Хотгорын 1 тонн нүүрс 85 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна

Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн иргэдийн өмнө тулгамддаг асуудал бол нүүрсний үнийн хөөрөгдөл байдаг. Өнгөрсөн жилүүдэд иргэдийн эрэлт хэрэгцээг далимдуулан нүүрсний үнийг хөөрөгдөж, 1 тонн тутам нь 100-120 мянгаар худалдаалагдаж байсан. Тэгвэл аймгийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөний үеэр аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан ахуйн нүүрсний тээвэрлэлт, үнийн асуудлаар Тээвэрчдийн холбоотой тохиролцоонд хүрч, Хотгорын нүүрсийг 1 тонныг 85 мянган төгрөгөөр нийлүүлнэ болсон хэмээн мэдэгдэж байсан юм.
Тодруулбал, аймгийн удирдлагууд Ховд аймгийн Тээвэрчдийн холбооны тэргүүн Ч.Аюурзана болон тээвэрчидтэй уулзаж нүүрсний үнийг тогтвортой барих, иргэдэд хямд үнэтэй нүүрс нийлүүлэх асуудлаар харилцан тохиролцож, гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу нүүрс тээвэрлэлтэнд орон нутгийн тээвэрчдийг дэмжиж, Хотгорын нүүрсний уурхайн нүүрсний эрхийн бичиг олгож, давуу эрхтэйгээр дэмжин хамтарч ажиллахаар болжээ. Үүний дүнд Ховд аймгийн төвийн иргэд урьд жилүүдээс 1 тонн тутамд 25-40 мянган төгрөгөөр хямд үнээр нүүрс худалдан авах боломжтой болж, цагаан сар хүртэл энэ үнийн бодлогыг барьж, ахуйн нүүрс нийлүүлэхээ Тээвэрчдийн холбооны удирдлагууд амласан юм. .

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд