Ховд аймгийн хөгжлийн гарц - хөдөө аж ахуй, аялал жуулчлал, бүс нутгийн үйлчилгээ

Аймгийн Засаг дарга Д.Дүгэржав илтгэлдээ: 2018 онд манай аймгийн эдийн засгийн гол салбар болсон мал аж ахуйн үйлдвэрлэлд 17 сумын 91 багт 7659 малчин өрх, газар тариалангийн салбарт 3000 гаруй хүн ажиллаж, жилд дунджаар 15,6 мянган тонн мах, 1,7 мянган тонн ноос, 514,1 тонн ноолуур, 300.0 мянган ширхэг арьс, шир үйлдвэрлэж, 22.8 мянган тонн ургац хураан авч, аймгийн мах, төмс, хүнсний ногооны хэрэгцээг 100.0 хувь, сүүний хэрэгцээний 85,6 хувийг өөрийн дотоодын үйлдвэрлэлээс хангаж байгаа.
Энэ жилийн ургац хураалтаар аймгийн хэмжээнд 2242,4 га талбайгаас 22,8 мянган тонн ургац хураан авснаас төмс 9,234.6 тн, малын тэжээл 1,726.5 тн, хүнсний ногоо 11,477.3 тн, үр тариа 373.9 тонныг эзэлж байгаагаас гадна аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 9426,5 тн-ны багтаамж бүхий 440 зоорь бүртгэгдсэн байдаг.
2018 оны эцэст малын тоо 3 сая 146.4 мянган толгойд хүрч өмнөх оныхоос 300.2 мянган толгой буюу 8.7 хувиар буурсан. Үүний шалтгаан нь 175,2 мянган толгой мал зүй бусаар хорогдож, 125.0 мянган мал хүнсний хэрэгцээнд нядлагдаж мөн зах зээлд нийлүүлэгдсэнээс болсон. Мал аж ахуйн салбарын тогтвортой өсөлтийг хангахаар аймгийн хэмжээнд 61600 тонн байгалийн хадлан, 4000 тонн гар тэжээл, 7756 тонн хужир шүү бэлтгэхээс байгалийн хадлан 71614 тонн, гар тэжээл 1790 тонн, хужир шүү 4578 тонныг бэлтгэж, хадлан 116.0 хувийн, гар тэжээл 44.7 хувийн, хужир шүү 59.0 хувийн биелэлттэй байгаа. Аймгийн хэмжээнд нийт 2380 орчим аж ахуйн нэгж, иргэн үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж, 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, жилд дунджаар 11,8 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, аж үйлдвэрийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.4%-иар өссөн.
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, сум хөгжүүлэх сангийн зээлийг аж ахуйн нэгж, иргэнд 3 хувиар тооцон 36 сар хүртэлх хугацаатайгаар олгож байгаа бөгөөд зээлийн эргэн төлөлт дунджаар 57.9 хувьтай байгаа. 2018 онд зээлийн эргэн төлөлтөөс 135 иргэн, аж ахуйн нэгжид 491,4 сая төгрөгийн зээл олгож, шинээр 135 ажлын байр бий болсон ба 36 ажлын байр хадгалагдсан. “Хишиг бүрэн” ХХК-ны барагшуны үйлдвэр, “Номин шилтгээн констракшн” ХХК-ийн эко түлшний үйлдвэр, мөн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Баясгалант Өндөр Хөхий” ХХК, модон эдлэлийн “Мэргэн сонголт пүү” нөхөрлөлүүд жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас болон Азийн хөгжлийн банкнаас хөнгөлөлтэй зээлийн дэмжлэг авч үйлдвэрлэлээ өргөжүүлэн ажиллаж байгаа.
Булган суманд БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалтаар 2,5 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр мах боловсруулах үйлдвэр баригдаж байгаа бол, Дарви суманд БНХАУ-ын ХАА-н яамны урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгтэйгээр 78.0 сая ам доллар өртөгтэй мах боловсруулах цогц үйлдвэр, барихаар шийдвэрлэж, ТЭЗҮ-ийг нь боловруулж байгаа.
Эрүүл мэнд, боловсролын салбарт урьд онд төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтуудыг хэрэгжүүлж дууссан ба аймгийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд төр, хувийн хэвшлийн 44 цэцэрлэгт 850 багш ажиллагсад ажиллан, 6979 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 80.3, ерөнхий боловсролын 25 сургуульд 1811 багш ажиллагсад ажиллаж, 18590 сурагч суралцаж, хамран сургалт 96 хувьд хүрсэн тухай болон Ховд аймгийн хөгжлийн гарцыг
• Мал аж ахуй /Уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуй, эрүүл бүсэд суурилсан махны үйлдвэр/
• Газар тариалан /усалгаатай тариалан, хадлан, тэжээлийн үйлдвэр, төмс, хүнсний ногоо хадгалах зоорь, хүлэмжийн аж ахуй, жимс жимсгэнэ тариалах,
• ХАА-н боловсруулах үйлдвэрүүд /цэвэрлэх байгууламж, ноос, ноолуур угаах, арьс, шир боловсруулах, бусад өртөг нэмсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх/
• Бүс нутгийн шинжлэх ухаан, боловсрол мэдлэгийн төв
• Эрүүл мэндийн үйлчилгээний бүсийн төв /Бельгийн ЗГ-ын төсөл, Хүүхдийн эмнэлэг/
• Эрчим хүчний ханган нийлүүлэгч /Эрдэнэбүрэнгийн УЦС, Мянгадын нарны станц /
• Олон улсын транзит авто тээвэр, логистикийн төв /АН-4 авто зам, гаалийн баталгаат агуулах, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх/
• Аялал жуулчлал /Их Алтайг тойрсон эко болон этно тусгай сонирхолын аялал жуулчлал, “Гурван сэнхэр төвтэй 5 од” аялал жуулчлалын хөтөлбөр/
• Хариуцлагатай уул уурхай гэсэн зорилтуудад тулгуурлана гэж томъёолж байгаа талаар , талаар танилцуулсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд