Төрийн эрх мэдэлтнүүд “далд эзэмшил”-ээ ил болгохыг хүсэхгүй байна !

  • Үндэсний “ТАН” (төлсөн авсанаа нийтэл) эвслээс мэдэгдсэн мэдэгдлийг давтан нийтлэж байна -

Монгол Улс нь 2006 онд нэгдэн орсон Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын хүрээнд “олборлох салбараас ашиг хүртэгч эцсийн өмчлөгч, эзэд”-ийг (цаашид бенефициар өмчлөгч гэх) 2020 оны 01 сарын 01 гэхэд ил тод болгох амлалтыг авсан бөгөөд засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хамтарсан гурван талт ажлын хэсгээс “Замын зураг”- төлөвлөгөөг олон талуудын дэмжлэг оролцоотойгоор баталсан.

ОҮИТБС-ын Стандарт шаардлагын 2.5(b)-д зааснаар эрдэс баялгийн салбарт “бенефициар өмчлөгч”-ийг ил тод болгох нь татвараас зайлсхийх эрсдэл болон авилга, ашиг сонирхлын зөрчлийг бууруулж, баялгийн тэгш хуваарилалтад үнэтэй хувь нэмэр оруулна гэж үздэг. Тийм ч учраас Монгол Улс эрдэс баялгийнхаа салбарт “бенефициар өмчлөгч”-ийн мэдээллийн ил тод байдлыг хангах үйл явцыг дэмжиж, “Нээлттэй засаглалын түншлэлийн үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-II”,[1]Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө[2]-нд тодорхой арга хэмжээ тусгасан. Эрдэс баялгийн салбарт “бенефициар өмчлөгч”-ийг ил тод болгосноор татварын суурийг багасгаж буй гол хүчин зүйл болох ашиг зувчуулах (BEPS) явдлын эсрэг нэгдсэн дэлхийн бусад улс орнуудтай “бенефициар өмчлөгч”-ийнхөө мэдээллийг харилцан солилцох боломж нээгдэх юм.

Олборлох салбарын засаглалыг сайжруулах зорилго бүхий Төлсөн Авснаа Нийтэл  (ТАН) эвслээс “бенефициар өмчлөгч”-ийн мэдээллээ ил болгох хүсэлтийг төрийн өндөр албан тушаал хашиж буй нийт 175 хүнд нээлттэй захидлаар 05 сарын 17-ны өдөр хүргүүлж, хүлээн авсан эсэхийг нь магадлан баталгаажуулсан.

Харамсалтай нь эдгээр 175 хүнээс 37 нь л хариугаа ирүүлсэн бөгөөд 30 хоногийн хугацаанд ирүүлсэн 31 хүн, хугацаа өнгөрөөж 2-5 удаа утсаар шаардуулж хариу өгсөн зургаа, огт хариу өгөөгүй 138 албан тушаалтан байна. Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулга, ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, Ц.Элбэгдорж, ҮАБЗ-ийн дарга асан П.Цагаан нарт нээлттэй захидал хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй байна. 

УИХ-ын 76 гишүүдээс Н.Амарзаяа, Г.Занданшатар, М.Оюунчимэг, Ч.Улаан гэсэн 4 гишүүн албан ёсоор хариу ирүүлсэн бол  нээлттэй захидалтай танилцсан хэрнээ хариу ирүүлээгүй 43, /56 хувь/   албан захидал хүлээж аваад хариу өгөх шаардлагагүй гэж туслахаараа дамжуулан мэдэгдсэн дөрвөн  гишүүн, үлдсэн 25 гишүүн буюу 32,8 хувь нь  ямар нэг хариу өгсөнгүй. /туслахаараа дамжуулан дэмжиж байгаагаа илэрхийлсэн хэдий ч албан хариу бичгээр ирүүлээгүй гишүүд мөн байгаа/

 Аймаг, нийслэлийн нийт 62 удирдлага албан тушаалтанд захидал илгээснээс 12 засаг дарга, 13 ИТХ-ын дарга албан ёсоор бичгээр хариу ирүүлжээ.  Эдгээрээс Сэлэнгэ  аймгийн ИТХ дарга өөрөө бус харин хамаарал бүхий этгээд буюу төрсөн хүүгээ “Уран Сэлэнгэ “ХХК-ны хувьцааны 50 хувийг эзэмшдэг, тус компанийн хөрөнгө оруулалтын 50 хувийг оруулсан гэж мэдүүлсэн бол бусад 24 удирдлага олборлох салбарт бенефициар өмчлөгч биш гэсэн байна.

Засгийн газрын гишүүд, газар, агентлагын  32 албан тушаалтанд захидал хүргүүлснээс зургаан албан тушаалтан л хариу ирүүлсэн байна.

Улс төрд нөлөө бүхий этгээдүүд бодит байдал дээрээ олборлох салбар дахь “Ашиг хүртэгч жинхэнэ эзэн” гэдгээ ил болгохыг хүсэхгүй байгааг харахад эдгээр эрх мэдэлтнүүд маань гадна талдаа сайн засаглалыг бий болгоно, авлигыг бууруулна, шийдвэрийг иргэдийн оролцоонд үндэслэж гаргана гэдэг нь худал дүр эсгэлт болж таарч байна.

Олборлох салбар дахь “Ашиг хүртэгч жинхэнэ эзэд”-ийг нээлттэй, ил тод болгохгүйгээр авилга ашиг сонирхолыг хянах боломжгүй, татварт авах мөнгийг хууль бусаар гувчуулдаг, оффшор бүсэд данс эзэмшигдэг улс төрчид улам бүр нэмэгдсээр, тогтвортой хөгжлийг бий болгох тухай тунхаг, амлалтууд нь хоосон хуурамч зүйл болж үлдэх аюулын дохиог үзүүлж байна.   

Иймд ТАН эвсэл, хуульчид, сэтгүүлчид бусад холбогдох нөхөдтэй хамтран илүү өргөн хүрээнд ажиллаж, шат дараалсан үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхээ мэдэгдэж, олон нийтийн дэмжлэг авахаар тус хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж байна.

2018 оны 08 сарын 30

       Бидэнтэй холбогдох хаяг: ТАН эвсэл утас: 313207, 7000-6061 ФС: ТАН-эвсэл:     email:pwymgl-2006@gmail.com

 

Аймаг нийслэлийн удирдлагуудын ил захидалд хариу өгсөн байдлыг дараах мэдээллээс үзнэ үү !  

   

Аймгийн удирдлагуудад хүргүүлсэн нээлттэй захидлын хариу ирүүлсэн байдал

   

 

       

/Нийт 42 албан тушаалтанд хүргүүлснээс хариу өгсөн 16 хүн/  

Орон нутаг

И Т Хуралын даргын  овог   нэрс 

огноо

утга

 Засаг даргын  овог   нэрс 

огноо

утга

1

Архангай

Бидэр Өсөхбаяр

 

хариу өгөөгүй

Ц.Мөнхнасан

 

 

2

Баянөлгий

Далел    Бауыржан

 

хариу өгөөгүй

А.Гылымхан

2018.05.14

Олборлох салбарт БӨ байхгүй,

3

Баянхонгор

Цагаан     Отгонбаяр

2018.05.03

олборлох салбарт БӨ байхгүй

Г.Батжаргал

 

хариу өгөөгүй

4

Булган

М.Оюунбат

 

хариу өгөөгүй

З.Батзориг

2018.05.16

олборлох салбарт БӨ байхгүй

5

Говьалтай

Түвдэнням Ганзориг

 

хариу өгөөгүй

С.Гансэлэм

 

хариу өгөөгүй

6

Говьсүмбэр

Гансүх   Батзам

2018.05.07

олборлох салбарт БӨ байхгүй

Г.Батсуурь

 

хариу өгөөгүй

7

Дархан уул

Гомбожав  Эрдэнэбат

 

хариу өгөөгүй

С.Насанбат

 

хариу өгөөгүй

8

Дорноговь

С.Түмэнбаяр

2018.05.16

ХАС ХОМ хавсаргав, БӨ байхгүй

Т.Энхтүвшин

2018.05.16

ХАС ХОМ хавсаргав БӨ байхгүй

9

Дорнод

Лувсан  Хишигтогтох 

 

хариу өгөөгүй

М.Бадамсүрэн

 

хариу өгөөгүй

##

Дундговь

С.Сүхбаатар

2018.05.30

олборлох салбарт БӨ байхгүй

О.Батэрдэнэ

 

хариу өгөөгүй

##

Завхан

Ц.Балхярваа

 

хариу өгөөгүй

Д.Батсайхан

2018.05.15

Олборлох салбарт БӨ байхгүй

##

Орхон

П.Пүрэвлхагва

2018.05.17

олборлох салбарт БӨ байхгүй

Д.Батлут

2018.05.15

Олборлох салбарт БӨ байхгүй

##

Өвөрхангай

А.Ишдорж

 

хариу өгөөгүй

Г.Ганболд

2018.05.21

нээлттэй захидалтай танилцлаа БӨ байхгүй болно

##

Өмнөговь

Х.Сугир

 

хариу өгөөгүй

Н.Наранбаатар

 

хариу өгөөгүй

##

Сүхбаатар

Б.Гансүх

 

хариу өгөөгүй

З.Энхтөр

 

хариу өгөөгүй

##

Сэлэнгэ

Г.Бямбаа

 

1 ХХК-д хамаарал бүхий этгээд нь БӨ эзэмшдэгээ мэдээлсэн

Ш.Оргил

 

хариу өгөөгүй

##

Төв

Ц.Энхбат

 

хариу өгөөгүй

Ж.Батжаргал

2018.05.03

олборлох салбарт БӨ байхгүй

##

Увс

Э.Насанбат

2018.05.14

олборлох салбарт БӨ байхгүй

Д.Батсайхан

 

хариу өгөөгүй

##

Ховд

Г.Пүрэвганди

 

хариу өгөөгүй

Д.Галсандондог

 

хариу өгөөгүй

##

Хөвсгөл

Л.Төмөрбаатар

 

хариу өгөөгүй

Л.Ганболд

2018.05.11

Олборлох салбарт БӨ байхгүй. Та бүхний ажил санаачлагыг дэмжиж байгаа бөгөөд амжилт хүсье

##

Хэнтий

Л.Батсайхан

2018.05.10

олборлох салбарт БӨ байхгүй

Н.Ганбямба

 

 

 

 

Нийслэл дүүрэг. Нийт 20 албан тушааланд хүргүүлснээс 10 албан тушлаатан хариу ирүүлсэн

##

Нийслэл

 

2018.05.22

олборлох салбарт БӨ байхгүй

Сундуй Батболд

2018.05.14

олборлох салбарт БӨ байхгүй

##

Багануур

 

2018.05.02

олборлох салбарт БӨ байхгүй

Цэнд Сандаг-Очир

 

хариу өгөөгүй

##

Багахангай

Хасаг Цогцэцэг

2018.05.07

олборлох салбарт БӨ байхгүй

Цэрэндорж Мягмарсүрэн

2018.05.10

олборлох салбарт БӨ байхгүй

##

Баянгол

 

 

хариу өгөөгүй

Салдан Одонтуяа

 

хариу өгөөгүй

##

Баянзүрх

Шарын ганчимэг

2018.05.21

олборлох салбарт БӨ байхгүй

Даваахүү Пүрэвдаваа

 

хариу өгөөгүй

##

Налайх

Буяндалайн йнэргүй

2018.06.06

олборлох салбарт БӨ байхгүй

Чойжинсамбуу Раднаабазар

 

хариу өгөөгүй

##

сонгинохайрхан

Банзар Мөнхцэцэг

2018.05.08

олборлох салбарт БӨ байхгүй

Жа Сандагсүрэн

2018.05.17

олборлох салбарт БӨ байхгүй

##

Сүхбаатар

Эрдэнэ ганбат

 

хариу өгөөгүй

Хөххүү Болормаа

 

хариу өгөөгүй

##

хануул

Баасан Цэрэн

 

хариу өгөөгүй

Жуков Алдаржавхлан

 

хариу өгөөгүй

##

Чингэлтэй

Дамжин Батэрдэнэ

 

хариу өгөөгүй

Жамсран Эрдэнэбат

2018.05.07

олборлох салбарт БӨ байхгүй

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд