Хурдан морины уралдаан

 “Бөөр хар”-ын урд талд цулбуурдуулан баригдсан нас насны хурдан хүлгийн уралдаанд түрүүлж айрагдсан хүлгүүд, болон уач эздийн тухай мэдээллийг хүргэвэл. .

Азарганы  уралдаанд: Зэрэг сумын уяач Д.Зулбадрахын “Бадамлах хонгор халзан” хэмээх  хурдан азарга түрүүлж, Буянт сумын харъяат Аймгийн алдарт  уяач Д.Отгоннямын Шарга азарга аман хүзүүдэн, айргийн гурваар Дөргөн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Төртүвшингийн хүрэн, дөрөвт  Зэрэг сумын харьяат, аймгийн Алдарт уяач К.Амарсайханы Сарт хүрэн, тавд Дарви сумын уяач С.Баяраагийн  хар азарга тус тус хурдаллаа.

Их насны морьдын уралдаанд:

  1. Дарви сум Аймгийн Алдарт уяач Гомбодоржийн  Сүхбаатарын - шар хээр
  2. Мянгад сумын уяач Алтангэрэлийн Жамъяансүрэнгийн – саарал
  3. Мянгад сум Аймгийн Алдарт уяач Батсуурийн Дүгэржавын – хүрэн
  4. Зэрэг сумын уяач Бөхчулууны Баатарбилэгийн – хул
  5. Дарви сум Аймгийн Алдарт уяач Лхагваагийн Батсайханы –бор халзан

Соёолон насны морьдын уралдаанд

  1. Зэрэг сумын уяач Бөхчулууны Баатарбилэгийн – бор 
  2. Буянт сумын уяач Содномын Ганзулын – хүрэн
  3. Буянт сумын уяач Энх-амгалангийн Азбаярын – хул
  4. Манхан сумын уяач Батсуурийн Дашбямбын – хул
  5. Мөст сумын уяач н.Ганбатын –халиун морь 

 

Хязаалан насны морьдын уралдаанд :

  1. Мөст сум Аймгийн Алдарт уяач Түдэвийн Баярсайханы – хул 
  2. Дарви сум Аймгийн Алдарт уяач Шонхорын Совдын – бор
  3. Жаргалант сум Аймгийн Алдарт уяач Гантогтохын Эрдэнэбаатарын – зээрд
  4. Жаргалант сум Аймгийн Алдарт уяач Маамуугийн Ганзоригийн –загал морь
  5. Жаргалант сумын уяач н.Гүрсэдийн – хул 

Шүдлэн насны морьдын уралдаанд :

  1. Жаргалант сум Аймгийн Алдарт уяач Цагааны Балжаагийн – хүрэн
  2. Манхан сумын уяач Баттөмөрийн Буяннэмэхийн – ягаан бор
  3. Жаргалант сумын уяач н.Анхбаярын – хул
  4. Мянгад сум Аймгийн Алдарт уяач Жамсрангийн Цэенойдовын – хүрэн
  5. Буянт сумын уяач Баянмөнхийн Өсөхбаярын – хүрэн халзан

Дааганы уралдаанд : 

  1. Манхан сумын уяач Баттөмөрийн Буяннэмэхийн – тэргүүн хонгор 
  2. Дарви сум Аймгийн Алдарт уяач Сэнгэдоржийн  Төгсбаярын – хүрэн
  3. Дуут сум Аймгийн Алдарт уяач Дүгэрийн Баатарсүрэнгийн – хар 
  4. Мянгад сум Аймгийн Алдарт уяач Батсуурийн Дүгэржавын – халзан
  5. Зэрэг сумын уяач Бөхчулууны Баатарбилэгийн – хул

Эрлийз бага насны морьдын уралдаанд :

  1. Буянт сум Аймгийн Алдарт уяач Бямбаагийн Энхболдын – хүрэн
  2. Буянт сум Аймгийн Алдарт уяач Бямбаагийн Энхболдын – буурал
  3. Буянт сум Аймгийн Алдарт уяач Бямбаагийн Энхболдын – хүрэн
  4. Жаргалант сум Аймгийн Алдарт уяач Мончоогоогийн Пүрэвдоржийн – хүрэн 
  5. Манхан сум Аймгийн Алдарт уяач Өсөхбаярын Паламын – хүрэн

Эрлийз дунд насны морьдын уралдаанд :

  1. Мянгад сум Аймгийн Алдарт уяач Цогтоогийн Даваасүрэнгийн – сарт хээр
  2. Жаргалант сумын уяач н.Пүрэвцэдэнгийн – сарт хүрэн
  3. Жаргалант сумын уяач Галаагийн Батчулууны – бор
  4. Дуут сумын уяач Л.Банзрагчийн – хүрэн халзан
  5. Жаргалант сумын уяач Батжаргалын Тамирын – хүрэн

Эрлийз дээд насны морьдын уралдаанд : 

  1. Жаргалант сум Аймгийн Алдарт уяач Гантогтохын Эрдэнэзаяагийн – хүрэн
  2. Жаргалант сумын уяач н.Алтангэрэлийн – хүрэн
  3. Жаргалант сум Аймгийн Алдарт уяач Пүрэвжавын Эрдэнэбулганы – алаг
  4. Жаргалант сумын уяач Ё.Болорэрдэнийн – шарга
  5. Жаргалант сумын уяач Цэвээнравдангийн Буянбатын – сарт хээр

Жороо морьдын уралдаанд :

  1. Буянт сумын уяач Дамирангийн Далхжавын – даншиг хээр 
  2. Чандмань сумын уяач Баасандорж Энхбатын  - хээр 
  3. Эрдэнэбүрэн сум Аймгийн Алдарт уяач Насаночир Ганзоригийн – хээр
  4. Булган сумын уяач С.Энхбатын – хар 
  5. Булган сумын уяач н.Хүрэлбаатарын – хээр морь тус тус хурдалж наадамчин олноо баясгалаа.

Мөн энэ удаагийн наадмаар уясан хүлгүүд нь аймаг, сумын Үндэсний баяр наадамд олон удаа түрүү, айраг авч “Аймгийн алдарт уяач”-ийн болзол хангасан 16 уяачдад Аймгийн “Алдарт уяач” цол олгож,  үнэмлэх, энгэрийн тэмдэг  гардуулав.  

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд