Кавказийн үймээн

Улс төрийн тэмдэглэл

(Хоёр дахь хэсэг)

Месхетиний газар нутагт өнөөгийн байдлаар Адигенск, Ахалцихск, Аспиндзск гэсэн Туркийн засаг захиргааны гурван нэгж оршиж байна. Эдгээр нь Самцхе-Джавахетийн хязгаарт хамаарах бөгөөд,  Туркийн районтай хаяа зэргэлдээ юм. Тэрээр нутгийн зүүн хэсэгт Аджари, зүүн хойд хэсэгт Өнөөгийн Турк гэсэн хоёр багаахан бүлэглэл байршдаг. Өнөөгийн байдлаар Туркэд Месхетиний 550.000 орчим хүн оршин сууж байна.

Ставрополийн хязгаар дахь Курскийн районы Ростованын тосгоны зөвлөлийнхний 50,7 хувийг Месхетинxүүд бүрдүүлдэг тухай 2010 оны мэдээ баримт бий. Түүнчлэн Куян буюу /Кабардин-Балкар/ суурингийн хүн амын 62.2 хувь нь Месхетинxүүд байдаг аж. Туркийн Месхетинxүүд зүүн нутгийнхны түрүү үеийн хэл аялгуу буюу “Анатолийн аялга” бүхий турк хэлээр ярьцгаадаг. Зарим эрдэмтэд энэ хэлийг турк хэлний нэгэн өвөрмөц мөн чанарыг агуулж байна (Месхетиний Турк хэл) гэсэн таамаг дэвшүүлдэг бөгөөд үүнийг зөвхөн мэргэжлийн хэлний зүйчид л дэмждэг юм. Месхетиний турк хэл нь онолын түвшиндээ эртний турк хэлний залгамжийг илүү ихээр агуулж буй хэмээн тооцогддог. Дундат зууны үед Анатолийн хүн амын нэлээд хэсэг нь энэ хэлээр ярьдаг байж. Тэрбээр Месхетиний турк хэлтнүүдийн 85 хувь нь Орос хэлийг чөлөөтэй эзэмшсэн байдаг.

Сталины бодлогоор СССР-д нэгдэх хүслээ илэрхийлсэн суурьшмал ард түмнийг зонхиор нь газар нутгийнх нь хамт СССР-ийн бүрэлдэхүүнд оруулж байсан ба угсаатан, ард түмнүүдийн ийм цуллаг, нэгдмэл хэсгүүд бүхий СССР-ийн (ЗСБНХУ) бүтэц үүсэн бэхжихтэй зэрэгцэн, аажмаар төрөлх голомтон дээрээ байгаа хүчирхэг, чадварлаг үндэстнүүдийн хоорондын зөрчилийг дагуулах болжээ. Нэгдсэн улсын задралын сүүлчээр тэдний заримынх нь далд зөрчил ил гарч, Карабах, өмнөт  Осетии, Днестр, Абхазид дайны гал асав.

Ганц, бүхэл цул болон оршин тогтнож байсан ард түмнүүд тийн задралд орсон нь зөрчилийг хурцатгаж, мөргөлдөөнд хүргэн, ангал үүсгэсэн бөгөөд тэр ангал, зааг нь өнөөг хүртэл нууц байдалд явж ирсэн нь харагддаг. Энэ халуун зөрчилөөс гарах гарцыг олоход өнөөдөр улс төрийн ухаалаг мэргэн бодлого нэн чухал болж байна. Түүхийн  баримт сөхөж үзвэл: эх орны дайны төгсгөлд Берия Месхетинчүүдийг Турктэй хил залгаа суурьшуулах санал тавьж, Сталин түүнийг зөвшөөрсөн тул батлагдсан байдаг. Энэхүү хязгаар нутгийн хүмүүс Туркийн ард түмэнтэй ийнхүү хэлхэлдэж, төрөл садан болцгоож, арилжаа солилцоо хийх болсноор барахгүй, элдвийн хууль бус үйл ажиллагаануудаар ч сүлбэлдэж, цагаачлагчид олширч, тэдний далбаагаар тагнуул, туршуулууд шургалан, дээрмийн бүлэглэлүүд ч үүрлэх болсон байна.  

1944 оны 11 сарын 15-аас гурван өдрийн албадан арга хэмжээг хэрэгжүүлсэн ба Турк, Месхетиний оршин суугчдыг хоёр цагийн дотор цуглуулан ачиж, төв Ази, Казакстаны цөл нутгуудад аваачсан байна.Энэ үед эрчүүд нь бүгд фронтод байсан учир эрчүүдийг оролцуулахгүйгээр тоолоход тэрхүү албадан арга хэмжээнд 115 мянган хүн хамрагдсан бөгөөд нийтдээ таван хэсгээс бүрдэж байсан тусгай лагерт бөөнөөр нь суурьшуулсан хүмүүсээс эхний жилдээ 26 мянган хүн нас барсан байдаг. 1956 онд “тусгай суурьшил”-д байсан ард түмний хүсэлтээр олонхи хэсгийнх нь дэглэмийг өөрчилж, сулруулсан ба Турк, Месхетинчүүдийн нэлээд хэсгийг эх оронд нь буцаахаар шийдвэрлэсэн байна. Энэ үед ийм байдлаар залхаан цээрлүүлэгдсэн өөр олон ард түмнүүдэд нийтэд нь эрх чөлөөтэй байх боломж нээгдэж, бас тэдний зарим нь эх нутаг руугаа буцацгаасан. Гэвч үнэндээ бол Турк, Месхетиний ард түмнийг бүрэн цагаатгаагүй юм. Тэрээр 80-аад оны хоёрдугаар хагас гэхэд тэднээс 100 өрх айл л эх нутагтаа буцаж очсон байв. Тэд очихдоо Грузинд очсон бөгөөд тэнд туйлын хатуу, доорд нөхцөл угтаж байлаа. Тэгээд тэд амьдрах нөхцлийг бага ч атугай сайжруулахыг хүссэн байдаг. Чухамдаа гэвэл тэд Грузины уусган нэгтгэх бодлогод ингэж дарлуулсан хэрэг. Харин Туркууд тэгэхэд Грузины гаралтай, эсвэл Грузины харъяалалтай хүмүүсийг хүлээж авахгүй байсан бөгөөд тусгай лагерээс ирсэн гэр бүл, иргэдийг тэнд суурьшуулах тухай шаардлагыг ч хүлээн авахаас эрс татгалзаж байлаа.

Грузины тал буцаж очсон Месхетинчүүдийг эх орондоо суурьшихийг нь зөвшөөрөх эсэх  тухайд, биелүүлэхэд маш төвөгтэй, хатуу шаардлагуудыг зориудаар бий болгосон байв. Тэрээр хилийн орчимд ирмэгцээ түүнийгээ заавал мэдэгдэхэд нь хугацаа тогтоож, хил гаалиар нэвтрэхдээ бүртгүүлэх зэрэгт шаардлагатай бичиг баримтуудыг заавал Грузин болон Англи хэл дээр давхар үйлдэх гэх мэтээр шаардлага тулгав. Ийнхүү Месхетинчүүдийг эх орондоо буцаж суурших гэхэд нь нийгэм, эдийн засгийн хувьд халамж, дэмжлэг үзүүлэхийн оронд хавчин боогдуулах гол зорилгыг чухалчилж байсан болохоор тэд тэрхүү дааж давшгүй шаардлага, журмыг нь заавал биелүүлэхийг ч бодсонгүй, цөөхөн хэд нь л яаж, ийж байж орж суурьшсан байлаа. Дараа нь ихэнх нь Грузины хаяа, хатавч Гамсхурдад “хана хатгасан” ба үндсэн нутагт нь суурьших эрх болж авсан гурав дөрөвхөн хэсэг гэр бүлүүд хоорондоо хэтэрхий хол хол зайтай, нэг нь Кахетинд байхад нөгөө Гурийд байх жишээтэй харь холынхон шиг амьдрах болсон байна.

Тэрээр хоорондоо холбоо харилцаатай байлаа ч тэр нь ач холбогдолгүй гадуурхагдсан нөхцөлд аж төрөх болсон юм. Турк Месхетинчүүдийг буцаан суурьшуулах тухайд заавал Европын зөвлөлөөр урьдчилан хэлэлцүүлэх тухай хуулийг Грузины парламент санаачилав. Яагаад ингэж байна гэвэл тэднийг улс төрийн зорилгоор буланд шахаж, дашрамд нь бүгдийг нь ЕвроАтлантын эвсэлд, түүнчлэн НАТО-д шахалтаар эслүүлэх замаар өөрсдийн “нүүрийг тахлах” зорилготой. Тусгаар бие даасан Грузин улс өнөөдөр маш хүнд нөхцөлд, олон асуудлын дунд оршин тогтнож байна. Турк Месхетинчүүдийг буцаан суурьшуулах асуудлыг шийдэж чадахгүй байгаагийн улмаас нийгмийн нэлээд хэсэг Грузины Засгийн эсрэг санаа бодолтой байна. Хэзээ нэгэн цагт энэ санаа бодол олонхийг хамрах нь тодорхой гэдгийг хэлэх хэрэгтэй бөгөөд Грузиний Засгийн газар өөрийн хэт хатуу бодлогынхоо эрэг, шургийг буцааж сулруулах нь тэдэнд өлзийтэй.

Үнэндээ бол одоогийн ийм нөхцөлд Турк Месхетинчүүд эргэн суурьших ч бодолгүй байгаа нь ажиглагдаж байна. Тэд харин нийгэм, эдийн засгийн доройтолд халаглан, санаа зовниж буй үндэсний цөөнх сэхээтнүүдийг дэмжиж, тэдэнтэй хамт байгаа. Тэрээр хаа сайгүй энэ байдлын төлөө зүрх нь шимширч, сэтгэлээ зовоосон хүмүүс нэн олон болж байна. Бас өнөөдөр Грузинд  шийдэхэд бэрхтэй зөрчил, мөргөлдөөн тоо томшгүй байхад Турк Месхетиний зарим нь Грузин хэл мэдэхгүй, ажил төрөл олдохгүй. Тэгэхээр тэд яаж аж төрөх билээ дээ.

Грузины олон нийт Турк Мехетинчүүдийг буцаан суурьшуулахын эсрэг санаа бодлыг агуулж ирсэн. Сүүлдээ Шевардназег Засгийн эрхэнд дахиж гарах үед ердөө арав гаруйхан Турк Месхетин гэр бүлийг суурьшсан нутагт нь үлдээхээр шийдвэрлэсэн байдаг ч, тэдний бас хоёр, гурав нь өөрсдөө энд амьдрах боломжгүй болсноо мэдэгдэж, замаа хөөцгөөсөн байх жишээтэй. Хүмүүсийн зарим хэсэг нь Оросын нутгийг тэмцэж, ихэнх нь Азербажейнд суурьшив. Тэд уусган шингээх хатуу гарын бодлогыг олон жил тэсэж өнгөрөөсөн. Зарим нь хойд Кавказ, Кабардин, Балкарид 70 илүү жилийг элээж, өмнө Грузинд байсан төрөл төрөгсдийн зарим нь хожим тэдэнтэйгээ нийлэв. Ямар нэгнийг гадагш нь гарган чулуудаж байгаа юм шиг тийм “доромж”-ийг үзсээр Сталины үеийн “албадан шилжүүлэх”-д байснаас өөрцгүйгээр аясыг нь даган зохицож, иргэншин амьдарч ирэв.

Автобусанд суусан хүмүүс Азербажейны хил дээр ирээд тал талд  тархахгүй бол хилийнхэн ялих шалихгүй шалтаг заан, тэднийг бөөнөөр нь элдвээр даажигнан тохуурхах нь элбэг. Гэтэл тэдгээр нь улсын хилийн цэргийн албан хаагчид биш, хаанахын хэн нь үл мэдэгдэх нөхдүүд байх. Грузины Засгийн газрын шийдвэр, заавар нь ил, тод биш байдаг нь ийм байдлыг үүтгэх нэг нөхцлийг бий болгож байна. Ямар ч шийдвэр нь адил. Энэ бол аль хэдийнээс бий болсон аюул занал юм. Ингэснээр Грузины хүн амын амьдралын нөхцөл улам л доошлох хандлага үүсч байна гэсэн үг. Ингээд л суурьшмал нутгаа орхихоос өөрөөр тэсвэрлэх аргагүй болж буй нь магад юм. Судлаачид, эрдэмтэд үүнд “Турк Месхетиний таагүй явдал” гэсэн нэр томъёо онооцгоож байна. Далан гурван оны өмнөх “албадан шилжүүлэг” болон өмнөд Грузинд тэдний аж төрж байхаас ч өмнө Турк Месхетинчүүд исламийн шашныг шүтдэг Грузины үндсэн хэсгийг бүрдүүлж байсан. Энэ чулуун эриний үед месхетинчүүдийг эх нутагтаа буцаж суурьшихад нь “чөдөр тушаа” хийж, тэдний шаардлагыг огт хайхарч үзээгүйн тул тэд нутаггүй “тэнүүлчид” мэт харагдаж, улс төрийн залхаан цээрлүүлэлтийн золиос болсноор барахгүй, эрх нь цагаатгагдалгүй үлдсэн юм. Тийм учраас тэд энэ бүх эрх, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж эхэлсэн. “Залуучууд, өсвөр үеийнхний холбоо” тэдний эрхийг хамгаалахад чиглэдсэн “эх нутагт эргэн суурьшуулах тухай” хуулийн төслийг өөрсдийн хувилбараар боловсруулсан нь далан гурван оноос өмнөх албадан шилжүүлэх ажиллагааны улмаас золиос болсон Месхетинчүүдийг Грузины бүс нутгийн аль ч хэсэгт  суурьших эрхтэй байхаар зохицуулагдах ёстой ажээ. Өмнө нь Грузины хойд хэсэгт ердөө арваадхан Месхетин өрх айлуудад суурьших эрх олгогдсон тухай дээр үгүүлсэн.

Тбилис дэх манай сурвалжлагчийн үгүүлснээр Грузины нийгмийн хандлагыг ажиглаваас ерөнхийдөө Месхетинчүүдийн хүсэл зоригийг үл зөвшөөрхөд чиглэгдэж байгаа нь тодорхой байгаа аж. Месхетинчүүд тэдний өөрсдийнх нь болзлыг хувирган өөрчлөх замаар Грузины иргэн болгох тулгалтанд дургүйцэж байгаа юм. Тэдний хүсэл зориг бол Месхетинчүүд өөрсдийн хэл соёл, зан заншил, ахуй, угсаатны өвөрмөц байдлаа хадгалсан бие даасан үндэстэн хэвээр оршин тогтнохыг хүсэж байгаа юм. Азарбажейнд оршин сууж буй Турк Месхетиний ард түмэн цугларан зөвлөлдөж, өөрийн уугуул эх нутаг буюу Грузины нутагт эргэн суурьшихдаа ямар нөхцөл болзолтойгоор суурьших тухай бодлогыг гаргасан байна. Олон улсын хэллэгт Турк Месхетинчүүдийг “Ватан” хэмээн нэрийддэг. Тэдний асуудлыг сонирхдог олон улсын ажиглагчдийн дийлэнх нь “Ватан”-ийг “залхаан цээрлүүлэгдсэн, бие даасан “бага ард түмэн, /үндэстэн/” гэж үздэг.. Турк Месхетинчүүд нь  Месхет-Джавахети хэмээх төрөлх эх нутагтаа эргэн суурьших эрхийнхээ төлөө тэмцэж буй ард түмэн гэж үзэж буй явдал бол нийгмийн зүтгэлтнүүдийн үзэл баримтлал билээ.  

Тэглээ ч одоо бодит байдал дээр төрөлх эх нутагтаа оршин амьдрах эрхгүй байгаа турк месхетинчүүдийг эх нутгийнхаа хаана ч гэсэн адил эргэж суурьших бүрэн боломжийг олгох ёстой гэдгийг тунхаглан сэнхрүүлэх нь олон улсын үүрэг байх ёстой. Гэтэл одоо Самцхе-Джавахетид буй хувьчлагдсан газар, эртний хуучин байшин, барилгууд нь хэзээ ч турк Месхетинчүүдийн эзэмшилд очих ёсгүй гэсэн санаа бодол зонхилж байна. Шашны хүчин зүйл нь сөрөн зогсох асуудлын бас нэг хувьсгагч болж болох юм. Сталины үед албадан шилжүүлсэн тусгай лагерт 70 мянган хүн байсан бол одоо Грузинд эргэн суурьших санаа агуулсан 400 мянга орчим хүн байгаа. Грузиний Засгийн мэдэлд буй өөрийн эх орондоо эргэн суурьшихыг хүсэж буй Турк Месхетинчүүдийн түүхийн асуудал бол маргашгүй үнэнийг гэрчлэх зүйл юм. Өөрөөр энэ нь Кремлийн зүгээс ашиг хонжоо хайж буй зүйл огтхон ч биш.

Москва Грузинд шахалт дарамт үзүүлэхийг оролдож, алсдаа тэрхүү “эргэн суурьшигчид”-аар дамжуулан, энэ бүс нутагт улс төрийн нөлөөгөө тогтоох гэж байгаа мэтээр ойлгуулахыг хичээж буй явдал бий. Тэр цагт Месхетин Туркчүүд байдлыг хэзээ ч энэ мэтээр ашиглахгүй. Түүхэн эх орноо дахин бий болгохын тулд Грузины эрх баригчидтай ч ямар нэг асуудал үүсгэх хүсэл зориг үгүй билээ. Турк Месхетинийхэн Грузины ард түмэнд үнэнээсээ хүндэтгэлтэй ханддаг. Гагцхүү тэднийг тусгаарлаж, холдуулахыг хичээсээр буй эрх баригчид, түшмэлүүдийн хариуцлагагүй хандлага л хана, хэрэм болж буй. Чухам үүнээс болж л Турк Месхетинчүүд төрөлх нутагтаа эргэн суурьшиж чадахгүй байгаа билээ.

Дмитрий СОКОЛОВ

Орчуулсан Г.ТӨРМӨНХ  

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд