Ховдын Мянгад суманд уул, уурхайтай холбоотой зөрчил үүсчээ

Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн нутаг дахь Баян хар хэмээх газарт Монгол газрын Мянганбаяр гэж алдаршсан Ц.Мянганбаярын эзэмшлийн “Их үүсгэл” компаний охин компани гэгдэх “Дорнын шим” компани  энэ оны 11 сараас эхлэн хайгуулын ажил хийж, газар нутгийг нь ухаж эхэлсэнд нутгийн малчид, иргэд дургүйцэн эсэргүүцэж байгаа билээ.  

Учир нь уг компаний өрөмдлөг хийж буй газар нь Мянгад сумын Баянбулаг багийн ихэнх малчдын нутагладаг бэлчээрийн “нүд” газар, мөн түүнд ойрхон хэдэн үеийн турш өвөг дээдсээ нутаглуулж ирсэн газар байхаас гадна, түүх соёлын дурсгалт зүйлс бүхий, малчид иргэдийн хайрлаж хамгаалж байдаг нутаг юм байна.  Тус компани нь тухайн сумын нутаг дэвсгэрт хайгуул хийх эрх бүхий албан бичиг баримттай хэдий ч энд үйл ажиллагаа явуулах талаар нутгийн ард иргэдэд ямар нэгэн мэдээлэл өгөлгүйгээр гэнэт ирж өрөмдлөг хийж эхэлжээ.

Зүй ёсоороо бол ашигт малталын тухай хууль болон захиргааны ерөнхий хуулинд заасны дагуу сум багийн нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулахаар болсон бол сумын удирдлагаас зохион байгуулж, юуны өмнө ард иргэдэд энэ тухайгаа тодорхой мэдээлэл өгөх учиртай. Мөн Хайгуул өрөмдлөг хийж байгаа явдалтай нутгийн ард иргэд санал нийлэхгүй байгаа ийм нөхцөлд иргэдийн дунд хэлэлцүүлэг хийх, хэрвээ иргэд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд тухайн газарт үйл ажиллагаа явуулж буй компани болон сум орон нутгийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулах тухай ч хуулинд заасан байдаг байна. Гэтэл энэ бүх үйл ажиллагаа хууль номынхоо хүрээнд явагдаагүй, албан ёсоор нутгийн иргэдэд мэдээлэл хүргэж зөвшөөрөл аваагүйгээс шалтгаалан ийнхүү ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.

Нутгийн иргэд, компани хоёрын дунд үүссэн асуудлын улмаас Алтай бидний шүтээн ТББ-ын тэргүүн Б.Гантөмөр, удирдах зөвлөлийн гишүүн Г.Хүрэлмөнх, Б.Юра, Б.Даваадорж, Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч С.Дүгэржав, Мянгад сумын Баянбулаг багийн Засаг дарга Ж.Төрмөнх, Сумын байгаль орчны байцаагч Хишигтогтох нарын бүрэлдэхүүн энэ сарын 22-ны өдөр тус газрыг зорин очиж, орон нутаг хариуцсан орлогч захирал Б.Билэгсайхантай уулзжээ.

Энэ онд л гэхэд тус компани Мянгад сумын Баянбулаг багийн малчдын нутаг бэлчээрийн цөм болох хоёр ч газарт өрөмдлөг хийж, газар нутгийг нь сэндийчсэн, тухайлбал, өнгөрсөн зургаан сарын эхээр Тавхай хэмээх газарт өрөмдлөг хийсэн бол өдгөө Баян хар гэдэг газарт өрөмдлөг хийж, ухаж сэндийлсэн. Ийнхүү ухаж, өрөмдөхөөс урьтаж тухайн газар болон ойр орчимд байх түүх, соёлын дурсгал, нутгийн ард олны зан уламжлалтай холбоотой зүйлс, өвөг дээдсийг нутаглуулдаг газар гэх мэтийн талаар судалгаа хийж, хэрхэн хадгалж хамгаалах асуудлыг шийдэх ёстой байтал энэ ажил хийгдээгүй нь нутгийн ард иргэдэд эрсдэл учруулахын зэрэгцээ хууль зөрчсөн үйлдэл гэдгийг төрийн бус байгууллагынхан болон ИТХ-ын төлөөлөгч нар ярьж байсан.

Мянгад сумын нутаг дэвсгэрт хайгуул хийх эрх бүхий лицензийг тус компани нь 10 орчим жилийн өмнө авсан бөгөөд нутгийн иргэдийн хэлж буйгаар 2 жилийн өмнөөс эхлэн нутаг дэвсгэрт нь хайгуул өрөмдлөг хийж,  газар нутгийг нь сэндийчиж эхэлжээ. Ингэхдээ ухсан газрынхаа хөрсийг нөхөн сэргээлгүй орхисон бөгөөд энэ жилийн тухайд мөн л хайгуул хийх нэрийдлээр эргэн ирж, малчдын амьдралын гол үндс болсон бэлчээрийг нь сүйтгэж, эрүүл газрыг ухаж сэндийчиж байгаа болохоор ард иргэд ийн бухимдаж байгаа хэрэг.

Дашрамд дурьдахад Ц.Мянганбаярын алдарт Монгол газар компани нь 2014 онд төлбөрийн чадваргүй болсон гэх шалтгаанаар дампуурлаа зарласан бөгөөд энэ үед нь тус компаний бусдад төлөх ёстой 84.6 тэрбумын өрийн асуудал шүүхэд шилжиж байсан, үүний дотор Архангай аймагт алтны олборлолт хийгээд ухаж сэндийчсэн газраа нөхөн сэргээлт хийлгүй орхиж, нутаг оронд хохирол учруулсны төлбөр болох 4.6 тэрбум төгрөг гэх мэтийн нэхэмжлэлүүд байсан баримт бий.  Энэ мэтээр хаа газарт малчид, ард иргэдийн амжиргааны үндэс болсон бэлчээрийн газрыг нь ухаж сэндийлж, хайгуул олборлолт хийгээд, дараа нь уг газартаа нөхөн сэргээлт хийдэггүй, хариуцлага нэхэхээр түүнээсээ бултаж, нөгөө компаниа дампууруулчихаад, өөр шинэ нэртэй компани байгуулаад, дахиад өөр нэг газрыг онилж авдаг нь манай энэ үеийн бизнес бүлэглэлийнхэний гаршиж буй арга заль гэж болно. Ард иргэд ч энэ мэтийг гадарлаж буй болохоор сэрэмжилж, ийнхүү эсэргүүцэх нь зүйн хэрэг. Монголд хэдийгээр хууль дүрэм байлаа ч, тэр нь хэрэгжих баталгаа байхгүй, дээгүүр жаалдаг, том бүлэглэлийнхэн яаж ч хариуцлагаас зугатаж, улс орноо, ард иргэдээ хохироох нь хамаагүй болчихсон гэдгийн нэг жишээ гэвэл дээр дурьдсан ноён Ц.Мянганбаярын (уг газарт өрмөдлөг хийж буй компаний эзэн) “Монгол газар” компаний “домог” юм.   

Мянгад суманд үүсээд буй нөхцөл байдлын тухайд сумын удирдлага ч хайнга хайхрамжгүй хандсан зүйл ажиглагдаж байна. Юу гэвэл нутгийн ард иргэд ийнхүү дургүйцэж байгаа нөхцөлд дээр дурьдсанчилан ард иргэдийг тодорхой мэдээллээр хангах, компани болон ард иргэдийн хооронд уулзалт, улмаар хэлэлцүүлэг зохион байгуулах, ард иргэдийн олонхийн саналд тулгуурлаж, тодорхой шийдвэр гаргах, хуулийн хүрээнд шаардлагатай арга хэмжээ авах, шаардлага тавих эрх нь сумын удирдлагад хуулиар олгогдсон байтал. Компани нэгэнт лиценз л авчихсан болохоор бид оролцох эрх байхгүй гэсэн утгатай зүйл яриад сууж байгаа нь учир дутагдалтай юм. Түүгээр ч зогсохгүй хоёр жилийн өмнө сумын удирдлага болон тус компаний удирдлагын хооронд сумын ойд дэмжлэг үзүүлэх нэрийдлээр мөнгө төгрөг өгөлцөж, авалцсан баримт ч байгаа юм байна. Сумын ойд зориулна хэмээн авсан 40.0 гаруй, 50.0 –иад сая төгрөг нь сумандаа очилгүй өөр нөхдүүдийн гараар орсон тухай ч нутгийн иргэд ярьцгааж байна лээ.  

Саяхан Улаанбаатараас уг компанийг эзэмшдэг дээд удирдлагууд нь ирж нутгийн ард иргэд болон сумын удирдлага, холбогдох бусад газруудтай уулзалт хийсэн ч нэг мөр ойлголцож чадалгүй тарсан байна. Аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагаас компаний явуулж буй үйл ажиллагааг газар дээр нь очиж үзэж шалгасан гэж байгаа ч шалгалтын дүнгийн талаар холбогдох талуудад мэдээлэл байхгүй байгаа учир Алтай бидний шүтээн ТББ-ын зүгээс мэргэжлийн хяналтад хандан тэр тухай мэдээллийг олж авна гэдгээ хэлж байсан юм.

Ямар ч атугай компани энэхүү үйл ажиллагааг явуулахдаа нутгийн ард иргэдийн хүсэл сонирхол, санаа бодлыг үл ойшоосон, сумын удирдлагууд тэр байдлыг нь аялдан дагалдаж, хуулийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааг зохион байгуулахаас хойш сууж, цааргалсан нь илэрхий харагдаж байгаа юм.

 

Г.Мөнх

Н.Батчимэг

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

  • Нэр : Мянгад нутаг

    Сэтгэгдэл : Төрийн тахилгатай 10-хан уул байдаг. Түүнийхээ ойр орчим газар нутгийг төр хамгаалалтандаа авч чадахгүй байна уу? Төрийн тахилгатай уул овоогоо нутаг усаа зарж идэж байгаа бол Нутгийн ард иргэд бид өвөг дээдсийнхээ ариун газар, булш бунхныг нь хөндүүлэхгүй. "БИД МЯНГАДУУД" ФВ группийн 4500 иргэд нэгдэж тэмцэх болно гэдгийг анхааруулж байна. Мянганбаяр нэртэй мянганзовлон минь Монгол газар нэртэй луйварчдаа аваад МЯНГАД НУТГААС МИНЬ ЗАЙЛ.

  • Нэр : nyamsuren

    Сэтгэгдэл : Minii nutgiin gazar shoroog bug chutguruud seglehee boli myanganbayr hemeeh amilsan shulam savraa tat

  • Нэр :

    Сэтгэгдэл : Төрсөн нутгыг минь там болгох гэж байгаа бол төмөр дөрөө сэтэртэл төрийн жолоог тань ганхтал тэмцэнэ МЭДТҮГЭЭ! ! !

  • Нэр : bi

    Сэтгэгдэл : dorniin snim komnzanias nad тбб н гишүүд мөнгө өгвөл тохирое гд явж байгаа дуулдаж л байсан

  • Нэр : Зочин

    Сэтгэгдэл : Энд тэнд дан шантааж хииж явдаг нөхдүүд л байна зохих журмын дагуу ашиглах хэрэгтэй хайгуул л хииж байгаа юм байна

  • Нэр : ДЭЭГИЙ

    Сэтгэгдэл : Муу новшнууд буудаад хөөгөчэээээээээээ

  • Нэр : Nutag

    Сэтгэгдэл : Zailaachee

  • Нэр :

    Сэтгэгдэл : buudaadch hamaagui zailuulah boliulah heregtei shuu ard tumen mini ee bugdeerei bosooroi manaihaan

  • Нэр :

    Сэтгэгдэл : Nutag usaa hamgaalj temtseh tsag ni bolson yum bush uu

  • Нэр : ҮНЭН ҮГТ

    Сэтгэгдэл : ЭНЭ БОЛ МЭДЭЭЖ МОНГОЛЫН УЛС ТӨРЧДЫН МОНГОЛ ТӨРД ШУРГАЛУУЛСАН АЛДААТАЙ ХАРАЛГАН БОДЛОГЫН ГАЖ ҮР ДҮН ЮМ. БИД АСУУДЛЫГ ЗӨВ ӨНЦГӨӨС ХАРАХ ЁСТОЙ. ЭНД МЯНГАНБАЯР ХЭМЭЭХ ХУВЬ ХҮН БУРУУТАЙ БИШ ЭЭ! МОНГОЛ ТӨРИЙН ШАТ ШАТНЫ УДИРДЛАГУУД БУРУУТАЙ. МЯНГАД СУМААС ГАРАЛТАЙ СУМ, АЙМАГ УДИРДАЖ ЯВСАН ЭРХМҮҮД БУРУУТАЙ. МЯНГАД СУМЫН ЗДТГ, ИТХ, ТҮҮНИЙ ТӨЛӨӨЛӨГЧИД, ЗАСАГ ДАРГА, ИТХ-н ДАРГА, БАГИЙН ИНХ-н ДАРГА, БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАР БУРУУТАЙ. МӨН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН МЯНГАД НУТГИЙН ЗӨВЛӨЛҮҮД БУРУУТАЙ.

  • Нэр : Мянгад

    Сэтгэгдэл : Ёстой ухуулж болохгүй нутаг даа нэг л ухаад эхэлбэл наадуул чинь Алтан Хөхий уулыг хүртэл ухна л гэж зүтгэнэ шүү дээ бурхан минь

  • Нэр : Mayngad

    Сэтгэгдэл : Ene sumiin udirdlaga gj bas neg iljirsen baagiinuud .bas boloogvi nam geed 2 huwaagdatsan end tendees orj irsen horongo oruulalt tuslamjiin mongo togrogiig bolhoor hoorondo huwaagad tsohih jisheenii

  • Нэр : Mayngad

    Сэтгэгдэл : Ene toriin bus baigullaga geed bgaa baagiinuud hudlaa shvv .zorilgo ni shantaachlaad ahiuhan mongo awaal zailna .tiimes nutgiin malchid l oorsdoo tsemtseh heregtei

  • Нэр :

    Сэтгэгдэл : ene nutagt turj ussun l bol nutgiin irgen shdee hichneen amidardgui ch gsen eej aaw uwuu emeegiinhee nutgiig hairlan hamgaaltsgaay ulaanbaatart bgaa nutgiin zuwluliin gishuud dargantsar naraaaa

  • Нэр : ҮНЭН ҮГТ

    Сэтгэгдэл : СОШИЛД МЯНГАД ТОДОТГОЛТОЙ ОЛОН Л ГРУППҮҮД БАЙХ ЮМ. ТЭД БОЛ ЭНЭ ЕРТӨНЦӨД БАЙХГҮЙ АГУУ ИХ ЭХ ОРОНЧДООР ДҮҮРЭН БАЙХ БӨГӨӨД ЗАВ Л ГАРВАЛ НУТАГ НУГИЙНХАА ЗУРАГ ХӨРӨГ ОРУУЛАН ЗОГСОО ЧӨЛӨӨГҮЙ ХАЙРЫН КОМЕНТУУД УРСГАЖ СУУХ БА АДМИНУУД НЬ УДИРДАН ЧИГЛҮҮЛЭХ БӨЛГӨӨ. НАЙР НААДАМ, ТЭМДЭГЛЭЛТ ОЙ, ТЭМЦЭЭН УРАЛДААН, ЗЭРГИЙГ АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛҮҮДИЙН ОРОЛЦООТОЙГООР ГАРАМГАЙ САЙН ЗОХИОН БАЙГУУЛАХ БӨГӨӨД ТҮҮНИЙГЭЭ УЛАМ САЙН БОЛГОЖ ХЭД ГУРВАН ЦААС ДАЛИМДУУЛАН ИДЭЖ УУХАА Ч МАРТАХГҮЙ АЖЭЭ. ЭЦЭСТЭЭ НАЙР НААДАМДАА ХӨРӨНГӨ МӨНГӨ ХАЙЖ МОНГОЛ ОРОН ДАЯАР ХОРМОЙГОО ТОСОЖ БАДАР БАРИН АЯЛСААР ХӨРӨНГӨ МӨНГӨТЭЙ ЭРХМҮҮДИЙН АМАНД ӨӨРСДӨӨ Л ОРООД ИРЭХ НЬ ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ. ИНГЭЭД ЭНЭ НУТГААС ТӨРӨН ГАРСАН ТӨР НИЙГМИЙН АХМАД ТУЛХТАЙ ГЭХ ЭРХМҮҮДИЙН ОРОЛЦООТОЙГООР БҮХ ЗҮЙЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ТЭД Ч ӨРМИЙГ НЬ ХАМАХ АЖИЛАА МЭРГЭЖЛИЙН ӨНДӨР ТҮВШИНД ЗОХИОН БАЙГУУЛДАГ БАЙНА. ИНГЭЭД ҮР ДҮНД НЬ ЭНХРИЙ ХАЙРТАЙ ЭХ НУТАГ НЬ ТЭНД АМЬДРАХ АХАН ДҮҮС НЬ МЭСНИЙ ШАРХТАЙ ЭНЭЛЭН ШАНАЛАН ҮЛДЭХ БӨГӨӨД ДЭЭШЭЭ ТЭНГЭР ХОЛ ДООШОО ГАЗАР ХАТУУ ГЭДЭГ Л БОЛОХ АЖЭЭ. ГЭТЭЛ СОШИЛ ХАЙРТУУД, АДМИНУУД ТАГ ЧИГ АЖИН ТҮЖИН АМГАЛАН ТАЙВАН СУУСААР Л...

  • Нэр :

    Сэтгэгдэл : 800 .

  • Нэр : Saagii

    Сэтгэгдэл : ymar heshvv horwoo wee nutag usiig main idchih heed bhii

  • Нэр :

    Сэтгэгдэл :