ХОВД ИХ СУРГУУЛИЙН ОХУ-ТАЙ ХАМТАРСАН 2+3 ХӨТӨЛБӨРИЙН АНХНЫ ТӨГСӨГЧИД РОМБО, ДИПЛОМОО ГАРДАН АВЛАА

Ховд их сургууль, ОХУ-ын Алтайн техникийн их сургуулийн хамтарсан Архитектур-дизайны мэргэжлийн 2+3 хөтөлбөрийг хос дипломтой төгссөн анхны 7 төгсөгчид  ХИС-ийн БШТС-ийн захирал, дэд проф Ц.Цэрэнгомбо, Алтайн техникийн их сургуулийн профессор М.Ю.Шишин болон Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон нар ромбо, дипломыг нь гардуулан өгчээ.

Төгсөгчид цанын бааз, нисэх буудал, аялал жуулчлалын бааз, цэцэрлэгт хүрээлэн зэрэг аймаг, орон нутагтаа бүтээн байгуулж болохуйц архитектурын шийдэл бүхий бүтээлүүдийн үзэсгэлэнг энэ үеэр дэлгэн тавьсан байв.  

Мөн үеэр Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон “Орон нутагт бүтээн байгуулж болохуйц шийдлүүдийг хөгжлийн төлөвлөгөөнд тусгахад анхаарч, төгсөгчдийг ажлын байраар хангах тал дээр хамтран ажиллах боломжтой” хэмээн онцолсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд