Үндэсний наадмын сурын харваа

Үндэсний сурын харваанд энэ жил эрэгтэй, эмэгтэй нийт 540 харваач оролцлоо.

Эрэгтэй харваачид:

  • Тэргүүн байрт
  • Баасанхүүгийн Ёндон - Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул ХХЕГ 208-р анги хилчин спорт хороо, Есүйнхэй мэргэн клубын харваач Монгол улсын мэргэн түрүүлж Монгол улсын даян мэргэн боллоо.
  • 2-р байр
  • Баатархүүгийн Бумцэнд - Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат Мондэ багийн харваач Монгол Улсын Спортын мастер 36 оноогоор,
  • 3-р байр
  • Алагаагийн Энхтөр - Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Орхон аймаг АПУ трейдинг компани, Хангарьд спорт клубын харваач МУ-ын Спортын мастер, аймгийн мэргэн  33 оноогоор тус тус байр эзэллээ.

Эмэгтэй харваачид

  • Тэргүүн байрт
  • Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, алдар спорт хороо, зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн харваач, Жем интернэйшнл компаний харваач МУ-ын спортын мастер, аймгийн мэргэн Батбаярын Баярчимэг 34 оноогоор тэргүүлжээ.
  • 2-р байранд, Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Петровис багийн харваач Спортын мастер Баяндүүрэнгийн Аззаяа 33 оноогоор,
  • 3-р байранд,Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул Улаанбаатар хотын 52 дугаар сургуулийн багш, Мондэ компанийн харваач МУ-ын мэргэн Бадам-Очирын Пунсалдулам 31 оноогоор тус тус удаалсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд