Нүүрс тээврийн жолооч нарын байршлыг нарийвчлан тогтоохоор болов

Ховдод хоёр хоноод Баян-Өлгийд очиж “covid 19” нянгийн /коронавирус/ халдвар авсан байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж, тусгаарлагдсан байсан иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан /covid 19 нян илрээгүй/ тухай ХӨСҮТ-ээс өнөө өглөө мэдэгдсэн.

Гэвч хөрш зэргэлдээх бүх улсад тус халдвар бүртгэгдсэн зэргээс шалтгаалан, Засгийн газрын 62-р тогтоолын дагуу Ховд аймгийн мэргэжлийн анги, байгууллагуудын алба хаагчид тус халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа.

Ийнхүү гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэнтэй холбогдуулан, орон нутгийн түвшинд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зарим асуудлыг Онцгой комиссын өнөөдрийн хурлаар хэлэлцэж, хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслийн \автобус\ ариутгал халдваргүйжүүлэлт, Хөшөөтийн уурхайн нүүрс тээвэрлэлтийг зогсоосонтой холбогдуулан жолооч нарын одоогийн хаяг, байршлын судалгааг нарийвчлан гаргах, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалалтын хувцасны нөөц бүрдүүлэх зэрэг хэд хэдэн асуудлуудын талаар зохих шийдвэрүүдийг гаргасан байна.

Мөн хурлаар төв суурин газарт амьдарч буй иргэдийг зориулалтын амны хаалтаар хангах ажлын хэрэгжилт, цаашид амны хаалтны нөөц бүрдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар авч хэлэлцжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд