Хөрш Монголд зочлох номын аян

Горний Алтайн Улсын их сургууль 2018 оны хоёр дугаар сараас “Баруун Монгол дахь Орос хэлний хөдөлгөөн – Боловсролын хамтын ажиллагаа” сэдэвт төсөл хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүнд Алтайн Бүгд найрамдах улсын сэтгүүлчдийн холбоо, Монголын Баян-Өлгий аймаг дахь Орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтын “Мир друзей” төв (Жулдыз Хавдалмуратын удирдсан) МСЭ-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл (Бихумарын Өмирбек даргатай), Баян-Өлгий аймгийн олон нийтийн радио, телевиз (Нурмуханы Аятхан /дэд захирал/), “Монгол Заман” сонины редакци (Редактор Асылбек), тус аймгийн Боловсрол соёл, урлагийн газар (Мэргэжилтэн Абижат Райхан), “Зайд” хувийн дунд сургууль (дэд захирал Нурымгул Тохтолган), Ховд аймаг дахь “Шинэ эвлэл” Орон нутгийн сэтгүүлчдийн холбоо ТББ (тэргүүн Гонгоржавын Төрмөнх),Мөн тус  аймаг дахь Ховдын толь сонины редакци (Редактор Гонгоржавын Төрмөнх), тус  аймгийн телевиз, МЗЭ-ийн Ховд аймаг дахь Алтай салбар (удирдлага Аюушын Жаргалсайхан, Гонгоржавын Төрмөнх)-ын нарын байгууллага хүмүүс нэгдэж хамтран ажиллаж байгаа.

Төслийн эхний бэлтгэл үе шатны ажлын хүрээнд тулгуур арга зүй болон шаардлагатай материалуудыг боловсруулж эхлэх, Орос хэлийг сайн дураар сонирхон суралцах хүсэлтэй оюутан, суралцагсдын хүрээлэл бий болгох, Баян-Өлгий,- Ховд аймаг дахь гадаад хэлний боловсрол сургалтын үйл ажиллагаанд Орос хэлний анхны шатны болон эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөр арга зүйг шингээн идээшүүлэхийн тулд орос хэл дээрх шинжлэх ухааны болон уран зохиол, уран сайхны чиглэлийн товхимол, эмхтгэл зэргийг бэлтгэж, сургуулиудын сургалтын хэрэглэгдэхүүнд нэмэрлэх зэрэг ажлууд хийгдэж байна.

Дөрөвдүгээр сарын 02-оос 11-ныг хүртэлх өдрүүдэд төслийн нэг чухал үйл ажиллагаа Баян-Өлгий аймагт өрнөх бөгөөд эл үеэр Горний Алтайн улсын их сургуулиас хүрэлцэн ирсэн багш оюутнууд Ховд их сургуулийн тус аймаг дахь салбар сургууль, мөн Баян-Өлгий дахь Орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтын “Мир друзей” төв дээр суралцагсдад өдөр бүр орос хэлээр сургалт явуулж, хичээл заах юм.  

Энэ төсийг хэрэгжүүлснээр Монголын баруун бүс нутгийн сургуулиудтай харилцан өгөөжтэй, хамтран ажиллах цогц тогтолцоог (систем) бий болгох, цаашид Монголын сургуулийн багш нартай бүхий л чиглэлээр хамтрахад саад болж буй хийдэл завсарыг нөхөх, Монгол дахь Орос хэлний сургалтын орчинд буй нийтлэг асуудлуудыг олж харж шийдэх боломжтой хэмээн үнэнхүү найдлага тавьж байгаа юм.

Цаашилбал зөвхөн Орос хэлээр зогсохгүй ерөнхий боловсролын бусад төрлийн хичээлүүдийн  (математик, физик, хими гэх мэт) заах арга сургалтын чанарыг сайжруулахад хамтран ажиллах явдал бидний зорилгод хамаарна.

Тиймээс  энэхүү хэтийн зорилгод чиглэгдсэн бэлтгэл, суурийг бүрдүүлэхийн тулд Оросын их дээд сургуулиуд, түүнчилэн Горний Алтайн улсын их сургуульд элсэн суралцах хүсэлтэй болоод боломжтой Монгол сурагчдын хэлний суурь бэлтгэлийг сайжруулах нь нэн чухал. Цаашдын хамтын ажиллагааны үүднээс авч үзвэл Орос хэл нь зөвхөн их дээд сургуульд элсэгчдээр хязгаарлахгүй, дээд боловсролын болон бусад чиглэлийн нэр хүндтэй мэргэжилтнүүдийн хувьд ч зайлшгүй шаардлагатай зүйлсийн нэг.  Учир гэвэл эрдэм, шинжилгээ уран зохиолын салбар дахь ховор, чанартай ном зохиолуудын жинхэнэ эхийн үлэмж хэсэг нь Орос хэлд дээр бий гэдгийг зонхиороо мэдэх биз ээ.

Монголын (баруун бүс нутгийн) сургуулиудад зориулж, төслийн хүрээнд бэлтгэн хэвлэх товхимолд гар бие оролцох, сонирхон үзэж, санал бодлоо нэмэрлэх зэрэгт Горний Алтайн иргэд оршин суугчид та бүхнийг урьж байна.  Бидний үйл ажиллагааны хүрээнд зайлшгүй хийгдвэл зохих дараагийн нэг зүйл гэвэл түүх, газар зүй, нийгэм, улс төр судлал ... гэх мэтчилэн хичээл тус бүрээр орос хэл дээрх сурах бичиг, мөнхүү хүүхдийн уран зохиолын ном, сэтгүүл  зэргийг бэлтгэх, нийлүүлэх, ахуй болон соёл түүх, техникийн салбарын хүрээнд сонирхолтой, ач холбогдолтой  санаа оноог дэвшүүлэн тусгах, хэрэгжүүлэх явдал юм.   

Номын материал хүлээн авах газар: Лениний гудамж, Их сургуулийн А1 болон А2 корпус, үүдэн танхим. Эхний үе шат 3 сарын 23-30, дараагийн үе шат 4 сарын 02-20.

Лавлах утас: + 79236616525, цахим шууданийн хаяг: 79236616525@ya.ru

Харилцах хүн: Кольцов Иван Анатольевич

Төслийн удирдагч Иван Кольцов

                            Орчуулсан Г.Төрмөнх                         

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд