2017 оны улсын наадам

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэдээллийг та бүхэндээ шуурхай хүргэн ажиллалаа.

Энэ жилийн наадмыг УДЭТ-ын найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулсан. Тэрээр хоёр дахь жилдээ ийнхүү наадмын нээлт, хаалтыг найруулж буй юм. Наадмын нээлтэд 4000 гаруй урлагийнхан болон алдарт эхийн одонтой 80 ээж оролцлоо. Нээлт бүхэлдээ монголчуудын түүхийг харуулсан юм. Жангарын туулиас эхэлсэн өгүүлэмж Аттила хаан, Бөртэ Чоно Гоомаралын домгоор үргэлжилж, Их эзэн Чингис хааны үеэс орчин цагийг хүртэл өрнөсөн юм. Чингис хааны хэсэг наадамчдын  сэтгэлийг хөдөлгөж байсныг зориуд дурьдах хэрэгтэй. "Урьд хожид болоогүй сайхан нээлт боллоо" хэмээн ярих хүн цөөнгүй байлаа.

Мөн Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга анхныхаа наадмыг нээсэн юм.

Наадмын бөх, морь, сур харваа, шагайн харвааны тухай мэдээллийг тус тусад нь хүлээн авч танилцаарай.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд