Хөл хориог цуцалсан ч Баян-Өлгийн чиглэлийн постуудыг түр азнахаар болжээ

Манай улсад “Ковид -19”-ийн халдвартай Франц иргэн орж ирсэн нь илэрсний улмаас 3-р сарын 10-аас 16-ны хооронд хот хооронд болон  аймаг сумуудын зорчих хөдөлгөөнийг зогсоогоод байсан бол 3 сарын 16-ны өдрийн Даваа гарагт хуралдсан Ховд аймгийн Онцгой комиссын хуралдаанаар уг шийдвэрийг цуцалж, Ховд аймгийн 16-н суманд ажиллаж байсан Хяналтын постуудыг татан буулгав. Хөл хорионы өдрүүдэд Ховд аймгийн хэмжээнд хяналтын 33 пост ажиллаж байснаас 2-оос бусдыг нь буулгасан. Гагцхүү Баян-Өлгий аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй /батлагдаагүй/ холбоотойгоор Эрдэнэбүрэн сумын Хонгион гүүрэн дээр 1 пост, мөн аймгийн төвийн Улаанбогоч чиглэлд 1 постыг буулгалгүйгээр ажилуулж байна.

Онцгой Комиссын хурлаар экспортын нүүрсний болон, төмрийн хүдрийн тээвэрлэлт эхлэх гэж байгаатай холбогдуулан МХГ, Онцгой байдлын газар, Зооноз өвчин судлалын төв , Цагдаагийн газраас холбогдох алба хаагчидыг томилж, Хөшөөтын уурхай болон, Хилийн боомтод шаардлагатай хяналтуудыг хийлгэх, болзошгүй эрсдлээс сэргийлэх үүднээс аймгийн нөөцөд 25-н мянган ширхэг амны хаалт нөөцлөх, байгуулага бүрт тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэж байх, гэр хорооллын айл өрхийн муу усны нүх хоолой, жорлонд ариутгал хийж буй хүмүүсийг халуун хэмжигч болон тусгай зориулалтын хувцас хэрэгсэлээр хангах зэргийг хэлэлцсэн байна. Түүнчилэн архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглах тухай аймгийн онцгой комиссын шийдвэрийг 3-р сарын 30-ны өдөр хүртэл сунгах, харин ресторан зоогийн газруудын хувьд урьд нь хэрэгжиж байсан шийдвэрийн дагуу өглөө 10 цагаас оройны 17 цаг хүртэл ажиллаж болохоор зохицуулалт хийсэн ажээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд