Олон улсын музейн өдрөөр

ОУ-ын Музейн өдрийг тохиолдуулан аймгийн музейгээс Тэнгэрийн зэв нэртэй хүрэл зэвсгийн үеийн олдворуудаас бүрдсэн үзэсгэлэн гаргаж, Ховд их сургуултай хамтран, эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулав.

Бага хуралд ХИС-ийн эрдэмтэн судлаачид, Музейн эрдэмтэн судлаачид оролцож, Хүрэл зэвсгийн үеийн олдвор, түүнийг хадгалан хамгаалах, өсвөр хойч үед түгээх чиглэлээр харилцан туршлага солилцсон юм. . Баруун Монголын түүх-соёлын өвийг хадгалсан Ховд аймгийн Музей нь орон нутгийнхаа түүх, соёлын ховор дурсгалуудыг хадгалан, хамгаалах, иргэд олон нийтэд сурталчилан таниулах, музейн үзмэрүүдийн тоог нэмэх, олдворуудыг сэргээн засварлах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг өрнүүлж байгаа ажээ.

Дээрх үйл ажиллагаанд, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантөмөр, Жаргалант сумын Засаг дарга бөгөөд Ховд хотын захирагч Ц.Ганданповрон, ХИС-ийн захирал доктор н.Алтанабагана, БОАЖГ-ын дарга Л.Батбаяр нарын албаны хүмүүс оролцжээ.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд