Ховд дахь “Алтай” салбарын зохиолчид дэлхийн яруу найргийн өдрөөр

Монголын зохиолчдын эвлэлийн Ховд аймаг дахь Алтай салбарын зохиолчид Дэлхийн яруу найргийн өдрөөр зөвлөлдөх уулзалт хийж, 2019 онд МЗЭ-ийн 90 жилийн ойн хүрээнд өрнүүлж буй үйл ажиллагааны талаар ярилцсанаас гадна ирэх 9 дүгээр сард Ховд аймагт зохион байгуулагдах Баруун бүсийн утга зохиолын чуулганы бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэлэлцэв.

Мөн салбарт гишүүн элсүүлэх журмыг танилцуулан, 2019-оны 3 дугаар сард Удирдах зөвлөлийн шийдвэрээр МЗЭ-ийн Алтай салбарын гишүүнээр элссэн зохиолч, найрагч, утга зохиол судлаачдад гишүүний үнэмлэхийг гардуулан өгснөөс гадна яруу найрагч Г.Бямбаа, Б.Баяраа нарыг МЗЭ-ийн 90 жилийн ойн медалиар шагнасан байсныг гардуулав.

Энэхүү уулзалтын хүрээнд МЗЭ-ийн Алтай салбарын удирдах зөвлөлийн гишүүн А.Оюунчимэг уулзалтанд оролцсон зохиолч, найрагч, судлаач сонирхогчдод дэлхий нийтэд нуугдмал түгшүүр үүсгэж буй хүнсний аюулгүй  байдалтай холбоотой асуудлууд, даяаршил, ардчилал нэрийн дор жижиг, буурай болон хөгжиж байгаа орнуудыг колончилон эзэгнэх башир арга, ажиллагааны тухай, мөнхүү өдгөө цагт орчлонт ертөнцөд бий болж буй физик өөрчлөлтүүдийн (квант шилжилт) талаар сонирхолтой лекц уншиж, харилцан ярилцсан юм.

  

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд