Ховдын наадмын сонин

Энэ жилийн наадам Ховд аймагт 7-р сарын 10, 11 ний өдрүүдэд болов. Баяр наадмын нээлт эхлэхэд 2017 оны  аймгийн есөн алдартан Монгол улсын төрийн далбааг өргөн мандуулж, улмаар Ховд аймгийн хүн амыг бүрдүүлдэг арвангуравн угсаатны туг, далбааг баяр наадмын төв талбайд залсан нь урьд бараг л хийгдэж байгаагүй өвөрмөц санаачлага болов.

Түүнчлэн уламжлал ёсоор аймгийн ХДТ-ын уран бүтээлчид бас Б.Нямдаваа багштай бүжгийн дугуйлангийн сурагчид болон бяцхан авьяастнууд урлагийн өөрсдийн өвөрмөц цомнолоор сэтгэн бүтээсэн үзүүлбэрүүдээ өргөн барив. Тэрбээр өнөө жилийн хувьд Монгол дахь эртний төрт ёсны 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн байр тохиож буй билээ. Наадмын сониныг энэ цэсд байршуулсан цуврал мэдээллүүдээс уншиж сонирхоорой !

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд