Говь-Алтай, Ховдын нутагт 4-6 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо

Өнөөдөр 2020 оны 3 сарын 20-нд Говь-Алтай, Ховд аймгийн нутагт голомтон дээрээ 5,8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болов.

Газар хөдлөлт үдээс өмнө 10 цагийн үед мэдрэгдсэн бөгөөд Ховд аймаг дахь Одон орон геофизикийн салбарын мэргэжилтэнээс энэ талаар тодруулахад   “тус Top of Form

аймгийн баруун хэсгийн сумдын нутаг, түүний дотор Цэцэг, Мөст, Булган, Үенч зэрэг сумдын нутагт харьцангуй хүчтэй, Булган суманд ойролцоогоор 5-6 баллын хөдлөлт болсон байх ерөнхий төлөв мэдрэгдэж байна. Газар хөдлөлийн голомт буюу цөм нь Говь-Алтай аймгийн Тонхил сумаас зүүн урагш 30 орчим км-т болсон нь тодорхойлогдлоо” гэсэн юм.

Энэ удаагийн газрын чичирхийлэл нь сүүлийн 10-аад жил тохиолдоогүйгээр хүчтэй мэдрэгдсэн, урьдны хэд, хэдэн удаагийн чичирхийллээр одоо мэдрэгдэж буй газр нутгийн орчимд газрын ан цав үүссэн тул газрын цөмөөс үүсч буй эрчим, долгионы тургилт нь нэгэнт үүссэн ан цаваараа гадагшилж чичирхийлэн доргидог тухай мэргэжилтэн мөн тайлбарлаж байгаа юм.

            Ховд аймгийн төвийн хэсэгт газар хөдлөлт багагүй хүчтэй мэдрэгдсэн бөгөөд ойролцоогоор 2 минутын туршид дөрвөн давхар байшингийн дээд талын давхарт буй тасалгааны тавилгууд ганхаж, дайвалзсан хөдөлсөн юм. Мэргэжилтний  ярьснаар энэ хэсэгт чичирхийлэл 4-5 баллаар мэдрэгдсэн ажээ.

                                                                                                                                                                                                                                                                   Г.Мөнх      

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд