Аймгийн ИТХ-ын VI хуралдааны тов гарав

Өнгөрөгч 08 сарын 22-нд хуралдахаар товлогдсон байсан Ховд аймгийн ИТХ-ын VI хуралдаан Жаргалант, Буянт сумдад хүн малын гоц халдварт боом өвчин гарч 09 сарын 07-ны өдрийг дуустал хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан цуцлагдаж байсан билээ.  

Тэгвэл аймгийн ИТХ-ын VI хуралдаан 2018 оны 09 сарын 10-ны өдрийн 09 цагт Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд болохоор товлогджээ.

Хурлаар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөлөх, Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2018 оны эхний хагас жилийн хэрэгжилтийн байдал, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх, 2018 оны төсвийн тодотгол, ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай гэсэн таван асуудлыг хэлэлцэх юм.  

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд