Оросын экологийн асуудлыг гадаадын хөрөнгө оруулагчид шийдвэрлэх үү?

Таван жилийн урьд АНУ-ын иргэн Оросын захиргааны хариуцлагатай албанд нэвтрэн орох зорилготойгоор виз мэдүүлж, улмаар Оросод суурьшиж байсан тухай шуугиан дэгдээд өнгөрсөн ба  энэ хүн Алтай төслийн экологийн сангийн захирал Дженифер Кастнер гэгч байсан тухай хэдийн мартсан бизээ. Эргэн санаваас тэр үед Кастнер Алтайд зочлох ажлынхаа хүрээнд нутгийн ард иргэдтэй уулзаж, экологийн хөдөлгөөн өрнүүлэх нэгэн зорилтыг гүйцэлдүүлж явсан. Энэ завсар Сибир сонинд гарсан нийтлэлийг авч үзвэл: Кастнер Алтайн нутгаар дайруулан Хятад руу хийн хоолой тавих асуудлаарх Орос, Хятадын хэлэлцээ идэвхтэй өрнөж байгаатай холбогдуулан Түүнээс Алтайн бүс нутагт ирэх ашгийг тандан судлаж буй тухай болоод сүүлийн жилүүдэд экологийн асуудлыг улс төр, эдийн засгийн өрсөлдөөний хэрэгсэл болгон хувиргах, байгаль хамгаалахын төлөөх тэмцлийг улс төрийн тодорхой зорилгынхоо өгөөш болгох буюу өрсөлдөгчөө шантаажлах (барьцаалан тулгах) арга хэрэгсэл болгож ашиглах явдал газар авч буй талаар бичиж байсан.

Чухамдаа Алтайд яг тийм явдал болсон юм. Хийн хоолойн байгууламжийн талаарх хэлэлцээрийг сэргээж идэвхжүүлэх үйл явц эхлэхтэй зэрэгцээд орон нутагт болон хилийн чанадад экологийн асуудлыг хөндсөн хөдөлгөөн, үйл ажиллагаа эрчимжив. Тэрбээр энэ хоёр асуудал нэгнээсээ шууд хамааралтай өрнөж байсан бөгөөд хэлэлцээр хэдий чинээ эрчимтэй болох тусам экологийн асуудал ч төдий чинээ хурц, далайцтай болж ирдэг байв. Харин хийн хоолойн тухайн мэдээлэл үгүй байх үед экологийн асуудал таг чиг.

Гэвч хятадтай хийж буй хэлэлцээрт тодорхой ахиц дэвшил гарах бүрийд Алтайд байгаль сонирхогчдын бүлгүүд дуу дуугаа авалцаж, Алтайн байгалийг унаган төрхийг эвдүүлэхгүйн төлөө гэдгээ батлан илэрхийлнэ. Дженифер ч тэрхүү байгаль хамгаалах хөдөлгөөнийхөнтэй толгой дараалан уулзаж, хийн хоолой байгуулахын эсрэг хөдөлгөөнд уриалан чиглүүлж байв. Тэрбээр Кастнерийн Алтай нутгаар холхин явахын гол учир нь Укокын хавцгайгаар (уулархаг нутгаар) хийн хоолойн байгууламж барих нөхцөлгүй хийгээд бүтэшгүй үйл явц гэсэн ойлголтыг хэн бүхэнд суулгахад чиглэгдэж байв.

Хийн хоолойн байгууламжийн хэтийн төлөв хэдий чинээ бодитой болох тусам бид Алтай нутагт төдий чинээ тулган шаардалт нээнтэгтэй тулгарах болсон. Эдгээр нь Алтай дахь байгалийн олон янз байдал, ан амьтан устаж үгүй болох эрсдэлтэй гэх болгоожилолд тулгуурладаг хийгээд Оросын эдийн засагт үлэмж ашиг авч ирэх том төслийг таслан зогсооход шууд чиглэгдэж ирсэн.

Урьд өмнө манай оронд иймэрхүү үндэсний сонирхол, эрх ашигтай эрс харшилсан экологийн хөдөлгөөн, ерөөс өрнөж байсангүй. Энэ хөдөлгөөн үнэхээр тийм өгөөмөр, тусч сэтгэлийн улмаас үүссэн юм бол түүний цаана байгаа улс төрийн нуугдмал сонирхолыг зогсоохын төлөө бас тэмцэх хэрэгтэй. Тэр жилүүдэд “Алтай саяны уулын бүс” хариуцсан захирлаар Татьяна Валерьевна Яшина ажиллаж байсан. Төдөлгүй уг байгууллагад АНУ-ын Алтай төслийн сангаас хийн хоолой барих төслийн эсрэг үйл ажиллагаанд нэгдэж, гарын үсэг зурахыг тулгасан байдаг. Татъяна Яшина бодохдоо үүнээс гадна экологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй өөрийн бас нэг гол зорилгоо байгаль хамгаалах үйл ажиллагааны төлөө зарцуулах хөрөнгийн муугүй эх үүсвэртэй болох, санхүүгийн хувьд чадваржих явдал гэж ойлгож байв. Далайн чанадын хөрөнгө оруулагчид маань энэ талаар гар татахгүй бизээ гэж бодсон нь ч оносон бололтой. Тэгээд үнэхээр экологийн карьерээ дээшлүүлэх гэж байгаа бол би өөрийн эзэмшсэн арга зүй туршлагаа бусад нутаг орныхонтой хуваалцах явдал гэж үзээд Саха Якут, Алс дорнодын байгаль хамгааллын асуудалд хувь нэмрээ оруулах, нэн ялангуяа ховордсон болон устаж, үгүй болж байгаа ургамал амьтныг хамгаалахад төслийн бүхий л хөрөнгө оруулалтыг чиглүүлэх учиртай гэдгийг яльгүй хожуу ч гэсэн сэхээрч, тэгээд ажиллаж эхэлжээ. Гадаадын сангаас Яшинагийн Алтай Саяны бүсийн бусад хамтрагчдын төлөө хэдий чинээ идэвхтэй ажиллах тусам нь үйл ажиллагааг хүссэнээр нь санхүүжүүлж, үр дүнд нь хяналт тавьсан нь юу л бол.

“Дуршлыг идэж байх үедээ л мэдэрдэг” гэж Францчууд ярьдаг. Түүнтэй адил эл үед Алтай Саяны бүсийн хамтрагчид ирвэс хамгаалах асуудлаар хөөцөлдөх дур хүсэл нь ид асаж байв. Энэ үйл ажиллагаа өрнөхийн хэрээр хөрш зэргэлдээ Монгол улс ч бас татагдан орж, Ирвэс хамгаалах өдөрлөг, наадам хамтран зохион байгуулах зэргээр хамтын ажиллагаа эрчимжих шинжтэй болсон. Улмаар Орос дахь “Дэлхийн байгаль хамгаалах сан”, Сибирийн эрүүл мэнд корпораци, Америкийн Алтай төслийн сан, Алтайн бүсийн дархан цаазат газруудын болон Уулчдын холбоо хамтарч, эрдэмтэд судлаачдад Уулын Алтай дахь ирвэсийн амьдрах орчин, амьдралын талаар улам ихийг олж мэдэх боломжуудыг нээхийн төлөө ажиллахыг эрмэлзэж эхэлжээ.  Татъяана Яшина ч далайн чанад дахь хөрөнгө оруулагчиддаа энэ чухал зорилгоо таниулахаар захидал илгээв. Тэрбээр энэ чиглэлээр зохион байгуулсан, дадал олгох семинарын хүрээнд эхний ээлжийн сайн дурынхныг сургаж бэлтгэв. Өндөр ууланд голдуу байдаг Ирвэс гэгч амьтан фото дуранд өртөх нь бараг л өдрийн од шиг, тиймээс цаашид аль болох олноор бөөнөөр нь олж үзэж болох вэ гэдэг чухал байсан бөгөөд ийм боломж бүрдүүлэх талаар хичээн чармайх шаардлага байсаар байв. Ирвэсийн тархан байршиж буй онгон зэрлэг байгальд хичнээн ирвэс буйг эрдэмтэд судлаачид тодорхой хэлж чаддаггүй. Дэлхийн байгаль хамгаалах сангийн гаргасан тойм тооцоогоор Төв Азийн уулархаг нутагт нийтдээ 3500-7500 орчим, харин Оросын нутаг дэвсгэрт 100 ирвэс бий гэж тааамагласан байдаг. Тэгээд ирвэсийн тоо толгойг тогтооход уулчдыг татан оролцуулах санааг олж шийдвэрлэсэн нь тун дориун зүйл болсон юм. Энэ санааг гаргасны дараа Алтай төслийн сангаас зуны улиралд Алтайн нуруунд хийх уулчдын авиралтын үеэр мөнөөх уулчдаар ирвэс дурандуулж, фото дуранд буулгуулах ажил зохион байгуулсан нь азаар тун давгүй үр дүнтэй болов.

Гэтэл Эклогогийн арга хэрэгсэлд жинтэй нэмэр болох  энэ аргыг Америкийн сан хүлээн авч хамтран ажиллахаас татгалзав. Энэ асуудлыг дэмжих тухай шийдвэрээ нягтлахаар хүлээлттэй байсан хөрөнгө оруулагчдыг ч буруутгав. Онцын төвөггүй хийгээд үр дүнтэй байж болох зүйл атал яагаад тэр вэ гэдэг нь сонин.  Тэгээд яахав Татъяна Яшина халаасандаа байсан  мөнгөө гаргаж, томоохон судалгааны экспидицийн гишүүд, Алтайн бүсийн дархан цаазат газар, Новосибирискийн уулчид хамтрав. Ажлын эхлэл тийм ч ухаалаг байж чадсангүй яагаад гэхээр тийм өргөн цар хүрээ бүхий хавцал, нугачаа ихтэй уулархаг газарт тархсан амьтныг хэрхэн тандаж, цэгцтэйгээр мөшгөж тоолох талаар арга зүй, туршлага дутагдалтай байсан хэрэг. Гадаадын тэтгэлэгтэйгээр ажиллаж байх үедээ Татъяна Яшина амралтаа умартан бүтэн жилжингээ хил орчмын амралтын газруудаар хэрэн хэсэв. Жилийн дотор бараг хэдэнтээ тойрсон байх. Тэгж явахдаа цаашдын үйл ажиллагаанд нь нэн хэрэгтэй, зам голдоггүй, дөрвөн дугуйгаараа мааждаг автомашин олж үзсэн ба улмаар Болгарийн нэгэн гэр бүлээс тийм машин худалдан авсандаа сэтгэл хангалуун байв. Учир нь энэ түүний байгаль хамгааллын төлөөх тэмцэлд их үүрэг гүйцэтгэх зүйл байсан учраас энэхүү шийдвэртээ өөрийгөө ер буруутгах бодол төрөөгүй байна. Харин одоо экологийн хувьд онцгой анхаарал тавих Укокын талбар дахь байгалийн бүс бүслүүр болон тэр хэсэгт буй ирвэсний нутагшил, шилжилттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх нь нэн чухал байв. Яшина үүний төлөө ёстой л өмссөн хувцасаа тайлалгүй зүтгэж, өнөөх гадаадынхны өмнө хүлээх ёстой үүрэг, төслийн ажлаа ч бараг мартаж орхижээ. Гэвч гадаадын хөрөнгө оруулагчид маань мартсангүй өөрсдийн оруулсан хөрөнгө оруулалтыг хаана, ямар чиглэлд зарцуулсныг эргэн нягтласан ба Татьяны Яшина ч уг хөрөнгийг зайлшгүй шаардлага бүхий экологийн тулгамдсан асуудлыг шийдэхэд зарцуулснаа тайлагнасан байна. Гэлээ ч эцэст нь нөгөө хамтран ажиллаж байсан Алтай төслийн сан, Эберсвальдийн хүрээлэн,   (Институт  Эберсвальде), Номхон далайн хүрээлэн буй орчин (PacificEnvironment), түүнчлэн эдгээртэй хавсран дэмжлэг үзүүлж хамтран  ажиллахаар гэрээ хийсэн байгууллагууд нь тэдний доторх голлох тоглогч буюу удирдлагын заавраар бүгд гэрээгээ цуцалж, хамтран ажиллахаас татгалзав. Ингээд бодитоор хэрэгжиж байсан төсөл нүд ирмэхийн зуур царцав.           

 Номхон далайн хүрээлэн буй орчин «Pacific Environment (PERC)» гэх Америкийн Засгийн газрын бус энэ байгууллага Оросын асуудлын гол ивээн тэтгэгч байхыг хүсэхгүй нь лавтай. Эндээс харахад байгууллагын ажилд аливаа эрх хамгаалах чиг үүрэгтэй гэх гадаадын байгууллагыг оролцуулах нь Оросын үндсэн хуулийн байгуулал хийгээд улсын аюулгүй байдалд аюул занал үүсгэхийг үгүйсгэмгүй.

 “Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцыг хамгаалах Номхон далайн бүсийн төв” гэх энэ байгууллага нь юуны өмнө хаа газарт байгаль хамгааллын чиглэлийн хөдөлгөөнийг бий болгож, тэдгээрт санхүүгийн болон арга зүйн зөвлөгөө, тусламж үзүүлэх замаар бүх дэлхийг хамарсан сүлжээ үүсгэн идэвхжүүлэх асуудлыг гол зорилгоо болгодог. Түүнчлэн янз бүрийн орон дахь мөнөөх сүлжээгээр дамжуулан, системийн өөрчлөлт, улс төрийн тогтолцооны өөрчлөн байгуулалтанд, тэр байтугай бүүр хувьсгалд уриалан дуудаж, дэмжлэг үзүүлэх явдлыг гол зорилгоо болгодог байна.  Экологоор халхавчилсан иймэрхүү нууц ажиллагаа өмнө нь бусад орнуудад ч явагдаж ирсэн. Автомашин болон мөнгөний асуудлаас болж тэрхүү гадаадын агентууд Татъяна Яшинагаас холбоогоо тасалсаны дараа томоохон хөдөлгөөн үүсгэх асуудал намжмал болсон билээ.

Нөгөөх Оросын өргөн уудам нутаг даяар байгаль хамгааллыг хамтдаа сайжруулах ажлыг түгээн дэлгэрүүлнэ, олон нийтийн тэр тусмаа хойч үеийн хүрэээлэн байгаа орчны боловсролыг дээшлүүлнэ, биологийн олон янз байдлыг хамгаална бүхнийг сайн сайхан болгоно гэж байсан нь ердөө л тэдний халаасанд гүйж орсон нөхцөлд боломжтой болох урхи байсан юм гэж үү гэж халагламаар дурсамж л үлдэх шив.

Бэлтгэсэн Иван Русланов

Орчуулсан Г.Төрмөнх  

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд