССР түрэмгийлллийн эсрэг дангаараа сөрөн зогсож байсан гэдгээ хэзээ ч улиглан ярьж байсангүй. Гэтэл харин Томоюки Ханада маань Герман дахь Японы консулын газарт Сталин, Рузвельт, Черчиль нарын хэлэлцээрийн үр дүнг устгах тухай Герман, Японы хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулах нууц хэлэлцээр хийгдсэн талаар огт ам нээхгүй, их  л даруу загнаж байх юм. Тегаран дахь дипломат төлөөлөгчийн газарт хадгалагдаж байсан энэ баримт 2018 оныг хүртэл маш нууц далд байдалд дарагдаж байв. Дээр нь “Ялтын бага хурлын үеэр ЗХУ Өмнөд Америкийг буцааж өгөх тохироо хийгдсэн” гэж ямар хачирхалтай зүйлийг ярина вэ? Өмнөд Америк хэзээ ч Оросод харъяалагдаж байгаагүй. Энэ бол түүхийн цэвэр гуйвуулга, ичгүүргүй худал хуурмаг зүйл. Харин тэгэх юм бол Манжуур дахь Манжгоо улс хэзээ Японд харъяалагдаж байсан бэ гэдэг нь сонирхолтой. Ази -Номхон далайн талбарт явуулсан Японы цэргийн түрэмгийллийн жилүүдэд Манжгоо улс нь “Наран ургах зүгийн улс”-ын дагуул улс болж байсан бол түүнээс өмнө Японы түрэмгийлэл эхлэх хүртэл олон жилийн турш Хятадын нэгэн хэсэг нь байв.  Түүнийхээр бол Манжуурыг чөлөөлж, Хятадын эзэмшилд буцаан өгсөн нь бас л ямар нэг нууц гэрээгээр хийгдсэн байж таарах уу?

Түүний үгүүлсэн нь:ЗХУ алс дорнодод цэргийн хүчээ нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байсны улмаас Европд байсан 30-60 дивизийг Алс дорнодод 3 сар орчимын турш татан байршуулж, дараа нь Японд дайн зарласан. Иймээс цэргүүдийг хуурай замаар тээвэрлэн авч ирэх, мөн АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний аюулгүй байдлыг хангахын тулд тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн, түлш, тээврийн хэрэгсэл хүргэж өгөхөд төмөр зам чухал байв. Аляск бол Алс дорнод дахь Зөвлөлтийн далайн замын гол боомт болж байсан бөгөөд үүнийг яаж эрчимтэй ашиглаж болох вэ гэдэг асуудал тавигдаж байсан юм. Энэ тухайд АНУ-тай хэлэлцээр үүсгэж байсан гэх мэдээ байдаг агаад Квантуны армийн байрлаж буй чиглэлээр  дайруулсан оператив төлөвлөлт боловсруулах шийдэлд хүрсэн байдаг. Дайн эхлэхээс өмнө Япон АНУ-аас танк үйлдвэрлэхэд хэрэглэх сайн чанарын бэлдэц материал нийлүүлэх тухай урьдчилсан тохиролцоо хийсэн байв. Тэгээд 150 танк нийлүүлснээс гадна нэмж 7800 тээврийн хэрэгсэл, янз бүрийн төрөл, загварын 5000 нисэх онгоц, 206000 тонн түлш нийлүүлэхээр тохирчээ. СССР-ийн Ерөнхий штаб Зөвлөлтийн армийн штаб Манжуурт довтлох төлөвлөгөөг нэгэнтээ боловсруулсан байлаа. Эцэст нь гэхэд Америкийн гар дээр бэлэн байсан Японы эсрэг цэргийн ажиллагаа явуулах талаар харилцан  туслалцах төлөвлөгөөнд (графикт) Хиросимад атомын бөмбөг хаях асуудал байсан. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга энэ тухай ярихдаа “Японыг Зөвлөлтийн оролцоогүйгээр буулгаж авах” гэсэн санаа илэрхийлсэн байдаг. Подстамд болсон Фашизмыг ялагчдын бага хурлын дараа атомын бөмбөг хаях тухай энэхүү шийдвэр нь хэвлэлд ил болсон” гэсэн байна.

Зохиогчийн санаагаар бол Атомын бөмбөг хэрэглэх шийдвэрийг зөвтгөхийн тулд Подстамын декларацийг хэвлэн гаргасан, Подстамын хэлэлцээр дээр Трумэн атомын бөмбөг амжилттай турших тухай төлөвлөгөө танилцуулсан байх нь. Түүхэн чухал асуудлаарх судалгаа шинжилгээний зохиолд анхаарлыг ингэж төвлөрүүлэхийг оролдсоноос зүгээр зохиомжит бичвэр болгосон нь дээр биз. Бас зохиогчийн үгүүлсэнчилэн Японы эсрэг атомын бөмбөг хэрэглэх явдал тийм эртийн асуудал байсан гэж үү? Тэгвэл Гитлерийн эсрэг гурван улс, гурвуул эвссэн үү?, эсвэл энэ асуудал ганцхан АНУ-ын асуудал байсан уу, толгойлогч Гарри Трумэн зөвлөлүүдийн эсрэг байр сууриараа тийм тод ялгарал бий болгож байсан уу? гэсэн асуултууд гарна.

Зохиогчийн бодол санаагаар бол Америкчууд Европ дахь цэрэг дайны үйл ажиллагаа төгсгөл болсны дараа Японы хувь заяаг цахилгаан дайны аргаар (маш түргэн зуур) атомын бөмбөг хэрэглэх замаар, тэгэхдээ СССР-ийг Ази-номхон далайн бүс нутгийн хил хязгаар луу оруулахгүйгээр шийдчихнэ гэж найдаж байсан болох нь. Тийм бол АНУ аль урьдаас л хоёрдмол стандартад суурилсан улс төрийн бодлого явуулж байсан гэсэн дүгнэлтийг зөвшөөрөх шаардлага гарна. Энэ нь Подстамын бага хурлаар СССР болон АНУ-ын лидерүүд Гитлерийн Германыг бут цохисны дараа гурван сар болоод түрэмгийлэгчийн эсрэг цэрэг дайны ажиллагаа эхлүүлэх, түүгээр ч барахгүй ЗХУ-д нэмэлт техник, түлш шатахуун, хүнсний бүтээгдэхүүн, морины хэрэглэл нийлүүлэх нэрийн цаана Америк үнэхээр ялалтанд хүрэх зорилгынхоо хүрээнд атомын цохилтонд бэлтгэсэн байх нь. Тэрээр Япончуудын хувьд  хүссэн ч эс хүссэн ч Америкийн тэрхүү нууцлаг сэдлийн зууш болж байлаа гэж үзсэн нь харагдана.

1945 оны 5 дугаар сараас эхлэн Европоос Алс дорнодод цэрэг, техникийн болон үлэмжхэн  их хүч мөн төдий чинээ хангалтын зүйлсийг шилжүүлэн авчирсан бөгөөд алс дорнодын нөхцөл байдал үндсээрээ өөрчилөгдөж, шинээр 100000 хүн хүч, 1000 танк, бас 1000 онгоц, нэмэгдэж ирсэн байв. Транссибирийн системийг нүүлгэн шилжүүлсэн энэ үйл ажиллагаа нь асар далайцтай стратеги, тактикийн шийдэл байсан бөгөөд чухам ингэсний үр дүнд л наймдугаар сарын операци (үйл явц) гэгдэх Манжуурыг довтлох ажиллагааг явуулах боломжтой болсон юм.

Зохиогч энд Зөвлөлт, Японы төвийг сахих тухай гэрээний асуудлыг авч үзэхдээ юу гэснийг харъя. “1945 оны 4 сарын 5-нд ЗХУ-ын гадаад хэргийн сайд Молотов Японы элчин сайд Су Сатод төвийг сахих гэрээ байгуулах талаар гурав дахь удаагаа мэдэгдэл хүргүүлжээ. Японы тал уг мэдэгдлийг хүлээн авсан ба бүүр эртнээс үүнийг хэрэгжүүлэхэд бэлэн байсан боловч Зөвлөлтийн удирдагчид энэ мэдэгдэлийнхээ цаагуур Японы эсрэг дайн зарлах нь зайлшгүй гэсэн байр сууриа баримтлаж, бэлтгэл хангаж байсан. Сталин болон түүний тойрон хүрээлэгчид ийм байдлаар, цаашдаа Японд дайн зарлах нь зайлшгүй асуудал гэдгээ олон улсын асуудал болгон хувиргаж, улмаар өөртэй үүрэг болгож тавьсан” хэмээжээ.

Томоюки Ханадагийн арга барилаас ийн хачин жигтэй, хангалттай зальтай байдлыг харж болно. Юу гэвэл архивын түүхэн баримтуудыг судлаж хэрэглэхдээ нэгдүгээрт бүгдийг баримттай тавьж байгаа мэт байдал харагдуулаад, харин цааш нь сайтар анзаарах юм бол зарим тохиолдолд тэрхүү баримтуудыг өөрт хэрэгтэй байдалд хувиргахын тулд хайр найргүй хугачиж, нугачин өөрийн үзэл зорилгод нийцүүлдэг нь мэдрэгдэнэ.  Тухайлбал тэр 1941 оны Риббентропа дахь Молотовын явуулсан үйл ажиллагаанаас үүссэн нөхцөл байдлыг эсрэгцүүлэн  Германчууд Зөвлөлтийн хилийн дэргэд их хэмжээний хүчийг төвлөрүүлсэн юм шигээр бичсэн. Зохиогч ийнхүү 1941 онд СССР-ийн баруун хил дээр үүссэн нөхцөл байдал болон 1945 онд өөрийн улсын хилийн дэргэд болсон үйл явдлыг зэрэгцүүлэн тавьсан байгаа юм. Үнэндээ Зөвлөлтийн арми Германы хилийг дотогш даван ялалтаа тунхагласны дараа тэд ар нуруундаа Квантуны арми шиг үлэмжхэн хүчийг нөөж үлдээж чадах байсан гэж үү? Мэдээж үгүй. Гэсэн ч судлаач маань нийтэд илэрхий болсон, дэлхий нийтийн түүхэнд нэгэнт хөдлөшгүй гэрчилэгдсэн зүйлсийг ч аажим, зугуйханаар маажсаар, өөрийн санаа руу холбируулахыг хичээсээр байгаа.

Зохиогч бас бичихдээ: “Зөвлөлт холбоот улс Японд дайн үүсгэхээр бэлтгэж байгаа тухайгаа Японоос нууж байсан. Тэрбээр төвийг сахих гэрээг зөрчин Манжуурт довтлох тухай шийдвэрийг Ерөнхий шатаб хүлээж авав. Тэр үед байсан Японы Ерөнхий сайд  жинхэнэ үндэсний бодлого явуулж Их Британи, АНУ, дараа нь ЗХУ-тай төвийг сахиж найрамдах арга замыг эрэлхийлж байв” гэсэн байна. Зохиогч бээр басхүү Орос Японы дайны дараа байгуулагдсан Япон болон Оросын харилцааны үндсэн баримт бичиг болох Портсмутийн гэрээг сэхээн амьдруулахыг оролджээ. Тэрбээр “уг гэрээ нь нэгд: Загасчлах эрхийг цуцлах, хоёрт: Цугару (Лаперуза) голын цутгалыг чөлөөлж нээлттэй болгох, гуравт дотоод Монгол болон Алс дорнодын талбарыг ЗХУ-ын нөлөөнөөс хамгаалах зайлшгүй үйл ажиллгаанд бэлтгэх, түүнчлэн Солонгосын хойгийн хойт хагасыг хэсэглэн хуваах аюулаас гэтэлгэх асуудлыг яриа хэлэлцээний замаар амжилттай шийдэж чадсанаараа ашигтай баримт бичиг байв” хэмээсэн.

Эдгээрээс ажихад тэр түүхийн баримтууд дээр хангалттай, нарийн заль гаргажээ. 1904-1905 оны Орос, Японы дайны дараах Портсмутын гэрээний тухайд CCCР зөвхөн ажиглагч байх нөхцөлтэйгээр оролцсон гэж үү ?  Хаант Орос улс дайнд гартсаны дараа Сахалины хойгийн өмнөд хэсэг Японы мэдэлд орсон.  Мөн Курилын арлын зарим хэсгээр болон Агнуурын тэнгист загасчлах асуудал СССР-ийн хувьд маш төвөг, бэрхшээлтэй зүйл болж хувирсан.  Дотоод Монголын нөлөөний хүрээг тодорхойлох тухайд Японтой ямар хэлцэл хийх ёстой байсан гэж, “ёстой тонил цаашаа” гэмээр байна. Хэрвээ Япончууд төв Азийн эх газарт шургалсан бол юуных нь өөрийн арал дээрээ тэсч үлдэх манатай байсан юм. Бүүр байтлаа тулалдаан болсон Халхын гол болон түүний орчим нутаг бол Монгол болон Хятадын газар нутаг юм гэдгийг батлах хэрэгтэй болох нь уу. “Энэ ч арай сэрүүднээ” гэдэг л болох нь. Өнөөдөр тэр 1945 онд Япончууд Солонгосын хойгийн бүрэн бүтэн байдлын тухайд халамж тавьж байсан мэтээр ярьж ашиг хонжоо хайж байгаа нь бас хачирхалтай. Үнэндээ ямар ч тийм үндэслэл гарч ирэхгүй шүү дээ. Харин энэ бол эзэрхийлэл. Ямар ч улсын ард түмэн ийм явдлыг боолчлол л гэж үзнэ. Ер нь бол шал хэрэггүй санаархал. Бас нэг сонирхолтой зүйл гэвэл Манж-Гоо улсыг хамгаалж үлдэх талаар хэрхэн харж байгаа тухай юм. Үнэндээ бол бүх талаараа Японы харьяат байсан тэр тоглоомын улсыг хараат бус бие даасан улс байсан гэж яаж болох билээ дээ. Эдгээр асуудлуудын нэгэнд нь ч зохиогч маань яв цав, бүрэн дүүрэн хариулт өгч чадахгүй байна.

Ингээд эцэст нь заавал хэлэхгүй бол болохгүй нэг зүйл гэвэл: Томоюки Ханада цэрэг дайны түүхийн талаар сайн мэддэг,  мэргэшсэн судлаач мөрт, өөрийн мэргэжил чадвараа ашиглан, архивийн баримтын үсэг бичгийг зориудаар өөрийн санаанд нийцүүлэн, гүжирээр тайлбарлах замаар гуйвуулж буй нь байж болшгүй. Ийм байдал, хандлагыг угаас тэвчих аргагүй. Өдгөө илэрхий бус, харанхуй сүүдэрт нуугдсан олон зүйл буйг цаашид судлаачид судлан гаргасаар байх нь магад.

Харин Ханадагийн тухайд түүхийн баримтуудыг хуурмагаар өөрийн арга мэх болгон ашиглах оролдллого хийж буй нь нэн тоогүй. Мэдээжийн хэрэг тэр өөрийн сайн дураар үнэ хөлсгүйгээр ийм зүйл хийх шаардлага байхгүй. Түүний цаана санхүүжүүлэгч, бүүр эсвэл өөрийг нь нэгэнт халаасандаа хийсэн, түнтгэр хэтэвчтэй захиалагч байх магадлал нэн өндөр. Ер нь бол түүний судалгааны ажил Оросын эсрэг үзэл санааны  мөр замаар хийгдэж буй нь тодорхой байна.

Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ        

 

    

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд