Элсэлтийн ерөнхий шалгалт Монгол бичгийн сорилоор эхэллээ

Энэ жил ЕБС төгсч байгаа болон өнгөрсөн жилүүдэд шалгалт өгөлгүй алгассан нийт 40388 хүн  бүртгүүлсэн. ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт авч  дууссан зургадугаар сарын 18-ны өдрөөс  хойш долоо хоногийн дараа www.eec.mn вэб сайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтлэх ёстой юм байна. Шалгалтын дүн, оноо, жагсаалтыг энэ оны долдугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn вэб сайтад байршуулан нийтэд зарлана.

Тухайн шалгуулагчийн Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог батламжилсан батламж хуудсыг тусад нь шалгуулагч бүрд өгнө. Энэ батламж хуудас нь 2,5 жилийн хугацаанд хүчинтэй байх юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд