Ч.Багдал: Ховд аймгийн 2019 оны төсөв өмнөх оноос 50 гаруй хувиар нэмэгдсэн

Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын илтгэлд дурьдагдсанаар манай аймагт 5.9 мянган төрийн албан хаагч ажиллаж, 2174 аж ахуйн нэгж, байгууллага, 494 гаруй төрийн байгууллага, 30100 иргэн эдийн засгийн идэвхтэй үйл ажиллагаа явуул байгаа нь татварын орлогыг бүрдүүлэх гол эх үүсвэр болдог. 2018 онд төсөвт 10.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрч төлөвлөгөө 9.9 хувиар давсан. 16 сум төсвийн орлогоо бүрэн биелүүлсэн. Аймгийн хэмжээнд улсын төсвийн орлогын даалгаврыг бүтэн биелүүлсэн. 2018 онд Ховд аймгийн нийт төсвийн санхүүжилт 56.4 тэрбум төгрөг байсан бөгөөд нийт урсгал зардлын 59 хувийг (34.4 тэрбум төгрөг) цалин хөлсний зардал, 8 хувийг тогтмол зардал, (4.7 тэрбум төгрөг), үлдсэн хэсгийг бараа үйлчилгээний болон бусад зардал эзэлж байгаа. 2018 оны тайлангаар төсөвт байгууллагуудын нийт өр 20.4 тэрбум төгрөг болсон нь оны эхнээс 122,899,329.0 төгрөгөөр буурсан.
Мөн төсөвт байгууллагууд 6.4 тэрбум төгрөгийн авлагатай байгаа нь өмнөх оны мөн үеэс 1 тэрбум орчмоор нэмэгдсэн. 2018 онд 6.5 тэрбумын хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх ёстойгоос 5.8 тэрбумынхыг хэрэгжүүлсэн ба төлөвлөгөө 89,7 хувьтай биелсэн. Сумуудын хувьд орон нутгийн хөрөнгө оруулалтаар 1.1 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангаас 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлагдсан нь 95.8 хувьтай хэрэгжсэн.
Аудитын тайлангаар 5.4 тэрбумын зөрчил илэрсэн нь өмнөх оноос 1.6 тэрбумаар буурсан үзүүлэлтэй байгаа ч санхүүгийн хяналт, татварын албанаас тавигдсан акт төлбөр нь өмнөх оныхоос 150.0 сая төгрөгөөр нэмэгдсэн. Хэрвээ гарсан зөрчил энэ онд дахин давтагдвал үнийн дүнгээрээ эрсдэл нь улам өсөхөөр байгаа. Аймгийн хэмжээнд 2018 онд 6 тэрбум 462 сая төгрөгийн санхүүгийн алдаа зөрчил илэрсэн. Үүнээс 90-ээд сая төгрөгт нөхөн төлбөр тогтоосон. 3.6 тэрбум нь 17 сумаас илэрсэн зөрчил байгаа. ОНХС-гаас мөн 6.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрч 1.0 тэрбум орчим төгрөгийн акт төлбөр тогтоогдсон.
Орон нутгийн хөрөнгө оруулалтын зарцуулалтаас 0.6 тэрбум төгрөг, Сум хөгжүүлэх сангийн зарцуулалтаас 0.3 тэрбум төгрөгийн акт төлбөр тавигдсан. Санхүүгийн хяналт шалгалтын байгууллага 1.0 тэрбумын зөрчил илрүүлж, 735.0 сая төгрөгт албан шаардлага, 200.0 орчим сая төгрөгт акт төлбөр тогтоосон. Төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан 37.0 сая төгрөгийн зөрчил илэрсэн. .
2019 он 10.1 тэрбумын орлого төвлөрүүлэхээс 9.2 тэрбумыг татварын орлого эзэлж байгаа, аймгийн хэмжээнд нийтдээ 70.6 тэрбум төгрөгийн төсөв зарцуулахаар батлагдсан нь 2018 оныхоос нийт төсвийн хэмжээ 3.8 хувь, орон нутгийн хөрөнгө оруулалт 51.7 хувиар илүү байгаа. Цаашид хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, орлогыг сайн бүрдүүлэх, татвараас зайлсхийхийг таслан зогсоох, мэдээ тайланг үнэн зөв байлгаж, ил тод байдлыг хангахад /шилэн данс/ онцгой анхаарах шаардагатай. Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг сайжруулахын тулд Теле маркетинг үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөгдсөн гэсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

  • Нэр : 16151515

    Сэтгэгдэл : Багдал дарга олон жил татварын орлого бүрдүүлэхийн төлөө явсан татварын албаны ажлыг сайн мэддэг хүн Амжилт хүсье

  • Нэр : Анаргуль

    Сэтгэгдэл : Таньд ард түмэн дүүрэн итгэлээр итгэж байна.Ажлын амжилт хүсье.