Мянгад суман дахь зөрчил үргэлжилсээр....

Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн нутаг дахь Оно хар, Баян хар, Дэл улааны орчим газруудад Монгол газрын Мянганбаяр гэж алдаршсан Ц.Мянганбаярын эзэмшлийн “Их үүсгэл” компаний охин компани гэгдэх “Дорнын шим” компани өнгөрсөн оны 11 сараас эхлэн хайгуулын ажил хийж, газар нутгийг нь ухаж эхэлсэнд нутгийн малчид, иргэд дургүйцэн эсэргүүцсээр байгаа.
Учир нь уг компаний өрөмдлөг хийж буй газар нь Мянгад сумын Баянбулаг багийн ихэнх малчдын нутагладаг бэлчээрийн “нүд” газар, мөн түүнд ойрхон хэдэн үеийн турш талийгаач болсон хүмүүс, өвөг дээдсийн шарилыг нутаглуулж ирсэн газар байхаас гадна, түүх соёлын дурсгалт зүйлс бүхий, малчид иргэдийн хайрлаж хамгаалж байдаг нутаг юм байна. Тус компани нь тухайн сумын нутаг дэвсгэрт хайгуул хийх эрх бүхий албан бичиг баримттай хэдий ч энд үйл ажиллагаа явуулах талаар нутгийн ард иргэдэд ямар нэгэн мэдээлэл өгөлгүйгээр гэнэт ирж өрөмдлөг хийж эхэлсэн байдаг. Ийнхүү малчдын нутаг бэлчээрийн төв болсон газарт тэдэнтэй ярьж зөвлөлгүйгээр дээгүүр далайлган хайгуул, өрөмдлөг хийх болсноос хойш уг компани сумын Засаг даргаар батлуулсан Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд заасан заалтаа зөрчин хүн, малын ундны гол эх үүсвэр болсон худгаас нь ус соруулж, өрөмдлөгт ашиглах замаар худгийн усны ундаргыг хомсдуулж, нөөцийг нь багасгах, зурваслаж болон цэг тогтоож ухаж сэндийчсэн газрууддаа нөхөн сэргээлт хийлгүй орхих, газрын ухсан хэсэг рүү хог новш хийж хаях, шатах тослох материал зэргийг асгаж цутган газарт шингээж, хөрс орчныг бохирдуулах зэрэг зохисгүй байдал үзүүлсээр, шаардлага тавьсан иргэдийн үгийг үл ойшоодог, компаний удирдлагууд нь согтуу хөлчүүгээр нутгийн ард иргэдийг дайрч, давшилдаг, “та нар яаж ч чадахгүй, бид нар бол танил талтай, нөлөөтэй, хөрөнгө чинээтэй том хүмүүс” гэх мэтээр сагсуурдаг байдал даамжирсан тухай тухайн газарт нутаглаж буй малчид, иргэд гомдоллож байна. Улсын их хурлаас өгөгдсөн чиглэлий дагуу Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Ховд аймгийн БОАЖ-ын газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг очиж хяналт шалгалт хийх үед (2018 оны 9 сарын 4-ны өдөр) дээрх зөрчлүүд мөн илэрснээс гадна, жил жилээр дүгнэж явах ёстой Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнийхээ гүйцэтгэлийг дүгнэлгүйгээр, дараа жилийн төлөвлөгөөг шууд батлуулсан, төлөвлөгөөнд заагдсан ажлуудаа хийгээгүй орхисон, гүйцэтгэл нь хангалтгүй байхад тэр талаар ямар ч арга хэмжээ аваагүй, “найзан дундаа наргисан” асуудлууд байгаа нь илэрхий болсон. Энэ мэт байдалд нь дургүйцсэн нутгийн иргэд уг компаний хайгуулын үйл ажиллагааг зогсоох хүсэлтэй байгаагаа тууштай илэрхийлсээр байна.
Зүй ёсоороо бол ашигт малталын тухай хууль болон захиргааны ерөнхий хуулинд заасны дагуу сум багийн нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулахаар болсон бол сумын удирдлагаас зохион байгуулж, юуны өмнө ард иргэдэд энэ тухайгаа тодорхой мэдээлэл өгөх учиртай. Мөн Хайгуул өрөмдлөг хийж байгаа явдалтай нутгийн ард иргэд санал нийлэхгүй байгаа ийм нөхцөлд иргэдийн дунд хэлэлцүүлэг хийх, хэрвээ иргэд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд тухайн газарт үйл ажиллагаа явуулж буй компани болон сум орон нутгийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулах тухай ч хуулинд заасан байдаг байна. Гэтэл энэ бүх үйл ажиллагаа хууль номынхоо хүрээнд явагдаагүй, албан ёсоор нутгийн иргэдэд мэдээлэл хүргэж зөвшөөрөл авалгүйгээр, нутгийн иргэдийн хэлсэнчилэн (гавъяат малчин Ч.Төмөрбаатар, малчин Д.Баттулга, Ч.Алдархишиг г.м) хулгай луйврын байдлаар уг ажлыг эхлүүлжээ.
БОАЖ-ын яамны төлөөлөл бүхий ажлын хэсгийг газар дээр нь ажиллах үеэр “Алтай бидний шүтээн” ТББ-ын тэргүүлэгч гишүүн Г.Хүрэлмөнх, Б.Даваадорж, Г.Төрмөнх нарын хүмүүс очиж, нутгийн иргэд болон ажлын хэсгийнхэнтэй мэдээлэл солилцон, санал бодлоо илэрхийлж, зарим асуудлаар тууштай байр сууриа илэрхийлж, зөвлөгөө өгсөн.
Дорнын шим компани өнгөрсөн 2017 онд Мянгад сумын Баянбулаг багийн малчдын нутаг бэлчээрийн цөм болох хоёр ч газарт өрөмдлөг хийж, газар нутгийг нь сэндийчсэн, тухайлбал, 2017 оны зургаан сарын эхээр Тавхай хэмээх газарт өрөмдлөг хийсэн бол дараа нь Баян хар гэдэг газарт өдгөө 2018 онд Оно хар, Дэл улаан орчмын газруудад өрөмдлөг хийж, ухаж сэндийлсэн. Ийнхүү ухаж, өрөмдөхөөс урьтаж тухайн газар болон ойр орчимд байх түүх, соёлын дурсгал, нутгийн ард олны зан уламжлалтай холбоотой зүйлс, өвөг дээдсийг нутаглуулдаг газар гэх мэтийн талаар судалгаа хийж, хэрхэн хадгалж хамгаалах асуудлыг шийдэх ёстой байтал энэ ажил хийгдээгүй бөгөөд энэ талаар “Алтай бидний шүтээн” ТББ болон нутгийн иргэдийн зүгээс анхааруулж, санал бодлоо хэлсээр байхад засаж залруулахыг хүсэхгүй, харин ч алдаа дутагдалаа өөгших, иргэдийг зандарч дарангуйлах, согтуу хөлчүүгээр агсамнаж айлгах гэх мэтээр ёсөн шид үзүүлж байхад сумын удирдлага, хууль хяналтынхан нэг их тоосон шинжгүй аясыг нь дагасан байдалтай байгаа нь тоогүй.
Гурван жилийн өмнө сумын удирдлага болон тус компаний удирдлагын хооронд сумын ойд дэмжлэг үзүүлэх нэрийдлээр мөнгө төгрөг өгөлцөж, авалцсан. Сумын ойд зориулна хэмээн авсан 40.0 гаруй, 50.0-иад сая төгрөг нь сумандаа очилгүй, Улаанбаатарт сууж дээгүүр алба хашдаг, уг нутгийн уугуул эрхэмүүдийн гараар орсон тухай ч нутгийн иргэд ярьсаар ирсэн. Өнгөрсөн 9 сарын 4-нд болсон уулзалтын үеэр сумын хариуцлагатай ажил эрхэлж байсан нэгэн эрхэм үүнийг баримтаар дэлгэн тавьсан.
Дашрамд дурьдахад Ц.Мянганбаярын алдарт Монгол газар компани нь 2014 онд төлбөрийн чадваргүй болсон гэх шалтгаанаар дампуурлаа зарласан бөгөөд энэ үед нь тус компаний бусдад төлөх ёстой 84.6 тэрбумын өрийн асуудал шүүхэд шилжиж байсан, үүний дотор Архангай аймагт алтны олборлолт хийгээд ухаж сэндийчсэн газраа нөхөн сэргээлт хийлгүй орхиж, нутаг оронд хохирол учруулсны төлбөр болох 4.6 тэрбум төгрөг гэх мэтийн нэхэмжлэлүүд байсан баримт бий. Энэ мэтээр хаа газарт малчид, ард иргэдийн амжиргааны үндэс болсон бэлчээрийн газрыг нь ухаж сэндийлж, хайгуул олборлолт хийгээд, дараа нь уг газартаа нөхөн сэргээлт хийдэггүй, хариуцлага нэхэхээр түүнээсээ бултаж, нөгөө компаниа дампууруулчихаад, өөр шинэ нэртэй компани байгуулаад, дахиад өөр нэг газрыг онилж авдаг нь манай энэ үеийн бизнес бүлэглэлийнхэний гаршиж буй арга заль гэж болно. Ард иргэд ч энэ мэтийг гадарлаж буй болохоор сэрэмжилж, ийнхүү эсэргүүцэх нь зүйн хэрэг. Монголд хэдийгээр хууль дүрэм байлаа ч, тэр нь хэрэгжих баталгаа байхгүй, дээгүүр жаалдаг, том бүлэглэлийнхэн яаж ч хариуцлагаас зугатаж, улс орноо, ард иргэдээ хохироох нь хамаагүй болчихсон гэдгийн нэг жишээ гэвэл дээр дурьдсан ноён Ц.Мянганбаярын (уг газарт өрмөдлөг хийж буй компаний эзэн) “Монгол газар” компаний “домог” юм.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

  • Нэр :

    Сэтгэгдэл : Алтныхан өөрсдийн балгаа нуухын тулд иргэдийг элдэв юманд уруу татаж үймээн самууныг тэтгэдгээ боль.

  • Нэр : мянган баярын 56 дэхь эхнэр

    Сэтгэгдэл : Хогийн шаар шунлын дэв

  • Нэр :

    Сэтгэгдэл : Ухахым бол ална шүү. Давраал байгаарай. Юманд хэмжээ хязгаар гэж байдаг юм. Наад пяздаануудыг алаад явуул.

  • Нэр : Shaagii

    Сэтгэгдэл : Tarhiig chini zad buudiishuu myangaa uhaad uzeeree

  • Нэр :

    Сэтгэгдэл : Монголчууд зүгээр сууж байгаад газраа ухуулдаг цаг өнгөрсөн байх шүү

  • Нэр : Даам

    Сэтгэгдэл : Ховдчууд маань тэмцэнээ

  • Нэр :

    Сэтгэгдэл : Haanhiin hen geech nowsh henii nutagt irsenee meddeggvi maluu khowd haan ch hend ch diildej bggvi gedegii medeh vv sdanuud mni

  • Нэр :

    Сэтгэгдэл : Hovdiinhond buu baihgui geh bish diguinudiig ni haga buudaad haychihaach de udur boldogguin bol shunu buudchih bugd buudah heregtei hen buudsaniig hench medehgui

  • Нэр :

    Сэтгэгдэл : Alaad tow talbain hoino tushaaj og naad golognuudee ene 76 huleged awah blgui nowshnuud !!!

  • Нэр : Davaa ochir

    Сэтгэгдэл : Hanaj tsaddaggui buzar nosh heleh ug oldohgui ym ene tur zasgiin buruu bish bidnii songoltiin buruu 20 onii songuild ard tumen zuv songolt hiij ene luuvirchdaas salah heregtei ba

  • Нэр : Tynqalaq

    Сэтгэгдэл : Boli duu min.Naad xumuusee qazar horoon deer n taiwan bailqa.Naad nytaq chin siichij boloxqui ex orni min baryyn xayzqaar