Мянгад адууны омог баталгаажив

Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Сайдын зөвлөл 10 дугаар сарын 30-ны өдөр хуралдав. Энэхүү хурлаар Ховд аймгийн Мянгад суманд үржүүлж буй “Мянгад” адуу, Хэнтий аймгийн “Галшарын улаан” ямааг бие даасан омгоор баталгаажуулж, Монгол Улсын малын генетик нөөцийн санд шинээр бүртгэсэн байна.
Ховд аймгийн Мянгад сумын “Мянгад адуу” нь бие томтой, алдсан тарга хүчээ амархан нөхдөг, илүү хавирга, нугалам бүхий биологи, аж ахуйн өвөрмөц онцлогтой, чийрэг бие цогцостой, уналга-хурд, махны чиглэлээр үржүүлэхэд тохиромжтой, уяа сойлго авахдаа сайн, хээл авах чадвар сайтай, сүү нь тослог ихтэй зэрэг олон давуу талтай.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд