Бартаат орчноос эрэн хайх, аврах сургуулилт

Ховд аймагт явагдаж буй “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийн хөтөлбөрийн дагуу Монгол, Америкийн аврагчид уул хадтай бартаат орчиноос эрэн хайх, аврах ажиллагааны үзүүлэх дадлага сургуулийг аймгийн төвөөс хойш 12 км зайд байрлах “Шүүтийн тохой”-д явуулав.

Энэ ажиллагаанд бартаат орчинд осолд нэрвэгдэсдийг эрэлч нохойн тусламжтайгаар эрж олох, нүүлгэн шилжүүлэх, аврагчид аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар туршлага солилцож, сургуулилт хийв 

Бартаат орчноос эрэн хайх аврах ажиллагааны сургууль дадлагын үйл явцыг Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, НОБГ-ын дарга, хурандаа Ж. Чүлтэмсүрэн болон баруун бүсийн аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууд, Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Мануэл П.Микаллер нарын албаны хүмүүс ажигласан бөгөөд ОБЕГ-ын Аврах тусгай анги, Эрэлч нохойн алба, НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105, Ховд, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс аймгийн Онцгой байдлын газрын 30 орчим аврагч, АНУ-ын Аляскийн үндэсний гвардын хоёр аврагч уг сургуулилтанд оролцов.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд