Өнгөрсөн зууны "араатанууд" буюу японы цэргийн эрхтнүүдийн тамлан туршилт

           Түүхийн хичээл

  • Оросын сэтгүүлч Дмитрий Руслановын Халхын голын ялалтын 80 жилийн ойд зориулан бэлтгэсэн энэхүү үгүүллийг орчуулан толилуулж байна -

1941-1945 оны агуу эх орны дайн, 1939 -1945 онд европд өрнөсөн дэлхийн хоёрдугаар дайн, Ази, Номхон далайн бүсд өрнөсөн цэрэг дайны ялалтыг 2020 онд дэлхийн дэвшилтэт олон нийт, ай хотлоор тэмдэглэнэ. Энэ бол түрэмгий дэглэмээ тогтоохыг оролдсон Герман, Японы оролдлогыг бут цохисон түүхэн үйл явдал. 1946 онд Нюрнбергед, 1956 онд Хабаровскд цэрэг дайны түрэмгийлэл үйлдсэн гэмт хэргийг шүүх, шүүх хурал болж, бараг 60.0 сая хүний амиар тоглосон цуст дайны түүхэнд цэг тавьсан билээ.

Өдийг хүртэл ихэнхдээ өмнө нь дайны гэмт хэрэгтнүүдийг шийтгэсэн тухай болоод уг дайны үрээр бий болсон улс орнуудын хил хязгаарын өөрчлөлтөнд л бүгдээр, илүү ач холбогдол өгөөд байх шиг санагддаг. Гэвч үүнээс гадна ямар асуудлууд байна вэ?

Европд ч, Азид ч дэлхийн дайны айдас, зовлонг биеэрээ амсацгаасан. Үүнтэй зэрэгцээд, хүн амын дунд хэт туйлшрагч хэсэг (давхрага) ч бий болсон. Тэдний хувьд дэлхийн хоёрдугаар дайны эцэст юу болж үлдсэн тухайд  сэтгэл санаа нь одоо хүртэл ер тайвширдаггүй хийгээд, үүний үр нөлөөг өөрчлөх санаархалаа ч илэрхийлдэг.  Тэднийхээр бол дайнд ялсан улс ард түмэн дүрмийн бусаар энэ ялалтанд хүрсэн, тэгээд хорон, муу санаа гаргаж, бусад улс орны (дайныг өдөөсөн улс орон) газар нутгийг зэвсэгийн бус аргаар түрэмгийлж эзэлсэн, үүний үр урхагт 10.0 сая хүн нэрвэгдэн, амьдрах нөхцөлгүй болсон  байх ёстой ажээ. Энэ юу гэсэн үг вэ?

Эсвэл тэд урьд цагт Японд харъяалагдаж байсан Сахалины арал болон Курилийн арлуудыг хэлээ юм болов уу?   Тэгвэл ч үгүй л дээ. Энэ бол бүүр эртний түүх бөгөөд XIX зууны эцэс үед тэд (Япончууд) оростой далайгаар харилцах гарц нээж, орос хэлтэн хүн амын зарим хэсэг нь тийшээ түрэн суурьших болсон. Үр дүнд нь таагүй нөхцөл үүсч 1904-1905 оны Орос- Японы дайн гарсан нь үнэн. Ингээд богино хугацаанд тэр чиглэл дэх хил хязгаарын зарим хэсэг нь Наран улсын газар нутагт тулж тогтсон. Улирсан түүхийн нугачаан дахь энэ үйл явдлыг мөнөөх хэт туйлшрагчид маань сөхөн, өнөө цаг дахь алс дорнодын нэн чухал асуудал мэтээр ярьцгаадаг. Энэ бол үнэндээ Япончуудын  хонзогногч зан авирын л илрэл. Оросын газар нутагт харъяалагдаж байгаа өмнөд Курилын талаар Японы хийсэн түгшүүрт мэдэгдлийн хариу болгож эцэст нь 2018 онд ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ: аль нэг улсын газар нутгийг заавал НҮБ-ын тогтоолоор зохицуулах ямар ч шаардлага байхгүй гэсэн юм.

Тэр бас нэгэн үгүүллээсээ эш татсан илгээлтийг илгээсэн ба үүнд дурьдахдаа: “Дэлхийн хоёрдугаар дайны дүгнэлт (үр дүн) өөрчилөгдөөгүй, өөрчилөгдөх ч ёсгүй гэдэгт санал нэг байгаагаа хэлсэн бөгөөд “Энэ дайны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөд ямар ч тулган шаардлага, урьдчилсан нөхцөл байх ёсгүй. Энэ бол орчин үеийн олон улсын систем дэх хүчин зүйлсээс зайлсхийж буй хэрэг биш. Япон болон Нэгдсэн Үндэсний байгууллагын гишүүн орнуудын эрх бүхий этгээдүүд бүгдээр гарын үсгээ зурж, соёрхон баталсан 107 тогтоол, баримт бичиг байдаг нь цугаараа дэлхийн хоёрдугаар дайны үр дүнд бий болсон хөдлөшгүй зүйлүүд. Эд бүгд нээлттэй баримтууд гэдгийг олон улсын улстөрийн байгууллагууд тэмдэглэсэн байдаг. Хэрвээ Япон улс нутаг дэвсгэрийнхээ асуудлыг заавал НҮБ-ын тогтоолоор зохицуулах эрмэлзлэлтэй байгаа бол Сан-Францискийн тунхаглал болон түүнтэй холбогдол бүхий бусад баримтуудын хүрээнд уг асуудлыг шийдэх ёстой гэдгийг ОХУ-ын зүгээс уриалж байна” гээд зарим (японы) дипломатуудын ярихаар бол “Буцааж авах ёстой гээд байгаа тэднийхээр “Хойт нутаг” гэж нэрэлж буй энэ газар нутгийн тухайд ямар нэг гэрээ бичиг байгуулсан зүйл байгаагүй. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бигийн дарга Дмитрий Песковын мэдэгдсэнээр цаашид гэрээ байгуулах ёсгүй бөгөөд ингэх аваас Курил дахь оросын оршин суугчдад хортойгоор тусах сөрөг талтай. Харин Путин болон Синзо Абэ нар хоёр улсын ард түмний тусыг бодсон шийдвэрийг (томъёолол) эрж хайх нь чухал” гэцгээж байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрч боломгүй. Песковын үгнээс эш татахдаа утгыг гуйвуулсан байгааг анхаарах хэрэгтэй. Тэдний ярьж байгаачлан Курил дахь манай иргэдэд хор холбогдол авч ирнэ гэж хэлсэн гэвэл бас их сонин хэрэг болно. “Песковын үгээр” гэсний тухайд бол – Оросын нэгэн сонины нийтлэлээс эш татсан бөгөөд Хоёр улсын хооронд олон улсын гэрээ байгуулагдаагүй нь манай хоёр улсын харилцааны хөгжилд чөдөр, тээг болж байна. Тиймээс гэрээ хэлэлцээр үүсгэх хэрэгтэй” гэсэн байдаг. Песков мөн хэлэхдээ “олон улсын гэрээ байгуулах асуудлаар идэвхтэй яриа хэлэлцээр явуулах тухай ойлголтыг Японы засгийн газарт эртнээс өгсөн, Ерөнхий сайд Синдзо Абэд албан ёсоор мэдэгдсэн. Энэ онд хоёр улсын хоорондын асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, шийдэх уулзалт Москвад явагдана. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 14-нд Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Синзо Абэ нар Сингапурт уулзахдаа 1956 оны Зөвлөлт, Японы хамтын тунхаглалыг үндэслэж, олон улсын гэрээ байгуулах асуудлаар харилцан тохиролцоонд хүрсэн. Олон улсын гэрээгээр асуудлыг шийдвэрлэх гол нөхцөл нь дэлхийн хоёрдугаар дайны тухай эцсийн дүгнэлтийг анхлан Наран улсын (Наран мандах зүгийн улс) хүлээн зөвшөөрсөн зарчмаар нь дахин баталгаажуулах, өөрөөр хэлбэл Токиогийн хэлэлцээрээр хүлээн зөвшөөрсөн тэр түүхэн баримтыг гажуудуулахгүйгээр бүхэлд нь, түүний дотор ОХУ-ын өмнөд хэсэг Курилын арлын тусгаар тогтнолыг Смоленкийн талбайд тунхагласан тэрхүү тунхаглал ёсоор дахин хүлээн баталгаажуулах явдал юм. Энэ чиглэл дэх яриа хэлэлцээнйи өрнөлийг хурдасгахын тулд урьдаас ярьж тогтсон гол сэдвийн хүрээнд асуудлыг авч үзэхэд чухалчилж байгаа бөгөөд хоёр талын гадаад хэргийн сайд нар болох Сергей Лавров, Таро Коно нар харилцан санал солилцож, байр сууриа илэрхий болгох, төрийн тэргүүнүүдийн (Владимир Путин, Синзо Абэ нар) нэгдсэн шийдвэр гаргах бүх талын боломж нөхцлийг урьдчилан бүрдэлдүүлэхэд чухалчилан анхаарч байна” хэмээсэн.

Түүнээс гадна хоёр талын болон олон улсын түвшинд ойрын болон урт хугацаанд өрнөх уулзалт хэлэлцээрүүд, эдийн засаг, худалдааны хөгжил, бусад чиглэлийн харилцаа хамтын ажиллагааны олон улсын тавцан дахь  хэтийн төлөв,  мөнхүү бүс нутгийн болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх урьдчилсан тов, төлөвлөлтүүдийг уялдуулан зохицуулахад ихээхэн анхаарах болжээ. Үүний үрээр хоёр улсын гадаад харилцаа, батлан хамгаалах, хөгжил хамтын ажиллагааны асуудал хариуцсан лидерүүд олон улсын томоохон уулзалт хэлэлцээрүүд дээр олонтоо суудал таарч, уузалдах завшаан тохиож байгаагийн зэрэгцээ, энэхүү “давхцал солбицолууд тохиолдсон” он жилүүдэд Орос, Японы эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны чиглэлд 400 гаруй арга хэмжээ зохион байгуулагджээ. 

Гэвч Сингапурт болсон АСЕАН-ы орнуудын төр засгийн тэргүүн нарын уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владмир Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар хоёр орны хооронд харилцан туслалцах гэрээ байгуулж, мөнхүү 1956 оны Зөвлөлт, Японы хамтарсан тунхаглалын уг суурин дээр байгуулах шинэчилсэн гэрээ хэлэлцээрийг дуусгахаар хэлэлцсэний дараагаас тэрхүү хамтарсан гэрээний асуудал улам бүрхэг байдалтай болж ирсэн нь үнэн.

Гэхдээ бүх асуудал Япон дайны хор хөнөөлийг ойлгож байгаагаа зөвшөөрч, дүнэлтийг хүлээн зөвшөөрсөн шигээ зүгээр л нэг энгийн хэрэг үзэхээр огт байгаагүй.  Энэ 2019 онд Зөвлөлт Монголын зэвсэгт хүчин Халхын голд ялалт байгуулсны 80 жилийн ой тохиож байна. Тэгэхэд Зөвлөлт Монголын хамтарсан цэргийн хүчин гурван сарын турш нэн дайчин шаргуу байлдсаны үр дүнд 65 мянган группээс бүрдсэн японы армийг бүр мөсөн бут цохисон билээ. Японы түрэмгийлэгчид БНМАУ-ын газар нутаг руу халдан түрэмгийлсэн нь Зөвлөлтийн хувьд хүлээж болшгүй хэрэг байснаас гадна Японы милитаристууд цаашид СССР болон БНМАУ-ыг хамтад нь түрэмгийлэн эзлэх гэсэн санаархалаа, далдлан нууж байлаа. Түүгээр ч зогссонгүй тэд энэ үйл ажиллагааныхаа үргэлжлэл болгон Азийн газар нутаг даяар Квантуны армийн хэсэг бүлгүүдийг тархаан байршуулах болов. Тэрбээр Хятад, Солонгос, Вьетнам, Камбож, Сингапур, Филиппин улсад квантуны арми цөмрөн оров.

Тэдгээр орнуудад янз бүрийн улс үндэстний нийт 32.0 саяас 35.0 сая хүн Японы харгис цэргийн үйлдсэн түрэмгий балмад ажиллагаанд өртөж, амиа алдсаныг түүх гэрчилнэ.  Тэгэхэд Хятадад тэднийг бут цохих чадал бүхий цэргийн хүчин байсангүй. “Нанкины хядлага” хэмээн нэрлэгдсэн тэр харгислалын бэрх гашууныг олон сая хятад иргэн одоо ч хурцаар мэдэрдэг тухай үгүүлсэн байдаг. Бүүр 1937 оны сүүлч үед тухайн үеийн Хятад улсын нийслэл Нанкинь хот Япон цэргийн эрхшээд орсон ба хагас жил шахам хугацаанд янз бүрийн үндэсний 400 мянган оршин суугчийг хядсаны дотор хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд үй олноороо байжээ. Гудамжинд, гэр оронд нь, сүм хийдийн дотор гээд хаа л бол хаана үйл олон хүмүүсийг хүйтэн зэвсэгийнхээ хүчээр балмад хэрцгийгээр хөнөөж байв. Тэгэхэд японы цэргийн эсрэг  ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй гэж үү? Хятадын армийн дайнаас үлдсэн хэсэг нь ууланд нуугдаж байлаа. Бүх нийтээр хүйс тэмтэрсэн энэ балмад хядлага бол түүхэнд урьд, хожид гараагүй, жинхэнэ “геноцид” болсон юм.

Үүнээс гадна японы түрэмгийлэгчид бас нэг бузар ажиллагаа явуулсан нь амьд хүмүүсийг зүй бус туршилтанд ашигладаг байсан 731 дүгээр отряд гэгдэж байсан тусгай отрядын нууц ажиллагаа (гэмт хэрэг) юм. Японы зохиолч Такаси Симамуригийн бичсэн, 1967 онд хэвлэгдсэн “Хара сёбо” номонд энэ тухай үгүүлдэг. Зохиолч өөрийн үндэстнийхнийхээ хорлон сүйтгэх, аюумшигт ажиллагааны тухай гол эх сурвалжаа Хабаровскийн шүүх ажиллагааны материалуудаас олж авсан байдаг ба тэнд дурьдаснаар 731 дүгээр тусгай ангийнхан гурван мянган хүнийг аюумшигт ёс бус туршилтынхаа золиос болгосон байдаг. Мөн 1974 онд хэвлэгдсэн Сэйзабуро Ямады гэгч япон хүний “Тохо – сюппанся” хэмээх баримтат номонд бактерлогийн дайнд бэлтгэж байсан гэмт хэргийг шүүсэн цэргийн онцгой шүүх ажиллагааны талаар үгүүлсэн бий. Энэ нь мөнөөх 731 дүгээр ангийн өдүүлсэн хэрэг явдал. Энэ анги нь Харбины ойролцоо байрлаж байсан бөгөөд салбар хэсэг нь Хятадын зүүн хойтод байх Сунгари голын баруун эрэгт байсан байна. Тэр газарт одоо 2 сая 544 мянган хүн ам бүхий Хэйлунцзян аймгийн гол хот оршино  1897-1893 онд Орос болон Дорнод Хятадыг холбосон төмөр замыг барьж байгуулсан ба ийнхүү бүтээн байгуулалттай холбоотойгооор тэр гзар 1898 оноос хот байгуулагдах болсон. 1924-оноос 1935 он хүртэл тэнд Зөвлөлт холбоот улс болон -Хятадын хамтарсан захиргаатай байсан. Тэр үедээ чухам нүсэр хот боссон бөгөөд гол гудамж нь дандаа ёвроп загварын байшингуудтай байжээ.

Гэсэн ч японы өдөөн турхирах, хорлон сүйтгэх ажиллагааны улмаас Харбин орчим дахь дээрх газруудын хувь тавилан өөрчлөгджээ. Тэрбээр энд 1931 оноос япончуудын нэрийдсэнээр “Манжуурын будилаан” гэгч хэрэг явдал эхэлсэн байдаг. 1931 оны 9 дүгээр сарын 18-ны оройны 10 цагт Лютяогоуд хүчтэй дэлбэрэлт болов. Энэ газар нь тухайн үеийн Японы харъяа болох Өмнөд Манжуурын төмөр замын дагууд байрлах бөгөөд дэлбэрэлтийг Японы тагнуулууд зохион байгуулсан байдаг. Дэлбэрэлт болсноос хойш цагийн дараа гэхэд япон цэргийн хэсгүүдийг Шэньяньд тараан байрлуулсан байсан бөгөөд тэндээс холгүйхэн Хятад цэргийн казарма нуран унасан байна. Тэгээд тэр шөнөдөө Хятадын Чанчунь, Сыпингае, Гунчжулин болон бусад хотууд дахь япон цэргийн казармууд сүйджээ. Энэ бол япончууд Манжуурыг түрэмгийлэн эзэлж эхэлсэн бодит түүх. Дэлбэрэлтийг шалтаг болгон ашиглаж, өмнөт Манжуурын бүс нутгийг өргөн машстабаар нь түрэмгийлэн эзлэх тагнуулын ажиллагааны төлөвлөгөөг Квантуны арми аль эрт боловсруулсан байжээ. Квантуны арми дахь тухайн үеийн Вакацукийн кабинет буюу сөрөх довтолгоог удирдагч Заняв Мукдены хариуцсан хэсгийн төлөвлөгөөгөөр фронтын шугамаар эхлээд хүчээ хумьж, баг талбай бүхий газраар довтолох ба улмаар хурдан хугацаанд фронтоо тэлэн, Гирин мөн Цицикарагаас Жиньжоу, тэрчилэн баруун Ляодуны хойг хүртэл эзлэн авахаар зэхжээ. 1932 оны 3 дугаар сард “Манж-го”-гийн тоглоомын засгийн газар бий болсон. Энэ үйл явдлын улмаас Харбин хот Квантуны армийн гарт оров. Тэр жилдээ тэнд хангалттай тооны цагаан арьст цагаачид суурьшиж, алс дорнот дахь Зөвлөлт засгийн эсрэг ганц нэг сөдгий, сондгой бүлэглэлүүдийг уялдуулан зохицуулах штаб ч бий болов. Тэдэн дотор Оросоос очсон цагаачид ч цөөнгүй байлаа. Засаг захиргааны төв нь Харбинд төвлөрсөн бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл хүртэл албан ёсоор Биньжян аймгийн гол хотод тооцогдож байсан юм.

Бактерлогийн дайнд бэлтгэх зорилго бүхий нууц судалгаа шинжилгээний төвийг байгуулан хожим тэнд усан хангамж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа гэгчээр халхавчилсан Квантуны армийн нууц ажиллагааны нэгдсэн захиргааг бий болгосныгоо 1933 онд Харбинд тараан байрлуулсан байдаг. Түүнийг “Исийгийн отряд” гэж нэрлэдэг байв. Уг отрядын явуулж буй үйл ажиллагааг ихэд нууцлахын тулд дараа нь “Камогийн отряд” буюу (Нүүдлийн, хөдөлгөөнт отряд) гэх болжээ. Энэ нэрийг сайтар ажиглан тодруулахыг хичээвээс отряд байгуулагдсан түүхийн тухай нууц түлхүүрийг агуулсан байх шиг.

Эхлээд тэр отрядыг зүүн өмнөд Харбин дахь Бэйньхэд байршуулжээ. 1938 он гэхэд Камогийн отряд хүрээгээ тэлэн, нууц салбарууд нь (зургаан сарын 13-нд) тухайн үеийн Биньжян аймгийн Пинфань тосгоны ойролцоо байрших болж, улмаар цаашлан, Харбин хотын өмнө этгээдэд 20 км хүртэл газрыг Квантуны армийн онцгой бүс хэмээн зарлав. Манжуурын 731 дүгээр отряд байрлаж байсан газар нь яг хаана вэ гэдэг тухайд одоо их олон янзын хувилбар яригддаг. Ямар ч асан Пинфаний районд үйл ажиллагаагаа явуулж байсан нь магад хийгээд, ер нь бол  Саньтунь, Сытунь, Утунь гэх гурван тосгоны төв дунд бололтой.

Энэхүү цэргийн онцгой бүс нь хааш, хаашаа 6 км орчим хэмжээ бүхий шоо дөрвөлжин талбайд, цэрэг зэвсэгийн байгууламжууд баригдсан, цэргийн нисэх буудал, 3.0 мянган хүн нэгэн эзрэг байрлах байр сууц, цахилгаан станц, төмөр замын өртөө, сургалтын төв, 80-100 хүн хорих зориулалт бүхий шорон, олон тооны том жижиг лабораторууд, морин сургуулийн манеж, маш том лекцийн танхим, бүүр шашны сүм хүртэл баригдсан нүсэр байгууламжтай байсан агаад энэ бүхнийг жил гаруй барьж дуусгасан аж. Тэр бүх байгууламжийн гадуурх өндөр хашааг төмөр утсаар хүрээлж, өндөр хүчдэлийн тог гүйлгэсэн байдаг байв. Камогийн отряд эн газарт 1939 он хүртэл оршин тогтносон. Тэнд явагдах үйл ажиллагааг урьдчилсан нууц тушаалаар гүйцэтгэдэг байсан тул, хэзээ, юу хийгдэхийг нь мэдэх ер боломжгүй байв. Ихэнхдээ Камогийн отряд гэх авч бас заримдаа Тогогийн отряд ч гэж нэрэлдэг байв. (Энэ нь Японы усан цэргийн адмирал Того Хэйхаторогийн нэрээр нэрлэсэн хэрэг байв) Шифирлэгдсэн буюу кодлогдсон дугаараар нь бол 731 дүгээр отряд гэх. Тэрбээр Халхын голын хэрэг явдал дууссанаас хойш 2 жил өнгөртөл буюу 1941 оны 8 сар хүртэл оршин тогтносон байдаг.

Хил орчимд өөрийн 75.0 мянган цэргийг татан төвлөрүүлсэн Японы арми 1939 оны 5 сарын 11-нд БНМАУ-ын нутаг дэвсгэр рүү Халхын гол орчмоор халдсан довтолсон. Зөвлөлт Монголын цэргийн хамтарсан хүчин тухайн оныхоо 8 сарын 31 гэхэд японы армийг бүр мөсөн бут цохисон билээ. Японы армийн түрэмгийлэн эзлэх төлөвлөгөөний нэг хэсэг нь Харбинас өмнөш 20 км-т байрлаж байсан нууц туршилт судалгаа болж байв. Тэнд чухам ямар судалгаа хийдэг байсан юм бол?

Тухайн үедээ энэ нь маш өндөр нууцлалтай, нэвтрэх мэдээлэл олж авах бүх бололцоог хаасан байжээ. 731 дүгээр отряд нь өөртөө сөнөөгч онгоцуудтай байснааас гадна өөр төрлийн нисэгч аппаратуудыг бас туршидаг байсан байна. Бүүр нисгэх зөвшөөрөлгүй нисэх төхөөрөмжүүдийг ч өөрийн харъянд байлгаж, туршидаг байсан аж. 1949 оны 12 сард Хабаровскд болсон шүүх ажиллагааны зах зухаас сөхөж үзвэл тухайн үеийн япон цэргийн албан хаагчид Хятад, Монгол, Солонгос, Вьетнам, Камбож, Лаос, Филиппин улсуудын эсрэг бактерологийн дайн явуулахаар бэлтгэж байсан хэргээр яллагдсан байдаг.

Тэдний ашиглаж байсан нэг зүйлийн тухай үгүүлбээс дээр бичигдсэн номонд Квантуны армийн усан хангамж түгээлтийн болон  урьдчилан сэргийлэх албаны үндсэн баазын захиргаа гэгчийн хураангуй схемийг  үзүүлсэн нь бий. Номын нэгдүгээр дэвтэрт зохиогч “хураангуй схем” гэдгээр шалтаглан, уг схемийн зөвхөн нэг хэсгийг оруулсан байдаг бол удаах дэвтэрт нь түүнийг залгамжлан бичсэн хүмүүс схемийг бүрэн эхээр нь тодорхой баримтаар оруулсан. Номын анхны автор нь тухайн үед отрядад үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчидтай уулзаж, “Үхлийн чингэлэг” (Контейнеры смерти) гэгчийн бүрэн схемийг аваад хадгалж байсан болох нь түүнээс илэрдэг. Энэ схемээс отрядын бүтцийг мэдэж болохоос гадна, тэдний байршил, салбар хэсгүүдийн нэр, зохион байгуулалт, гүйцэтгэж байсан ажлын агуулгыг ойлгож болохоор аж. Тэрбээр эхний хэвлэлдээ энэ схемийн тухай зүйлийг “Зэтгэрийн туршилтын арга” нэртэйгээр нийтлэсэн байдаг юм.  

Үргэлжлэл бий...

Бэлтгэсэн Дмитрий РУСЛАНОВ

Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ     

     

    

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд