Гонгоржав ТУРМУНХ: ПРИЧИНЫ ВОЗНИКНОВЕНИЯ ВОЙНЫ НА РЕКЕ ХАЛХИН-ГОЛ В 1939 ГОДУ

Просмотрываем это статью (доклад) журналист и следователь Монголия Г.Турмунхе посвяшениемься для конференцу представиться в Горно-Алтайска РА 

События 80-летней давности на реке Халхин-Гол  до сих пор  будоражат умы исследователей, которые называют несколько причин. Причины военных конфликтов бывают разные, но историки выделяют четыре.

Первая: Территориальные  межгосударственные споры  между  Монгольской народной республикой и     Манчжурией.

Вторая: Последствия  вооружённого  конфликта на КВЖД в 1929 году. Притязания  японцев на железнодорожную ветку. СССР не признавал  требования японцев.

Третья: Воплощения  планов  императорской Японии  на  захват части Дальнего Востока и Сибири.

Четвёртая:  Ответные меры Японии на поражение от СССР  на озере Хасан в 1938 году. Монгольский историк Равдангийн Болд, однако,   склонен считать, что  японцы решили  обезопасить свои тылы и захватить железнодорожную ветку КВЖД. В то же время другие исследователи считают, что  причиной вооружённого конфликта стали территориальные споры между  Монголией, СССР и Японией.

Сторонники первой причины возникновения конфликта считают, что  создание  японцами марионеточного государства Манчжоу-Го, а фактически это была оккупированная  ими территория, границы которой   и стали   причиной спора. Монголия считала пограничным пунктом  населённый пункт Номун-хан. А  японцы  требовали перенести пограничные столбы на 16 километров внутрь  территории  МНР, так как   для них это было выгодно в стратегическом плане, то есть при наступлении Квантунской армии был оперативный простор для нанесения  внезапного удара. Никакие переговоры не приводили к   ожидаемому результату.  Как показала история, японцы  были не правы. Согласно  картам 1939 года, действительно, граница проходила   вблизи  населённого пункта Номун-хан. Это, кстати, показали  во время международного трибунала, проходившего в городе Хабаровска в 1949 году  начальник штаба Квантунской армии  генерал-лейтенант Хата Хикосабура  и его заместитель Мацумура  Томокацу. По их словам,  задача Квантунской армии была оккупировать часть территории Монголии. Однако эти намерения не осуществились.

Сторонники второй причины полагают, что  Восточная Монголия тогда представляла  хороший плацдарм для нападения на  Монголию и продивжению по её территории в случае успеха и захват отрезка железной дороги для последующего  создания укрепрайона в местечках   Хайлар и Халун рашану. Уже после окончания Второй мировой войны  нарком иностранных дел Вячеслав Молотов  в японском посольстве  в Москве сказал:  «военные действия на Халхин-Голе начались  из-за  притязаний японцев  к отрезку  железной дороги, близко примыкавшей к границам Манчжоу-Го.  Но после совместных ударов советских и монгольских войск, показавших силу, в 1941 году  японское правительство заключило  с  СССР и Монголией  пакт о нейтралитете».  К тому же  в   генштабе  японской   армии были подготовлены новые карты, на которых граница Манчжоу-Го и МНР  была начертана по реке Халхин-Гол. То есть вынашивались агрессивные планы императорской Японии по захвату   чужих территорий.

Согласно исследованиям третьей группы учёных,  японцы своими военными действиями  провоцировали  разжигание  полномасштабной войны на Азиатско-Тихоокеанском   театре военных действий. Так называемый «меморандум Танака» как раз это и предусматривал. Далее в военные действия могли быть вовлечены   СССР. Ещё в 1920 году  был разработан секретный план  «ОЦУ», через 10 лет в 1930 году  Генеральный штаб и руководство Квантунской армии создали ещё один секретный документ под названием  «Хатиго». Он был приведён в исполнение в 1938 году на озере Хасан.  И всё это было сделано в рамках «меморандума Танака».  В соответствии с планом «ОЦУ»  японцы  начали создавать сильные укрепрайоны  в Манчжоу-Го, провоцировать СССР на ведение военных действий, пытаться захватить железнодорожные ветки, связывающие Дальний Восток с центром  СССР. Начались также различные диверсионные операции против  СССР и МНР. Об этом рассказал   майор Канда Масатанэ на суде.

 Активизировалась разведка Японии, для которой были разработаны специальные инструкции по ведению диверсионной деятельности на  территории МНР и СССР. А секретний план “ХАТИГО” разрабатывался и утверждался накануне войны на Халхин-Голе, ещё  в  1938 году.  На границах СССР и МНР было сосредоточено 1, 3 миллиона солдат и офицеров Квантунской армии. Этими силами, согласно плану «Хатиго» предполагалось напасть на Монголию и СССР и   и дойти до окрестностей озера Байкал. Всё это было  скоординировано с  сателлитами  Японии  Берлином и Римом.  Союзники Токион  готовили свой план на  западе, а японцы на востоке, с тем, чтобы окончательно уничтожить СССР и МНР.

В качестве резюме можно сказать, что  военный конфликт  на Халхин-Голе  был  тщательно спланирован и спровоцирован  силами императорской Японии  с тем,  чтобы  захватить  часть территории Монголии, создать удобный плацдарм,  в том числе и  с использованием существующих коммуникаций – железной дороги  для дальнейшего продвижения вглубь территории МНР  до границ с Советским Союзом. Квантунская армия  имела намерения   и планы  продвигаться   к  озеру Байкал.   Это имело бы   такие последствия:    заставить СССР в случае нападения Германии воевать на два  фронта.  Все эти  исследования имеют в основе  документальное подтверждение    «меморандум Танака», агрессивные   и далеко идущие планы  «Оцу», «Хатиго».  И не СССР и Монголия   в 1939 году вынашивали агрессивные планы по захвату чужих территорий, а императорская Япония готовила  стратегические замыслы  о покорении  Дальнего Востока и Сибири.

Хиргис Г.ТӨРМӨНХ: ХАЛХЫН ГОЛЫН ДАЙН (МӨРГӨЛДӨӨН) ҮҮССЭН ШАЛТГААН

2019 оны 5 сарын 08-нд ОХУ-ын АБНУ-ын Горно-Алтайска хотод болох Дэлхийн хоёр дугаар дайны ялалтын 74 жил, Халхын голын дайны (байлдаан) ялалтын 80 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд тавигдах Монголын сэтгүүлч, судлаач Г.Төрмөнхийн энэхүү илтгэлийг Монгол хэлээр толилуулж байна

Өдгөөгөөс 80 жилийн тэртээ Халхын голд болсон үйл явдал юунаас үүдэлтэй вэ гэдэг асуудал одоог хүртэл судлаачдын санаа бодлыг сорьж, зарим талаар уймруулсаар байна. Судлаачидын энэ асуудлаар дөрвөн үндсэн санал дээр хуваагддаг. Тэгэхдээ тэд гол төлөв эдгээр шалтгааны зөвхөн аль нэг нь байх ёстой гэсэн үзэл баримтлалыг голчилж байна.  Үүнд:   

Нэгдүгээрт: Уг байлдаан (мөргөлдөөн) нь тухайн үеийн Монгол улс болон Манжгоо улсын хоорондын хилийн маргаанаас болж гарсан

Хоёрдугаарт: 1929 оны зэвсэгт мөргөлдөөнөөс улбаатайгаар Японы партизанууд төмөр замын салаа байгуулах шаардлагыг ЗХУ хүлээн зөвшөөрөөгүйн улмаас болсон 

Гуравдугаарт: Уг ажиллагаа Японы армийн удирдлагын олон жилийн өмнөөс бэлтгэсэн ЗХУ-ын Алс дорнод- Сибирийн газар нутгийг эзлэн түрэмгийлэх төлөвлөгөөний дагуу хийгдсэн.

Дөрөвдүгээрт: Япончууд 1938 онд Хасан нуурын мөргөлдөөнд ялагдсаныхаа тооцоог хийх хүсэл байсан гэж ч зарим судлаачид үздэг.

Тухайлбал Монголын цэргийн түүхч Равдангийн Болд Халхын голын мөргөлдөөн дайн үүссэн шалтгаан нь гагцхүү япончууд Монголын хилд ойрхон төмөр замын байгууламжийг дээгүүр нь явуулахаар байсан хэсэг газрыг эзлэн авах, улмаар түүнийг бэхлэн хамгаалах шаардлагаас үүссэн гэж үзсэн бол мөн зарим судлаачид уг үйл явдал нь тухайн үед болсон БНМАУ болон Манж-Гоогийн хоорондын хилийн маргаанаас үүдэлтэй гэж үзэх нь бий.

Дээр үгүүлсэн салаа саналуудыг тус бүрт нь дэлгэрүүлэн авч үзвэл:   

Нэгдүгээр асуудал:  Хилийн  маргааны тухайд 1939 онд Япончууд Манжийн нутгийг эзлэж Манж-Гоо нэртэй улс байгуулсанаар Манж-Гоо болон БНМАУ-ын хил нийлэх болсон. Манж-Гоо, Монголын хоорондох хилийг Монголчууд Халх голоос зүүн чигт 16 км-н цаана орших Номон Хан тосгоноор авч үзэж байсан бол  хилийн шугамыг Япончууд хилийн шугамын 16 дугаар баганыг шугамаас дотогш 16 км-ээр шилжүүлэн, Буйр нуурт цутгах Халхын голын сав газар гэж хүлээн зөвшөөрөхийг шаардаж байлаа. Үүний гол учир нь япончууд тэр хэсгээр өргөн фронтоор довтлож, гэнэтийн цохилт өгөхөөр төлөвлөсөн стратеги төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь ашигтай хувилбар байв. Энэ асуудлаар Манжуур өртөөнд хэлэлцээр явагдаж байсан авч нэг мөр шийдэлд хүрсэнгүй.

1949 онд японы цэргийнхний хэргийг шүүх Хабаровскийн шүүх хурлын бэлтгэлийн явцад бүрдүүлсэн архивын баримт бичигт үлдсэн Квантуны армийн штабын дарга, дэслэгч генерал Хата Хикосабура болон штабын даргын орлогч дэслэгч генерал Мацумура Томокацу нарын өчиг сонирхол татдаг. Генерал Мацумура Томокацу өөрийн гараар өчгөө бичихдээ Квантуны армийн командлал япончуудын сонирхсон газар нутгийг хилийн жижиг өдөөн хатгалгаар эзлэн авах, дараа нь энэ шинэ хилээ Гадаад Монголд хүлээн зөвшөөрөхөд тулгахаар төлөвлөж байсан. Цэргийнхэн ажиллагааг хурдан дуусгавал амжилт баталгаатай байна гэж төсөөлж байсан юм. Хэрэг дээрээ энэ бүтээгүй юм гэсэн байдаг.   

Хоёрдугаар асуудал:  Монголын газар нутгийн дорнод хэсэг нь Япончуудын хувьд түшиц газраа болгох тохиромжтой нутаг байсан бөгөөд уг хэсгийг эзлэн авснаар дээгүүр нь төмөр замаа ДХТЗ (Дорнот хятадын төмөр зам) явуулах, улмаар Хайлаар болон Халуун рашаан хүртэлх төмөр замын районыг хамгаалах бэхлэлт байгуулахыг зорьсон байдаг. Гол болон Элст өндөрлөгийг эзэлсэн тохиолдолд Квантуны арми голын зүүн эрэгт Хайлаар болон Халуун рашааны бэхлэлтийн районд дөхөж халхлалтыг байгуулж чадах байв. (Халхын голын сав газарт болсон ажиллагааны дүнгийн тухай 1 дүгээр армийн бүлгийн командлалын илтгэл, 1939 оны намрын “халуун мөрөөр” хэмээн нэрлэгдэн бичигдсэн 2 дугаар зэргийн армийн командлагч Г. М. Штерний илтгэл, 1941 оны 2 дугаар сард бичсэн “Халхын голд япон-манжийн цэргийг бут ниргэсэн нь” хэмээх хурандаа Шишкины илтгэл байна.

Халхын голын дайн, мөргөлдөөн дуусссаны дараа, ЗХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар Молотов, Зөвлөлтөд сууж байсан Японы Элчин сайдтай гал зогсоох гэрээ хэлцэл хийж байхдаа “Танайхны тавьж байгаа партизаны (Дорнод Хятадын) төмөр замын хэсэг чинь Манж-Гоогийн хилийн захад хэтэрхий ойрхон учир Халхын голын дайныг эхлүүлсэн биз дээ. Танай төмөр замын ажилд саад болохгүйн тулд Нөмрөгийн голын сав газрыг танайд өгчихье. Оронд нь та нар Манж Гогийн нутгаас тэрэнтэй адил газрыг Монголын талд өг” ингээд асуудлаа түргэн шийдье гэсэн санал тавьсан. Ингээд тохиролцсон. Дараа нь 1941 оны дөрөвдүгээр сард Зөвлөлт, Япон хоёр төвийг сахих гэрээ байгуулахын өмнөхөн Японы тал мэдэгдэл хийсэн. Халуун рашаанаас Хайлаар хүртэл төмөр зам тавих гэж байсан. Тэрийгээ зогсоолоо гэсэн. Зөвлөлтийг өдөөхгүйн тулд стратегийн хувьд аюул учруулсан төмөр замаа зогсоожээ. Дээр нь Халуун рашаан хүртэл төмөр зам тавихаар техник эдийн засгийн үндэслэлийг 1934 онд хийж байжээ. Тэр үед Япон манж го-гийн тал БНМАУ-ын хилийн шугамыг шинэчлэх зураг шинээр хийж байсан. Японы жанжин штабын зүгээс төмөр зам тавих ТЭЗҮ-гээ бодоод хилийн шугамыг Халх голоор зур гээд чиг өгч (Цэргийн түүхч Равдангийн Болдн илтгэл болон сонины ярилцлага). Төмөр зам тавихын тулд гэсэн нэрийдлээр ийнхүү түрэмгий төлөвлөгөө гаргаж байсан хийгээд дээр үгүүлсэн мэдээ баримтуудаас үзэхэд Халхын голын дайн, мөргөлдөөн үүсэхэд төмөр замын асуудал шийдвэрлэх нөлөөтэй байсан нь бас үндэслэлтэй болж байна. Тэрээр энэ нь Японы хаант засгийн бусдын газар нутгийг булаан эзлэх түрэмгий төлөвлөгөөний нэгээхэн хэсэг нь юм.  

Гуравдугаар асуудал: Япончууд Халхын гол руу өдөөн хатгалга хийсэн нь 1927 онд Японы засгийн газрын тэргүүн болсон ерөнхий сайд Гиити Танакогийн Ази-Номхон далайн талбарыг бүхэлд нь хамарсан өргөн машстабаар цэрэг дайны түрэмгийллэл явуулах зорилгын дор боловсруулсан гэх “Танакогийн меморандум” гэж нэршин алдаршсан түрэмгий төлөвлөгөөний дагуу хийгдсэн зүйл хэмээн судлаачид үзсээр ирсэн.   

Энэ төлөвлөгөөний дагуу 1920 онд ЗСБНХУ-ын эсрэг Японы “Оцу” хэмээх нэртэй цэрэг-стратегийн нууц төлөвлөгөө,  мөн 10 жилийн дараа 1930 оны үед  Японы Эзэн Хааны Армийн Жанжин Штаб,  Квантуны армийн удирдлагаас боловсруулсан ЗХУ-ын эсрэг “Хатиго” нэртэй нууц төлөвлөгөөнүүд боловсрогдсон. Тэрээр 1938 онд Хасан нууранд болсон түрэмгий үйл явдал нь “Хатиго” төлөвлөгөөний дагуу хийгдсэн ажиллагаа байв.

“Оцу” төлөвлөгөөний дагуу 1933 онд японы цэргийнхэн Манжуурыг эзэлмэгцээ нутаг дэвсгэр дээр нь цэргийн төрөл бүрийн байгууламж барихын зэрэгцээ Алс дорнод болон Зөвлөлтийн төв хэсгийг холбох дайны бааз суурийг бий болгох зорилгоор Зөвлөлт, Монголын хил рүү төмөр болон засмал зам тавьж эхэлсэн, мөн энэ үеэс Оросын эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулж эхэлсэн байдаг.  Японы Жанжин штабын тагнуулын хэлтсийг толгойлж байсан, хожмоо дэслэгч генерал болсон, хошууч Канда Масатанэгийн “Оросын эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагааг судлах материал” нэртэй нууц илтгэл зэргээс энэ нь тодорхой харагдах бөгөөд  уг илтгэлд “Оросын эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагаанд багтаж буй ажил бол нилээд олон хэлбэртэй байх бөгөөд бүх дэлхийг хамрах үйл ажиллагаа болох ёстой....” мөн “хорлон сүйтгэх үйл ажиллагаа нь ирээдүйн дайнд онцгой чухал үүрэг гүйцэтгэх болно”  гэж  онцлон тэмдэглэсэн байдаг.  ”ЗСБНХУ-ын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байсан японы тагнуул, нууц ажилтнуудад японы жанжин штабаас сайшаагдсан зөвлөмж энэхүү илтгэлийн үндсэн дээр өгөгддөг байсан бөгөөд хожмоо энэ зөвлөмж тэдний үйл ажиллагааных нь удирдамж болсон гэж цэргийн судлаачид үздэг. ЗСБНХУ , Хятад , Солонгосын нутаг дэвсгэр дээр хэрэгжүүлж байсан энэ тагнуулын ажиллагааны удирдах төв нь Оросын иргэний дайны үед байгуулагдсан ЯЦТГ/японы цэргийн төлөөлөгчдийн газар/ байсан байна.

 Харин Хатиго хэмээх нууц төлөвлөгөөг Халхын голын хэрэг явдлын өмнөх жил (1938 онд)   эцэслэн батлуулсан бөгөөд энэ даруйд, уг төлөвлөгөөний дагуу Японы эзэн хааны хуурай замын цэргийн 1,3 сая цэрэг, офицер Манжуурт буюу  БНМАУ, ЗХУ-ын хилийн зүүн хязгаарт, яг хажууд ирж байрласан байв. Японы “Хатиго” төлөвлөгөөний “Б” хувилбар нь Монголын зүүн хязгаарыг эзлэн авч, түшиц газраа болгоод, улмаар Байгаль нуур орчмоор ЗХУ уруу дайрах зорилготой байв. Япон улс энэ бүхнийг Европ дахь Берлин, болон Римын холбоотнуудтайгаа хамсаж төлөвлөн, туршиж байсан ба тэдний зүгээс удахгүй дэгдээх дэлхийн II дайны эхний цуурай, зүүн талд дэгдээх дайных нь бэлтгэл үе шат байсан гэж үздэг (Зөвлөлт Монголын цэргийн түүхчид)

Дүгнэлт: 1939 онд Японы эзэн хааны болон Квантуны армийн Халхын голд өдөөсөн дайн, мөргөлдөөн нь Японы империалист  хүчний зүгээс БНМАУ-ын газар нутгийн зүүн хэсгийг   эзлэн авч, түшиц газраа болгон, ЗХУ-ын Сибир, алс дорнодод довтлох, БНМАУ-ын гүн рүү цөмрөх болон Зөвлөлтийн хил рүү дөтлөх төлөвлөгөөндөө төмөр замын байгууламжийг ашиглах, Байгаль нуурын орчим нутгийг эзлэх гэсэн Квантуны армийн санаархалыг дэмжин хэрэгжүүлэхэд чиглэгдсэн, сайтар нарийвчлан, тооцож, боловсруулсан цэрэг дайны төлөвлөгөөний дагуу явагдсан зүйл гэж харж болохоор байна. 

Зарим судлаачдын хувьд “Танакагийн меморандум” гэж байсан эсэх нь нотлогдоогүй гэж үздэг ч Японы эзэн хааны болон Квантуны армиас уг төлөвлөгөөний дагуу боловсруулж хэрэгжүүлэхээр туршсан гэх “ОЦУ”, “ХАТИГО” хэмээх нууц төлөвлөгөөнүүд түүнчлэн халхын голын дайнд Японы армид чухал үүрэгтэй байсан цэргийн дээд удирдлагын офицерүүдийн шүүх хурал дээр өгсөн мэдүүлэг зэрэг үйл олон мэдээ, баримтаар энэ асуудал нотлогдох боломжтой.

Хилийн маргаан, төмөр зам тавихтай холбоотой эрх ашгийн зөрчил зэрэг нь гарцаагүй авч үзэх хүчин зүйл  мөн ч гэсэн, зүгээр л дайвар төдий шалтаг болж харагдаж байна. Харин Япон болон түүний холбоотнуудын энэхүү түрэмгий санаархал төлөвлөгөөг Зөвлөлт, Монголын хүчин өөгшүүлэлгүйгээр бут цохиж чадсан билээ.     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд