Алтай сумын дулааны станцыг хүлээн авчээ

Аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн А/27 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Алтай сумын нэгдсэн халаалтын зуух, дулааны шугамын угсралтын ажлыг 2019 оны 01 сарын 29-ний өдөр албан ёсоор хүлээн авлаа. 
1,4 мВт-ын хүчин чадал бүхий нэгдсэн дулааны станцын барилга угсралт, шугам сүлжээний ажлыг Увс аймагт барилгын материалын үйлдвэрлэл болон сантехникийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Тоосгон уул” ХХК 2018 оны 10 сарын 03-ны өдрөөс 11 сарын 08-ны өдөр гүйцэтгэн, туршилтын гурван сарын хугацаанд амжилттай ажиллуулан хүлээлгэн өглөө. 
“Тосгон уул” ХХК нь Алтай сумын төсвийн байгууллагуудыг 15 жилийн хугацаанд нэгдсэн дулаанаар хангаж ажиллахаар сумын Засаг дарга, төсөвт байгууллагуудын дарга, эрхлэгч нартай гурвалсан гэрээг байгуулснаар уг ажлыг гүйцэтгэсэн юм. 
Энэ хүрээнд сумын соёлын төв, сургууль дотуур байр, цэцэрлэг, багийн төвийн барилгуудыг холбосон 850 метр хос дулааны шугамын ажил хийжээ. Харин сумын захиргаа, эмнэлгийн барилгын доторх сантехникийн шугам сүлжээ хуучирч муудсан тул шугам сүлжээний шинэчлэл хийсний дараа дулаанд холбохоор болжээ.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд