ЭМГЭНЭЛ

Бидний эрхэм дотнын нөхөр, МЗЭ-ийн болон МҮЧЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн, нэрт яруу найрагч  Хөөдөөгийн Эрдэнэбаатар 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр өвчний учир, зуурдаар таалал болж бид бүхэнд хүнд гарз учирлаа.  

 Хөөдөөгийн Эрдэнэбаатар нь 1970 оны нэгдүгээр сарын 03-нд Ховд аймгийн Дуут суманд төрсөн. Дуут сумын найман жилийн дунд сургуулийг 1986 онд, Ховд аймгийн нэгдүгээр 10 жилийн дунд сургуулийг 1988 онд, Улаанбаатар хот дахь Жамъянгаравын нэрэмжит Утга зохиолын их сургуулийг 1995 онд дүүргэж, Ардын хатан баатар Магсаржавын нэрэмжит, ардын армийн 123 дугаар ангид цэргийн алба хаасан.

1990 оноос хойш Ховд аймгийн МЗЭ-ийн хорооны ажилтан, мэргэжлийн зохиолч, Ховд аймаг дахь Баруун Монгол дээд сургуулийн захирал, Ховдын аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Ховд аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтэст мэргэжилтэн, аймгийн Хөдөлмөр халамжийн хэлтсийн дэргэдэх Цагаан - Уул сувиллын газрын менежер, аймгийн Музейн захирлаар ажиллаж байв.

Нэрт яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатар нь Монголын утга соёлын өргөөний эрхэм үүдийг хувь заяаны зараалаар сөхөн орж ирсэн, гайхамшигт яруу найрагч, бид бүхний дотнын нөхөр байлаа.

Тэрбээр яруу найргийн Сарны жим, Ойрад аялгуу, Зүүн гарын эзэнт шүлэгс, Хат урсгал зэрэг ном бүтээлүүд туурвиснаас гадна Эх нутагтаа би хайртай, Санаж явах ээжий зэрэг нийтийн дуу нь ард олны сэтгэл зүрхэнд хоногшжээ.

Өөрийн авъяас билэг, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн, 2005-2008 онуудад “Болор цом” яруу найргийн наадмын эхний байруудад шалгарч, 2009 онд “Болор цом” наадмын тэргүүн яруу найрагч болсноос гадна, бүтээж туурвисан туурвилаараа Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооны тэргүүн шагнал, Монголын зохиолчдын эвлэлийн тэргүүн шагнал, Хөдөлмөрийн алдар Алтан медаль, Алтан гадас одонгоор тус тус шагнагдсан билээ.       

Х.Эрдэнэбаатарын гайхалтай авъяас билэг, хүнлэг, нөхөрсөг, хурц, содон зан чанар, Монголын соёл, утга зохиолын салбарт зүтгэсэн сэтгэл, зүтгэл, эрхэм сайхан бүхэн нь бидний ой ухаан, сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

Талийгаачийн төрөл төрөгсөд, хань, үр хүүхэд, Монголын зохиолчдын эвлэл, МЗЭ-ийн Ховд аймаг дахьАлтайсалбар, Увс аймаг дахьОгторгуйн далайсалбар, Говь-Алтай аймгийнХан тайширсалбарын зохиолчид, хамт олон, Ховд аймгийн ИТХ, Засаг дарга Д.Галсандондог, ЗДТГ, аймгийн Аудитын газрын дарга Лханаагийн Галбадрах болон байгууллагын хамт олон, аймгийн Музейн хамт олон, тус аймгуудын сэтгүүлчид, олон түмэн, найз нөхөд нь

 

    

                     

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд