Мал эмнэлэг ариутгал халдваргүйжүүлгийн арга хэмжээг хэрэгжүүлж байна

Аймгийн Мал эмнэлгийн газар, Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан ажлын хэсгийнхэн энэ сарын зургаан, болон долооны өдрүүдэд Жаргалант сумын мал аж ахуйн 6 ферм, мөн мах махан бүтээгдэхүүн худалдаалж буй хоёр худалдааны зах дээр ажиллаж, тэдгээрийн дотор орчин, агуулахыг Hi-cop бодисын уусмалаар ариутгажээ.  Гадна орчныг хлорын шохой ашиглан халдваргүйжүүлсэн байна. Үүнд нийт 1285 мкв талбайг хамруулсан хэмээн аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээлэв. Энэхүү ажил нь мал, амьтны гаралтай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор явагдаж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд