Наадмын хүчит бөхийн барилдаан

Энэ наадамд Улсын начин И.Мөнхбаатар, аймгийн хурц арслан Канат, Үенч аймгийн арслан н.Батмөнх, аймгийн арслан С.Ганхуяг, Г.Цэдэнбал нараар манлайлуулсан 256 бөх зодоглосон юм.

Баяр наадмын хүчит бөхийн барилдааны 5-ын даваанд Чандмань сумын харьяат, Улсын начин И.Мөнхбаатар Дөргөн сумын харьяат, сумын начин н.Энхбаярыг, Үенч сумын харьяат, аймгийн арслан Б.Батмөнх Зэрэг сумын харьяат, сумын начин О.Дөлгөөнбатыг, Чандмань сумын харьяат, аймгийн арслан Г.Цэдэнбал Дөргөн сумын харьяат, аймгийн начин Г.Ариунболдыг,  Алтай сумын харьяат, аймгийн заан Г.Хишигбат Манхан сумын харьяат, аймгийн начин Б.Отгонцоожийг, Зэрэг сумын харьяат, аймгийн харцага М.Ганзориг Дөргөн сумын харьяат, сумын заан Л.Цэнд-Аюушийг, Эрдэнэбүрэн сумын харьяат, аймгийн харцага н.Энхбилэг Булган сумын харьяат, аймгийн харцага Б.Анхжаргылыг, Мөст сумын харьяат, аймгийн харцага Ц.Адьяа Чандмань сумын харьяат, аймгийн начин н.Балжиннямыг тус тус  амлаж  Алтай сумын харьяат, аймгийн начин О.Очбат, Буянт сумын харьяат, сумын заан Д.Сосорбарам нар тунан барилдав. Энэ даваанд Зэрэг сумын харьяат, сумын начин О.Дөлгөөнбат Үенч сумын харьяат, аймгийн арслан Б.Батмөнхөөр 5 даван, аймгийн начин цолны болзлыг хангалаа. 

Монголчууд хаа сайгүй баяр наадам болоод цагаан сарын барилдааны үеэр хэн түрүүлж үзүүрлэх, шөвгөрөх тухайд таавар гүйлгэх дуртай. Энэ удаад Ховд аймагт Алтай сумын харьяат аймгийн заан Г.Хишигбат, Чандмань сумын харьяат, аймгийн харцага Э.Эрдэнэбаяр, Эрдэнбүрэн сумын харьяат, аймгийн харцага н.Энхбилэг,  Мөст сумын харьяат, аймгийн харцага Ц.Адьяа, Алтай сумын харьяат, аймгийн начин О.Очбат нарын нэр тааварт түлхүү яригдаж, түрүүлж үзүүрлэх магадлалтай бөхчүүдийн тоонд орж байв.  

зургаагийн даваанд Улсын начин И.Мөнхбаатар аймгийн начин Г.Ариунболдыг, аймгийн заан Г.Хишигбат шинээр аймгийн начны болзол хангасан сумын начин О,Дөлгөөнбатыг, аймгийн харцага М.Ганзориг аймгийн харцага Б.Анхжаргалыг тус тус амлаж, аймгийн харцага Ц.Адьяа, аймгийн начин О.Очбат нар тунаж барилдсан ба аймгийн харцага Б.Анхжаргал зургаа даван харцага цолоо баталсан юм. 

Долоогийн даваанд аймгийн заан Г.Хишигбат шинээр харцага цолны болзол хангасан, аймгийн начин Г.Ариунболдыг амлаж, аймгийн харцага Ц.Адьяа аймгийн харцага Б. Анхжаргал нар тунсан ба аймгийн харцага Г.Ариунболд урамтай сайхан барилдаж, аймгийн заан болох болзол хангав. 

Улмаар энэ наадамд Мөст сумын харьяат, "Ховд бөхийн дэвжээ", "Бүртэн Говь" ХК-ний бөх, аймгийн харцага Цэвээнпүрэвийн Адьяа түрүүлж аймгийн арслан, Дөргөн сумын харьяат, Ховд бөхийн дэвжээ, "Чоно харайх" ХК-ний бөх, аймгийн начин Г.Ариунболд үзүүрлэж аймгийн заан цол хүртлээ.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд