Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан иргэнээс корона вирус илрээгүй

Баян-Өлгий аймагт сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн иргэний шинжилгээний хариу сөрөг гарч, шинэ коронавирусын халдваргүй болох нь батлагдлаа. Энэ тухай ХӨСҮТ-өөс өнөө өглөө мэдээлсэн.

Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хугацаанд БНХАУ-ын Эрээн, Бээжин болон Замын-Үүд, Улаанбаатар,  Булганы Сансар, Ховдын Дарви гэсэн маршрутаар нийтийн унаагаар явж, улмаар Ховд аймгийн төвд зочид буудалд хоёр хоноод, цааш Баян-Өлгий аймагт очих үедээ халуурч, өвчний шинж тэмдэг илэрснээр эмнэлгийн хяналтанд орж, тусгаарлагдаад байсан юм.

Сэжигтэн Баян-Өлгийд хүрэх үедээ "Халуурч, ханиалгах, толгой болон булчин өвдөх, гүйлгэх" гэсэн зовиуртайгаар эмнэлэгт очсон. Үүнтэй холбоотойгоор  Ховд аймагт түүний байрлаж байсан зочид буудалд хөл хорио тогтоон, битүүмжилснээр барахгүй, түүнтэй унаагаар хамт ирсэн, ойр холбогдсон гэх 59 насанд хүрсэн иргэн, 17 хүүхдийг өчигдөр 2 сарын 13-ны өдөр байгаа, байгаа газарт нь мэдүүлэг судалгаа авч, хөл хорионд оруулаад байсан юм. 

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

  • Нэр : зочиэ

    Сэтгэгдэл : Балагтай хүүр юм аа...хүн амьтан сандраагаад зардал чирэгдэл болоод энэ мэт иргэний үүргээ зѳрчигчдыг яллах хэрэгтэй