Улсын наадмын шагайн харваа

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны Үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн баг тэргүүлжээ.

Энэ жилийн шагайн харваанд Дорноговь, Өмнөговь, Дундговь, Төв, Орхон, Дархан, Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Булган, Хэнтий, Улаанбаатар хотын нийт 64 багийн 600 гаруй харваач цэц мэргэнээ сорилоо.

Нар хур тэгширсэн Монгол наадмынхаа хөтөлбөрийг эх орондоо байгаа болон дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа Монгол түмэндээ шуурхай хүргэхээр GoGo мэдээний агентлагийн хамт олон хичээн ажиллалаа.

Дэнж хотойтол наадамласан дэлхийд ганц Монгол наадам хүүхэд залуустаа өв соёл ур ухаанаа сургаж, хөгшид буурлуудынхаа магнайг тэнийлгэж, сэтгэлийг баярлууллаа. Ухаант буурлынхаа сургааль юуг сонсож, урагш тэмүүлэх залуу үеэ дэмжих Монгол түмний минь заяа түвшин, өөдлөн дэвжих хөгжлийн зам нь дардан байг ээ.

 эх сурвалж Gogo.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд