Оёдолчин бэлтгэх сургалт амжилттай явагдаж байна

УИХын гишүүн О.Батнасангийн санаачилгаар Тайваны Боловсролын төвийн дэмжлэгтэйгээр Ховд аймагт оёдолчны сургалт явагдаж байна. Энэхүү сургалтыг “Футур” сургалтын төв гүйцэтгэн явуулж байгаа бөгөөд нийт 20 хүн уг сургалтанд хамрагдаж байгаа юм. Сургалтанд хамрагдагсдад цахилгаан оёдлын машин өгч онол дадлагыг хослуулан явуулж байгаа нь үр дүнтэй сургалт болж байгаа төдийгүй сургалтын эхний 7 хоноггэхэд суралцагсад дор бүрнээ 5-6 бүтээл гараас гаргаад байгаа юм. Ийнхүү орон нутагт ажлын байр хомс байгаа энэ цаг үед иргэд өөрөө өөртөө ажлын байр бий болгож, орон нутгийн үйлдвэрлэл бүтээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдүүлж байгаа энэхүү арга хэмжээнь цаг үеэ олсон чухал ажил болж байгааг энд онцлох хэрэгтэй бизээ. Цаашид энэ мэтчилэн ажилгүй иргэдийг мэргэжшүүлж, үйлдвэрлэл бүтээмжийг нэмэгдүүлэх сургалт олноор зохион байгуулах шаардлагатай байгаа юм. 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд