ЗУРГААН НАСТАЙ М.ЯЛГУУН АЗИЙН АВАРГААС ХОС МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Чанмай хотод болж энэ оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Рапид, Блиц тоглолтын дүн гарч, тэмцээний хоёр төрөлд 26 орны 600 орчим тамирчид оролцсоноос Монголын тамирчид амжилттай оролцсон байна.

Тэр дундаа Ховд аймгаас оролцсон зургаан настай М.Ялгуун охин рапид төрөлд Алтан медаль, блиц төрөлд Мөнгөн медаль хүртэж, Ази тивийн аваргын хос алт, мөнгөн медаль хүртжээ.

М.Ялгуун охин Ховд аймгийн Алтай сумын Улсын аварга малчин Дамдинбазарын ач охин, ийнхүү Улсын аварга малчны ач охин 6 настайдаа Ази тивийн аварга шалагруулах тэмцээнээс хос медальтай ирж нутгийн зон олноо баярлуулж, шатар сонирхогчид, шатрын спортын түүхэнд цоо шинэ амжилтын түүхийг бичилцлээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын нэрэмжит 2018 оны Өсвөрийн Шатарчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд зургаа хүртэлх насны охидын ангилалд Ховд аймгийн Алтай сумын “Төгсхүү” шатрын клубын тамирчин Мягмаржавын Ялгуун нь 9 өргөөс 8 хожин түрүүлж, Улсын аваргын алтан медалийг Ховд аймагтаа 17 жилийн дараа дахин авч ирж байгаа нь шатрын спорт манай аймагт хөгжиж, шатрын спорт сонирхогчид залуужиж байгааг харуулсан юм.

Тамирчиндаа тив дэлхийд эх орныхоо нэрийг гаргасан дэлхийн аварга болохыг хүсэж Ази тивийн аварга шалгаруулах тэмцээндээ дахин түрүүлэх, илүү их амжилт гаргахыг шатар сонирхогчид, түүний үе тэнгийнхэн хүсэж байсан нь биелэлээ оллоо.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд