ОХУ-ын Соёл, шинжлэх ухаан, боловсролын төв Ховд аймагт нээгдэв

ОХУ-ын Улаанбаатар хот дахь Соёл шинжлэх ухаан, мэдээллийн төвийн салбар Ховд аймгийн БСУГ-ын дэргэд нээгдлээ. Уг төв байгуулагдсанаар Ховд аймгийн ерөнхий боловсролын сургууль болон олон нийтийн орос хэлний боловсролыг сайжруулах, ЕБС-д ажиллаж байгаа багш нарын мэргэжлийг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Энэ төвийг түшиглэн сурагчид орос хэлний мэдлэгээ дээшлүүлэээс гадна тус улсад тэтгэлэгээр үнэ төлбөргүй суралцаж, дэлхийн боловсрол эзэмших боломж нээгдэж байгаагаараа давуу юм. БСУГ-ын дэргэдэх Орос хэлний оройн курсэд одоогийн байдлаар Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж байгаа ЕБ-ын 7-н сургуулиас 1-р сургууль, Цаст алтай цогцолбор сургууль, 6-р сургуулийн 12-р ангийн нийт 16 сурагч ОХУ-ын Тувагийн их сургуульд элсэх бэлтгэл ангид суралцаж байна. Цаашид Орос хэлний багш нарын холбоо нь гишүүн багш нартай хамтран уг төвд хичээлийн бус цагаар орос хэлний урт, богино хугацааны дамжаа, оройн курсуудыг хичээллүүлэхээр төлөвлөжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд